4,4 тонн жинтэй машиныг үсээрээ чирж, шинэ дээд амжилт тогтоожээ

0

4,4 тонн жинтэй машиныг үсээрээ чирж, шинэ дээд амжилт тогтоожээАймшгийн циркийн тоглогч Анастасия IV /Anastasia IV/ өнгөрөгч оны 11-р сард 2,5 тонн жинтэй машиныг үсээрээ чирж, Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд бүртгэгдэж байсан. Ган төмөр үстэй хэмээгддэг энэ бүсгүй гурав хоногийн өмнө өөрийн амжилтыг эвдэж, 4,4 тонн жинтэй машиныг үсээрээ чирсэн байна. Английн Лондон хотод биохимийн чиглэлээр суралцахаар Польшоос ирсэн Анастасия Аймшгийн циркийн тоглолтыг үзээд түүнд татагдсан бөгөөд түүний анхны оролдлого 53,4 кг жинтэй хүнийг үсээрээ өргөсөн явдал байв. Энэ үедээ тэрээр толгойгоо доош харуулан хөлнөөсөө өргүүлээд түүний ‘ачаа’ болох хүн үснээс нь зүүгдсэн байна. Аймшгийн циркийг үзсэнээс хойш биохимич болох хүслээ гээж, цирктэй амьдралаа холбохыг хүсэх болсон Ган үст Анастасия үсээ 1 сая фунт стерлингээр даатгуулжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/04/03 at 13:55

    Vnen sak garwe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *