IMDb сайт 2022 онд нээлтээ хийсэн хамгийн алдартай 25 киног нэрлэжээ

0

Оны тайлангаа гаргах цаг болж байна. Дэлхийн кино салбарын томоохон сайт болох IMDb (Internet Movie Database) сүүлийн 12 сард гарсан хамгийн алдартай 25 киноны жагсаалтыг хэвлэн нийтэлжээ. Уг сайтыг сар тутам ойролцоогоор 200 сая хүн үзэж сонирхдог учраас тухайн сайтад байрласан киноны хандалтын тоог үндэслэн үнэлсэн байна. Тиймээс үзэгчдийн сонирхлын дагуу гарсан бодит үнэлгээ гэж ойлгож болно. Үүнд шүүмжлэгчдийн санал бодлыг үл харгалзан үзжээ. Зөвхөн үзэгчдийнхээр!

Энэ жил чухам ямар киноны талаар илүү их шуугисныг сонирхоцгооё.

25 дугаар байр: The Black Phone

Universal Pictures

Гаж дoнтны дүрд Итан Хоук тоглосон аймшгийн кино.

IMDb: 6.9

 

24 дүгээр байр. Blonde

Netflix

Ана де Армас гол дүрд нь тоглосон Мэрилин Монрогийн амьдралын нэгээхэн түүхийг өгүүлсэн бүтээл юм.

IMDb: 5.5

 

23 дугаар байр: Morbius

Sony Pictures Releasing

IMDb: 5.2

 

22 дугаар байр: Scream

Paramount Pictures

Үл үзэгдэх царайтай алyурчны тухай киноны үргэлжлэл. Гол дүрүүдэд Нив Кэмпбелл, Дэвид Аркетт болон Кортни Кокс нар тогложээ.

IMDb: 6.3

 

21 дүгээр байр: Avatar: The Way of Water

20th Century Studios

2009 онд дэлгэцээр гарсан киноны үргэлжлэлийг тэвчээртэй хүлээж чадсаны эцэст бид энэ онд шинэ бүтээлийг үзлээ.

IMDb: 8.3.

 

20 дугаар байр: Fantastic Beasts: The Secrets of Dumbledore

Warner Bros.

Жонни Деппийн дүрд, өөрөөр хэлбэл Геллерт Грин-де-Вальдын дүрд  Мад Миккельсон тоглосон спин-оффын гуравдугаар хэсэг.

IMDb: 6.2

 

19 дүгээр байр: Don’t Worry Darling

Warner Bros.

Киноны утга агуулга гэхээсээ илүүтэй зураг авалт нь илүү их шуугиан тарьсан бүтээл. Дүрүүдэд Оливия Уайлд, Флоренс Пью, Харри Стайлс нар тогложээ.

IMDb: 6.2

 

18 дугаар байр: Jurassic World: Dominion

Universal Pictures

Дахин амилсан динозавруудын тухай франчайзын зургаа дахь хэсэг. Мөн л Стивен Спилбергийн найруулгаар үзэгчдэд хүрчээ.

IMDb: 5.7

 

17 дугаар байр: The Adam Project

Netflix

Жүжигчдийн хүчтэй бүрэлдэхүүнээр бүтсэн зөгнөлт, тyлаант кино.

IMDb: 6.7

 

16 дугаар байр: Uncharted

Sony Pictures Releasing

“Uncharted” видео тоглоомын дэлгэцийн хувилбарт Том Холланд, Марк Уолберг, Антонио Бандерас нар тогложээ.

IMDb: 6.3

 

15 дугаар байр: Prey

20th Century Studios

“Predator” киноны харь гарагийн алдартай анчин 1719 онд иржээ. “Prey” нь 1984 оны Арнольд Шварценеггерийн тоглосон кинотой дүйцэхүйц үнэлгээ авч чаджээ.

IMDb: 7.2

 

14 дүгээр бай: Black Adam

Warner Bros.

Дуэйн Жонсон DC-ийн кино комикст тоглохоор шийдэж. Тэгээд эцэстээ юу болж дуусаж байна аа?

IMDb: 6.6

 

13 дугаар байр: Nope

Universal Pictures

“Get Out” кино нь зүгээр ч нэг тохиолдлын амжилт байгаагүйг найруулагч Жордан Пил уг бүтээлээрээ батлахаар шийджээ.

IMDb: 6.9

 

12 дугаар байр: Elvis

Warner Bros.

Рок-н-роллын хааны дүрд Остин Батлер тоглосон бас нэгэн“Bohemian Rhapsody”, энэ удаад Элвис Преслиг дурсан хүндэтгэжээ. Мэргэжилтнүүд Том Хэнксийн дүрийг хамгийн амжилтгүй гэж үнэлжээ.

IMDb: 7.4

 

11 дүгээр байр: Bullet Train

Sony Pictures Releasing

Энэ оны хамгийн инээдтэй бас мартагдахааргүй кино байх. Брэд Питт ч сайхан хэвээр.

IMDb: 7.3

 

10 дугаар байр: X

A24

1970-аад оны сүүл үеийн засал чимэглэлтэй A24 студийн нэгэн сонирхолтой аймшгийн кино.

IMDb: 6.6

 

9 дүгээр байр: Death on the Nile

20th Century Studios

Энэ удаагийн Эркюл Пуарогийн дүрийг Кеннет Бран амилуулсан ба Галь Гадот чимэг нь болсон гэж хэлэхэд буруудахгүй.

IMDb: 6.3

 

8 дугаар байр: Everything Everywhere All at Once

A24

Зөгнөлт инээдмийн киног үзээд ер харамсахгүй гэж зөвлөж байна.

IMDb: 8.1

 

7 дугаар байр: The Gray Man

Netflix

Крис Эвансын муу талын дүрд тоглосон тулаант кино. Мөн Ана де Армасын жүжиглэлтийг ч харна, хамгийн саарал дүрд Райан Гослинг тогложээ.

IMDb: 6.5

 

6 дугаар байр: The Northman

Focus Features

Викингчүүдийн тухай түүхэн киноны жүжигчдийн бүрэлдэхүүн үнэхээр гайхалтай. Энд Александр Скарсгард, Аня Тейлор-Жой, Николь Кидман, Итан Хоук, Уиллем Дефо тэр бүү хэл Бьоркийг ч харна.

IMDb: 7.1

 

5 дугаар байр: Black Panther: Wakanda Forever

Marvel Studios

Чедвик Боузманыг өөд болсны дараа Хар Пантерын дүрийг хэн амилуулах вэ?

IMDb: 7.2

 

4 дүгээр байр: Top Gun: Maverick

Paramount Pictures

1986 оны “Top Gun” кинонд гардаг цэpгийн нисгэгчдийн түүхийн үргэлжлэл бүтээл юм. Гол дүрийг Том Круз бүтээжээ.

IMDb: 8.4

 

3 дугаар байр: Thor: Love and Thunder

Marvel Studios

Натали Портман Марвелд эргэж ирсэн нь буюу энэ оны комиксын бүтэлгүйтэл.

IMDb: 6.3

 

2 дугаар байр: Doctor Strange in the Multiverse of Madness

Marvel Studios

Бенедикт Камбербетч од эрхсээр аяллаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ гэнэтийн дaйсантайгаа хүч үзэн тулалдсаар л.

IMDb: 6.9

 

1 дүгээр байр: The Batman

Warner Bros.

Роберт Паттинсоны оролцоотой Бетмэний тухай киног удаан хүлээсний эцэст муугүй бүтээл бид үзэж чадсан. Комиксын энэ бүтээл зүгээр ч нэг алдаршаад байдаггүй нь ойлгомжтой.

IMDb: 7.8

IMDb мөн энэ оны хамгийн алдартай жүжигчдийн нэрсийг зарласан. Үзэх л хэрэгтэй жагсаалт байгаа юм.

39
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Аашшш

    2022/12/24 at 21:36

    imdb өөрийнх нь үнэлгээ дээр нь бшд. тэр нь үзэгчид үзээд өгсөн үнэлгээ бишүү? яахаараа ингэж холилддог бна?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *