
Зарим нэг хүмүүс генетикийн онцлогоос болоод давтагдашгүй гадаад төрхтэй төрдөг. Биеийн энэхүү онцлог нь төрөл төрөгсдөөс өвлөхийн зэрэгцээ мөн янз бүрийн мутацийн шалтгаантай байж болох ажээ. Жишээлбэл, үүнд витилиго, гетерохроми, нүдний альбинизм зэрэг маш олон онцлог төрх орно. Хүний бие махбодын сонирхолтой шинж төрх эдгээрээр зогсохгүй нь тодорхой. Байгаль эх өөрийн уран бүтээлч сэтгэлгээгээрээ биднийг алмайруулж дуусахгүй нь мэдээж.
Та бүхэнд сонирхолтой хэд хэдэн жишээнүүдийг танилцуулахаар бэлдлээ. Ген гэгч зүйл энд өөрийгөө огт санамсаргүй талаасаа харуулна.
Миний нэг хүүхэн хараа дандаа томоороо байдаг

Энэ залуу хэнд ч байхгүй урт хэлтэй юм гээч?

Хүмүүс намайг том гартай л гэдэг юм. Лаазтай шар aйргийг харьцуулалт болгож үзүүллээ

Надад дандаа цагаанаараа байдаг нэг хуруу бий

Миний гар Марфаны хам шинжтэй

Марфаны хам шинж – удамшлын өвчин. Хоорондоо зөв харьцаагүй харагдах урт гар, урт хуруу, мөн нарийхан хэтэрхий гонзгор нүүр царайтай хүмүүс байдаг.
Миний нүүрэн дээрх үс нэг тал руугаа эргүүлэгтэй ургадаг

Миний нэг хэсэг үс шув шулуун ургадаг

Миний духан дээр итгэмээргүй урт үс ургадаг юм

Миний хүү ширэлддэг үсний хам шинжтэй

Үүнээс болоод үс маш зөөлхөн, цагаан бас дуулгаваргүй болдог. Яг л шилэн хөвөн шиг гэх юм уу даа.
Эхнэрийн маань гарын алган дээр төрөлхийн ийм мэнгэ байдаг юм

Нялх үр минь чихэндээ өтгөн үстэй

Миний арьс жоохон гажигтай – дермографизм гэдэг юм

Өчүүхэн ч гэсэн цочролоос болоод арьса товойж гарч ирдэг. Тэр зураас 30 минутын дараа өөрөө арилна.
Төрөөд хэдхэн хонож байгаа хүүгийн маань үс ийм эргүүлэгтэй

Энэ бүсгүй нүдэндээ төрөлхийн мэнгэтэй, тийм учраас гадаад төрх нь үнэхээр давтагдашгүй бөгөөд хараа булаам

Буурал үстэй хүү. Тэр эрүүл саруул бойжиж байгаа хүүхэд шүү

Муурын нүдний хам шинж

Миний тагнай дээр илүү шүд ургадаг

Хүү маань жинхэнэ цус сорогчийн шүдтэй, харин түүний дуртай хоол – кетчуп. Зүгээр нэг давхцал уу?








