Байгаль хамгаалагч нар 2 жилийн турш хүзүүндээ 5 кг жинтэй машины дугуй зүүж явсан бугыг аварчээ

0

Өнгөрсөн оны сүүлчээр америкийн байгаль хамгаалагчид Колорадод нэгэн аврах ажиллагааг амжилттай явуулж чадлаа. Хүзүүндээ авто машины дугуйтай явсан бугыг Colorado Parks and Wildlife (CPW) багийнхантай хамтран бүтэн долоо хоног дагажээ.

2019 оны зун Колорадогийн зэрлэг байгалийн хүрээлэнд уулын ямаа, гөрөөс судлах ажиллагааг зохион байгуулсан байна. Энэ үеэр нэг хамгаалагч хүзүүндээ хачин зүйлтэй яваа бугыг алсаас олж харжээ. Нөгөө эр тэр даруй дурангаар харахад бугын хүзүүнд автомашины дугуй байгаа нь ойлгогдсон байна. Тухайн үед паркын ажилтнууд бугыг барих тоног хэрэгсэлгүй явсан тул амьтанд тусалж чадалгүй буцацгаажээ.

Дараа жил нь нөгөө бугыг ойд байрлуулсан автомат гэрэл зургийг аппарат дурандаа хоёр ч удаа буулгаж чадсан байна. Хөөрхий амьтан хүзүүн дэх машины дугуйнаасаа салаагүй л байв. Байгаль хамгаалагчид бугыг багаар бодоход 16 килограмм турсан байна гэж тооцоолжээ.

tourister.ru

Саяхан хүзүүндээ дугуйтай бугыг аялагчид харж байрлалыг нь байгаль хамгаалагчдад мэдэгджээ. Байгаль хамгаалагчид бугыг барих гэж бүтэн долоо хоног хичээсэн ч олигтой үр дүнд хүрч чадсангүй. Азаар тав дахь оролдлого амжилтад хүрсэн юм.

tourister.ru

Байгаль хамгаалагчид харуй бүрий болохыг хүлээж байгаад аврах ажиллагаанд оржээ. Амьтныг унтуулахаас өөр аргагүй байв. Ингэж байж л хөөрхий амьтанд гай болсон дугуйг салгаж чадна.

tourister.ru
tourister.ru
tourister.ru

Амьтныг транквилизаторын нөлөөнд хэвтэж байх хооронд байгаль хамгаалагчид бугыг сайтар үзэж чадсан юм. 4 настай эрэгчин буга ойролцоогоор 270 кг жинтэй байв. Яаж ч оролдсон машины дугуйг авч чадахгүйд хүрчээ. Эцэстээ бугын эврийг тайрахаас өөр аргагүй болжээ. Дугуйг салгасны дараа харахад хүзүүн дээр их л өвчтэй байх гэмээр шарх байгаа нь ил гарч ирсэн байна.

tourister.ru

Бугад шаардлагатай эмнэлгийн тусламжийг ч үзүүлсэн. Унтуулгын тарианы үйлчилгээ ч тэр дороо гарч айж сандарсандаа болоод буга бушуухан шиг зугтаажээ. Залуу буга байгаль хамгаалагчдад өөрийн сайхан сүрлэг эвэр, хогоор дүүрсэн авто машины дугуйг дурсгал болгон үлдээгээд эрх чөлөөг мэдрэн дүүлэн харайн алга боллоо.

tourister.ru
15
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Pandora

    2022/01/30 at 08:26

    Мангуу юмнууд дугуйг нь жиргээд салгана биз дээ. Эврийг нь тайраад байх даа яахав дээ. Эврийг нь авах шалтаг олж л дээ.
    Дугуйг гидравлик хайчаар умайтал урна ш дээ.

  2. wewerwer

    2022/01/31 at 09:37

    tomor trosstoi bakriishkiig tiim ch amar zusexguil de, ontsgoi baidliin gazar bdag gidro xaich bwal yu yum gexees, xodoo xeer chi ooroo tegexgui yasn yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *