
Өглөө сэрээд Wi-Fi-гаа ашиглахад хурд нь гайхалтай хурдан, харин орой нь нэг л хөдөлж өгөхгүй байх тохиолдол байдаг уу?
Магадгүй таны хөрш Wi-Fi-ийг тань ашиглаад байгаа юм биш биз? Та Wi-Fi хамгаалах нууц үг хийгээгүй, эсвэл нууц үг нь амархан бол хулгайчид тун ч амар байх болно.
Зөвхөн таны гэр бүлийн гишүүд л Wi-Fi –г ашиглаж байгааг шалгахад тун хялбар.
1. Өөрийн Wi-Fi-ийн IP хаягийг мэд.
Хамгийн боломжийн арга – рутерээ доош харуулахад IP хаягийг бичсэн байдаг, хэрвээ бичигдээгүй бол хайрцаг дээр бичээстэй байгаа.
Хэрвээ хайрцаг дээр байхгүй бол таны IP хаяг стандарт: 192.168.0.1 эсвэл 192.168.1.1.
2. Рутерийн тохиргоо руу орно. Үүний тулд: браузерийн нүдэнд рутерийнхээ буюу Wi-Fi-ийн IP хаягийг бичнэ. Бичихэд дараах утга бүхий цонх нээгдэнэ:
Login-ийн аливаа тохиргоог өөрчлөөгүй бол admin-аар орно. Тохиргоог хийсэн бол өөрийн нууц үгээ хийнэ, хэрвээ үгүй бол нууц үг нь 123456 байна.
3. Шинээр нээгдсэн цонхноос WiFi сонголтыг хийхэд WiFi хэрэглэгчдийн жагсаалт гарна. Танихгүй төхөөрөмж байна уу?
Хэрвээ таны гэр бүлийн ашигладгаас өөр бусад төхөөрөмжийн нэрс байвал таны WiFi-ийг ашиглаж байна гэж үзнэ. Ийм тохиолдолд нууц үгээ солих шаардлагатай гэсэн үг. Нууц үгээ солиод рутерээ унтрааж дахин асаах ёстой. “Reset” горимыг сонгоно.








Зочин
2016/09/14 at 14:08
DD WRT suulgah heregtei
Programming languages
2016/12/29 at 07:02
I every time used to study article in news papers but now as
I am a user of net therefore from now I am using net
for posts, thanks to web. http://www.webtoolmaster.com/wtm_e.htm