Домогт Nokia 3310 утас 15 нас хүрчээ

0

15 жилийн өмнө 9-р сарын 1-ний өдөр домогт Nokia 3310 мэндэлсэн юм. Түүнийг хүндэтгэлтэйгээр сүүлийн замд нь үдэх гэж яарсны хэрэггүй. Одоо болтол амьд сэрүүн бүрэн ажиллагаатай утас надад байж л байна. Хөөрхий, сүүлийн үеийн шинэ утаснуудын өмнөөс санаа нь зовоод зүтгэсээр л байгаа.

Домогт Nokia 3310 утас 15 нас хүрчээ 3

Одоогоор үүргээ ямар нэгэн асуудалгүй гүйцэтгэсээр л, үнэндээ хоёр удаа зайг нь солихоос өөр аргагүйд хүрсэн. Нэг ёсондоо, нэг зай нь 5-6 жил үхэн хатан зүтгэж байгаа гэсэн үг юм. Энэ хугацаанд юу эсийг туулах вэ дээ. 45 – 48 удаа газар уналаа (үнэндээ би өөрөө 30 гаргаад тоог нь алдсан), нэг нь бүр гаражны дээвэр дээрээс шүү. Гар утас маань газар унаад л газраар нэг тарна, цуглуулаад л буцааж хийгээд ямар ч асуудалгүй үүргээ гүйцэтгэсээр л… Гар утас гэмээргүй Калашников автомат буу л гэмээр санагддаг юм. Энгийн, бат бөх.

Домогт Nokia 3310 утас 15 нас хүрчээ 4

Утас биш алх. Үүгээр хадаас хадаж болно л гэдэг юм, гэхдээ би тэгж үзээгүй. Бас нэгэн жишээ, харанхуй бүрийгээр тань руу хэн нэгэн дайрлаа гэж бодоход энэ утсыг биеэ хамгаалах зэвсэг болгон хэрэглэж болно. Утастай ямар ч муу зүйл болохгүй, харин хөөрхий муу этгээдэд л гэмтэл учирна.

Зайны хувьд тусдаа ярих хэрэгтэй. Нэг цэнэглэсэн байхад 6-7 өдөр зогсоо зайгүй хэрэглэнэ. Тэгвэл орчин үеийн ухаантнууд яаж ажилладаг билээ дээ?

Нэг ёсондоо, миний утас 9-р сарын 1-нд 15 насныхаа ойг тэмдэглэсэн. Насанд хүртлээ муу зүйл тохиолдохгүй гэж найдаж байна.

Домогт Nokia 3310 утас 15 нас хүрчээ 2

1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/16 at 11:46

    oilgosonguie yu ch geh geed bgan hun zoddog utas ch genu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *