Сушигээр хийсэн дэлхийн хамгийн том шигтгэмэл зураг

0

Сушигээр хийсэн дэлхийн хамгийн том шигтгэмэл зурагЭнэ сарын 8-ны өдөр Гонконгийн сушины тогооч нар дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоожээ. Азийн гал тогооны мастерууд 37,57 м.кв талбайг бүрхсэн асар том суши мозайкыг бүтээсэн ба 20,647 ширхэг сушигээр хийгдсэн энэхүү амтат бүтээлийг 100 гаруй сушины мэргэшсэн тогооч нар туна, яргай болон бусад найман төрлийн хүнсний бүтээгдэхүүн ашиглан бүтээсэн байна. 2013 оны 9-р сард Норвегийн компаний 31,59 м.кв талбайг бүрхэж хийсэн суши мозайкын тогтоосон амжилтыг эвдсэн уг бүтээлийг хийхэд сушинуудыг шинээр нь байлгах шаардлагын үүднээс -4 хэмийн температуртай мөсөн гулгуурын талбай дотор хийжээ. Японы хүнсний үйлдвэрлэлийн Гонконг дахь салбар Итачо Сушигийн 10 жилийн ойд зориулагдсан уг үйл явдлын оролцогч зочид дараа нь аварга сушинээс үнэ төлбөргүй амталж идэх боломжийг эдэлсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *