Айзек Азимовын 50 жилийн өмнө бичсэн таамаглалууд 2014 онд

0

Айзек Азимовын 50 жилийн өмнө бичсэн таамаглалууд 2014 ондШинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүд болон шинжлэх ухааны номуудаараа алдартай Бостоны их сургуулийн биохимийн шинжлэх ухааны профессор, Америкийн зохиолч Айзек Азимовын 50 жилийн тэртээ 2014 онд дэлхийн оршин суугчдын амьдрал ямар байх талаар таамаглал бичиж, Нью Йорк Таймс сэтгүүлд хэвлүүлж байсан түүхтэй. 500 гаруй ном бичиж хэвлүүлсэн энэ алдарт эрхмийн 1964 онд нийтлүүлж байсан “Visit to the World’s Fair of 2014” нийтлэлийн таамгуудын олонх нь биелэлээ олчихоод байгаа юм.

1. Хүн төрөлхтөн дэндүү өрөвдмөөр уйтгартай болно.
Энэ талаараа Азимов хэлэхдээ “Энэ бол 2014 оны хамгийн гунигтай таамаг юм.” хэмээсэн бөгөөд түүний таамгаар бол хүн төрөлхтний дунд жилээс жилд янз бүрийн өвчин улам ихээр газар авч өсөхийн дээр дэндүү эрчимтэй болох болно гэжээ. Мөн энэхүү өвчнүүд нь оюун санааны, сэтгэл хөдлөлийн, социологийн үр дагавруудтай байх ба 2014 онд анагаах ухааны салбар хамгийн чухал салбар болох болно. Янз бүрийн бүтээлч ажлуудыг гүйцэтгэх цөөн хэдхэн азтай хүмүүс л машин техникээс илүү байж, хүн төрөлхтний жинхэнэ шилдгүүд болно.
2. Цахилгаан хэрэгслүүд утасгүй болно.

Залгууртай цахилгаан хэрэгслүүд урт хугацаагаар ажилладаг батерейгаар ажилладаг болж, залгуур утас хэрэггүй болно.
3. Атомын цахилгаан станцууд цахилгаан эрчим хүчний ихэнхийг хангана.

2014 гэхэд атомын цахилгаан станцууд хүн төрөлхтний цахилгаан эрчим хүчний талаас илүү хувийг хангах болно.
4. Дор хаяж хоёр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр бий болно.

Эрдэмтэд задгай сансарт нарны гэрлийг цуглуулагч эрчим хүчний станцуудын загварыг байгуулах ба нарны энерги нь дэлхийн хувьд энергийн том эх үүсвэр болж, Аризона болон Казакстан зэрэг хагас цөлжилттэй бүс нутгуудад нарны эрчим хүчний асар том станцууд бүрэн утгаараа ажиллана.
5. Нисдэг машинууд бүтээгдэнэ.

Зам гүүрийн асуудал хоцрогдож, агаарыг шахуургадан ажиллах тийрэлтэт хөдөлгүүрүүд газраар явдаг байсан автомашиныг нисэх боломжтой болгох учир цардмал зам тавих асуудал буурна. Түүнчлэн машинууд тийрэлтэт хөдөлгүүрээрээ ус голыг туулах болно.
6. Роботууд бий болно.

Роботууд бий болох боловч тоо хэмжээ болоод чанарын хувьд хомсдолтой хэвээр байх болно.
7. Замын хөдөлгөөн нэмэгдэнэ.

Агаарын даралтыг ашиглан ажилладаг хоолойнууд түгээгчийн үүргийг гүйцэтгэж, орон нутгуудад бараа материалыг түгээнэ. Энэ нь тодорхой байршлуудад тодорхой ачаа бараануудыг хүргэх болно.
8. Хүн төрөлхтөн сарыг эзэмшилдээ авна.

Дэлхийн оршин суугчид сансарт удирдан залахад хялбар модульжсан лазер гэрлээр саран дээрх найзуудтайгаа харилцана. Сартай харилцах харилцаанд төвөгтэй зүйл байхгүйтэй адил байх ба асуулт эсвэл хариултаа 2,5 секундын хугацаанд өгч авалцах боломжтой.
9. Бидний зарим нь усан доор амьдардаг болно.

Тэнгис далайн гүнийг эзэмших эх газрын оршин суугчдын анхны жил нь 2014 он байх болно.
10. Бостоноос Вашингтон хүртэлх газар нутагт нэг том хот байрлана.
Бостоноос Вашингтон хүртэлх газар нутагт 40 гаруй сая хүн амтай нэг том хот үүсэх болно.

11. Дэлхийн зарим газруудад дундаж наслалт 85 болно.
Зүрх болон бөөрний дутагдлыг орлох механик төхөөрөмжүүдийн хэрэглээ өсөж, артерийн судасны хатуурал, мэдрэлийн системийн гэмтлийг эмчлэх боломжууд нэмэгдэнэ.

12. Дэлхий ертөнц автоматжина.

Зарим ажлуудыг машинууд хүнээс илүү хийж гүйцэтгэдэг болно.
13. Хүмүүс өөрт таатай орчныг бүрдүүлэх гэсээр байгалиас улам бүр холдох болно.

14. Гал тогооны тоног хэрэгслүүд автоматжиж, хоол хийх, ус буцалгаж кофе чанах, талх шарах, өндөг чанах эсвэл хутгаж шарах, бэкон шарах гэх мэтийг гүйцэтгэдэг болно.

15. Робот тархитай машинууд бий болж, тодорхой газруудад жолоочийн оролцоогүйгээр хүргэнэ.

16. Дуу дүрсээр харилцдаг болох ба та сонсоод зогсохгүй дүрсийг нь харж, хэн тань руу залгаж байгааг харах болно. Дэлгэцнүүдээр хэнтэй ярьж байгаагаа харах төдийгүй гэрэл зураг үзэх, ном унших болно.

17. Дэлхийн хүн амын тоо 6,5 саяд хүрнэ.

18. Ангараг гариг дээр автоматаар ажилладаг сансрын хөлөг бууж, Марсыг эзэмших үйл ажиллагаа хийгдэнэ.

19. Энгийн зурагтнууд хавтгай дэлгэцнүүдээр солигдож, нэвт гэрэлтэж харагддаг кубуудээр гурван хэмжээстэйгээр үздэг болно.
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/01/12 at 11:38

    dohson l bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *