Дунд боловсрол эзэмшээгүй ч амжилтад хүрсэн 10 алдартнууд

0

Эдгээр алдартнууд сургуулиа орхиж байхад бидний сураг ч байхгүй байсан цаг. Тэгэхээр, бид тэдний  мөрөөр явах хэрэггүй гэдгийг зөвлөх байна.

Бага Роберт Дауни 17 насандаа сургуулиа орхиж шууд л жүжигчин болох гараагаа эхлүүлсэн. Түүний амьдралыг хар тамхи үгүй хийхийг  завдсан хэдий ч тэрээр ухаарч амжсаныхаа ачаар төмөр хүн болж чаджээ.
Дунд боловсрол эзэмшээгүй ч амжилтад хүрсэн 10 алдартнууд 2

Британийн тэрбумтан Ричард Бренсон 16 насандаа сургуулиа орхисон. Тэрээр дислекси (унших чадваргүй өвчин)-тэй байсан тул суралцахад маш төвөгтэй байв. Сургуулийн захирал түүнийг нэг бол шоронгийн хадаас эсвэл саятан болно гэж хэлдэг байжээ. Ашгүй сайхан тал нь дийлж хэрэгжсэн нь энэ.

Дунд боловсрол эзэмшээгүй ч амжилтад хүрсэн 10 алдартнууд 3

Америкийн дуучин Шер 16 насандаа сургуулиасаа гарч хоёрдугаар зэрэглэлийн шөнийн клубт бүжигчин болжээ. Уг нь сурлагадаа муугүй хүүхдүүдийн тоонд орж байсан гэж байгаа. Сургууль түүний анхаарлыг татаж чадаагүй, тэрээр алдартай болох хүсэлдээ хөтлөгдөн явсаар Оскарын шагналтан болж чаджээ.

Дунд боловсрол эзэмшээгүй ч амжилтад хүрсэн 10 алдартнууд 4

Бразиль гаралтай загвар өмсөгч Жизель Бюндхен 14 насандаа сургуулиа орхисон. Тэглээ гээд дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгч болж чадсан нь түүний хувьд гайхамшиг юм.

Дунд боловсрол эзэмшээгүй ч амжилтад хүрсэн 10 алдартнууд 5

Квентин Тарантино 15-16 насандаа сургуулиасаа гарсан – бас л киноны салбарт хүчээ үзэх зорилгоор. Ажлын гараа нь бас дардан биш ээ, тэрээр  нэг хэсэгтээ порно театр болох Pussycat Theatre-т тасалбар түгээгчээр ажиллаж байхдаа кино зохиолоо бичиж байв. Өнөөдөр дэлхийн хамгийн алдартай найруулагч гэдгийг хүн болгон мэдэх биз ээ.

Дунд боловсрол эзэмшээгүй ч амжилтад хүрсэн 10 алдартнууд 6

Чарли Шин гутамшигтайгаар сургуулиасаа хөөгдсөн, бүр төгсөлт болохын хэдхэн долоо хоногийн өмнө гээч. Шалтгаангүйгээр хичээл тасалсны хар гай. Түүний амьдрал  элдэв дуулиантай хэргээр дүүрэн: хар тамхи, согтууруулах төрлийн ундаа, секс … Эдгээр байдлыг нь амжилт гэхгүй ч гэлээ, түүний олж байгаа мөнгөний дүн хэдэн олон оронтой тоогоор тоологдоно.

Дунд боловсрол эзэмшээгүй ч амжилтад хүрсэн 10 алдартнууд 7

Райан Гослингийн амьдрал яг л Жизель Бюндхений амьдралтай адил, хүндэтгэн үзэх шалтгаанаар сургуулиа орхисон. Тэрээр 12 насандаа кино салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд 17 насандаа сургуулиа бүр орхижээ.

Дунд боловсрол эзэмшээгүй ч амжилтад хүрсэн 10 алдартнууд 8

Жонни Депп өөрийгөө 16 насандаа сургуулиас чөлөөлсөн, тэрээр рок-хөгжимчин болохыг үнэхээр хүсжээ. Сургуулиа орхисноос 2 долоо хоногийн дараа тэрээр сургуульдаа суралцахаар буцаж ирсэн ч захирал нь түүнийг мөрөөдлөө даг гэжээ. Депп мөрөөдлийнхөө талыг л биелүүлж чадсан – хэсэгхэн хугацаанд Hollywood Vampires хамтлагт тоглож байгаад киноны салбар амжилт олж чадсан юм.

Дунд боловсрол эзэмшээгүй ч амжилтад хүрсэн 10 алдартнууд 9

Жимм Керригийн залуу нас хүнд өнгөрсөн юм – тэрээр сурахаасаа илүү гэрээ тэжээхийн тулд хөдөлмөрлөдөг байв. Гэхдээ, 16 насанд сургуулиа орхисон нь энэ шалтгаан биш. Төрөлх Канад нутгийг орхиж Холливудыг эзэгнэх ёстой гэж үзсэн тэрээр аян замд гарсан юм. Хэлсэн-биелүүлсэн.

Дунд боловсрол эзэмшээгүй ч амжилтад хүрсэн 10 алдартнууд 10

Аль Пачино 17 насандаа сургуулиа орхиход нь ээж нь маш их эсэргүүцэж байв. Нэгэнт том шийдвэр гаргаснаас хойш том хүний амьдралыг сонгосон хэмээн хойд эцгийнхээ гэрийг орхин явжээ. Алдартай жүжигчин болтлоо түүнд хийж үзээгүй ажил гэж байхгүй, бие үнэлж хүртэл үзжээ.

Дунд боловсрол эзэмшээгүй ч амжилтад хүрсэн 10 алдартнууд 11

2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *