
Өөрийгөө чанга хоолны дэглэмээр зовоож байхын оронд орчин үеийн хоол судлаачид зөв хооллолтын дэглэм барьж, биеийн ачаалал авахыг зөвлөдөг болжээ. Энэ салбарын мэргэжилтнүүд шим тэжээлтэй хоол хүнсний бүхэл бүтэн жагсаалт гаргаж тэдний ашиг тусыг хүснэгтээр харуулж байна. Бид цагаан талх, шарсан хуурсан хоол, амттан бас хийжүүлсэн ундаа уух хортой гэдгийг сайн мэднэ. Гэхдээ хориотой жагсаалтад орох бидний мэдэхгүй өөр бусад хүнс байгааг ч хэлэх нь зүйтэй.
Бидний ойлгосноор ашиг тустай гэж боддог хүнс үнэн хэрэгтээ ямар нөлөөтэйг танд танилцуулахаар бэлдлээ. Хамгийн санаандгүй зүйл мэдээллийн төгсгөлд хүлээж байгаа шүү.
10. Амттай тараг, йогурт

Шим тэжээлтэй хүчиллэг сүүн бүтээгдэхүүн амттай байж яагаад ч болохгүй. Тараг, йогурт – хүний бие махбодид нэн хэрэгтэй хүнс мөн, гэхдээ ямар ч сахар болон жимсгэнийн нэмэлтгүйгээр л хэрэглэсэн үед гэдгийг анхаараарай. Амттай чихэрлэг тараг – бие махбодид нэн шаардлагатай хүчиллэг сүүн бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэй амттай десерт л гэж ойлгоно.
Хоол судлаачид крахмал болон өтгөрүүлэгчгүй исгэлэн сүүн бүтээгдэхүүн идэхийг зөвлөж байна. Хэрвээ амттай тараг идмээр байгаа бол байгалийн зэрлэг жимсгэнэ, ванилийн эксракт нэмж идэх нь илүү эрүүл хоол болох ажээ.
9. Будаа

Олон улс оронд будааг яг л нөгөө цагаан талх шиг авч үздэг нь оргүй зүйл биш бололтой. Будааны төрөл дотроосоо шигшсэн цагаан будаа илүү шим тэжээлгүйд тооцогдоно. Цагаан будаанд маш их хэмжээний жирийн нүүрс ус агуулагддаг. Будааг их хэмжээгээр тогтмол хэрэглэвэл өөхний хуримтлал бий болоход хүргэнэ.
Гэсэн хэдий ч хоол судлаачдын зүгээс цагаан будаа нь хоолны цэсэнд зайлшгүй байх ёстой хоол хүнс гэж үзэж байна, хамгийн гол нь чанартай будаа хэрэглэх ёстой ажээ.
8. Яншуй

Шим тэжээлтэй, амин дэмээр баялаг бас хоолны амтыг эрс сайжруулах уг ногоо нь хүний эрүүл мэндэд хор болох талтай. Туршлагагүй гэрийн эзэгтэй нар өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд хор уршиг тарих аюул: яншуйг бусад ногоотой хольж майонез, зөөхий эсвэл тосоор амтлах. Энэ тохиолдолд яншуй нь нитрит ялгаруулж эхэлнэ, ингээд л хагас цагийн дараа гэхэд шим тэжээлтэй ногооны салат нь хор болж хувирах ажээ.
Хоол судлаачдын зөвлөж байгаагаар яншуйг ямар ч хоолонд хэрэглэж болно, хамгийн гол нь яг идэхээсээ өмнө л хийх хэрэгтэй. Энэ тохиолдолд л уг ногооны шим тэжээлийг бүрэн авч чадах ажээ.
7. Соус

Гэртээ өөрөө хийсэн улаан лоолийн паста дэлгүүрийн кетчупээс ямар сайхан амттай болохыг та мэдсэн үү? Мөн адил ялгаа майонезонд ч гарна – амт болон гадаад үзэмжийн хувьд, үүнээс гадна тартар, гич зэрэг бүх л төрлийн соус. Худалдааны соусны орцод сахар багтсан байдаг тул хортой гэж үздэг.
Хоол судлаачдын тайлбарлан хэлж байгаагаар бол: цэвэр улаан лоолиор кетчуп амтлахын оронд сахар нэмсэн нь хамаагүй илүү хэмнэлттэй байх тул орлогоо бодоод л шууд сахар нэмдэг. Бэлэн худалдааны соусыг аль болох чидун жимс эсвэл маалингын тосоор орлуулах, бүр боломжтой бол өөрийн хүсэлд нийцүүлэн амтлагчуудаар соус хийх нь эрүүл мэндэд хоргүй ажээ.
6. Хатаасан жимс болон жимсэн чипс

Эрүүл хоолны дэглэм барьдаг хүмүүс сүүлийн үед жимсний чипс хэрэглэх болжээ. Гэсэн хэдий ч уг төрлийн чипс нь эрүүл байж чадахгүй гэж хэлмээр байна, өөрөөр хэлбэл яг л төмсний чипсний адил нөлөөтэй, яагаад гэвэл бас л адилхан тосонд болгодог ажээ. Тэгэхээр ногооны ч бай, жимсний ч бай чипс л бол адилхан хэмжээний калори агуулна – төмсний чипснээс дутахааргүй.
Мөн хатаасан жимсийг илүү амттай бас гадаад үзэмжийг нь алдагдуулахгүйн тулд нэмэлт химийн бодисыг хатаах явцад ашигладаг. Үүнээс гадна химийн бодисын тусламжтайгаар хадгалах хугацааг уртасгана. Ийм боловсруулалтаар дамжсан хатаасан жимс яагаад ч шим тэжээлтэй байж чадахгүй нь ойлгомжтой.
Хатаасан жимс сонгохдоо хэд хэдэн зүйлийг анхаарна: хэтэрхий хурц өнгөтэй, зөөлөн бас хэт амттай бол – химийн боловсруулалт орсныг шууд илтгэнэ. “Хатаасан жимс” гэдэг үг нь өөрөө үрийг өөрийг нь жамаар хатаахад л оршино. Тиймээс ямар нэгэн гялалзсан зүйлгүй, зөөлөн байх ёсгүй гэсэн үг юм.
5. Усан үзэм

Усан үзэм яагаад энэ жагсаалтад багтав гэж та гайхаж байгаа болов уу – усан үзэм чинь шим тэжээл ихтэй жимс шүү дээ гэж бид үздэг. Бүх учир нь амтандаа байгаа юм, ар араас нь дуустал идэх хүсэл төрүүлэх тэр л амт. Ингээд ихээр нь идсэн усан үзэм гэдэс дүүргэнэ, өөрөөр хэлбэл таны бие махбодь хэт их сахараар дүүрч байгаа хэрэг.
Бас л нөгөө хоол судлаачдын батлан хэлж байгаагаар бол уг жимсийг ямар хүнстэй хослуулж идэхээ сайтар мэдэж байх ёстой ажээ. Усан үзэм нь тослог хоол, загас, шинэ өргөст хэмх, хулуу, шар айраг болон сүүтэй хосолбол хор уршигтай болж хувирдаг байна.
4. Буруу болгосон загас

Эрүүл хоололтын талаас нь авч үзвэл загасанд хортой “холестерин” тос огт байхгүй, нэг үгээр хэлбэл бид махтай зүйрлүүлж үзэхэд шүү дээ. Загасанд харин ашигтай тосны хүчил болох омега 3 агуулагддаг. Загасаар хийсэн түгээмэл хоолнуудын химийн орцыг Хавайн их сургуулийн эрдэмтэд судалж үзээд загасны шим тэжээл зөвхөн чанаж эсвэл жигнэсэн тохиолдолд л хадгалагдаж байгааг тогтоосон байна. Америк эрдэмтдийн үзэж байгаагаар шарсан эсвэл давсалсан загас (үүнд мөн утсан, их хэмжээний давсаар хатаасан загас ч орно) эрүүл мэндэд тустай зүйл огт байхгүй, харин ч хортой нөлөө үзүүлнэ гэж дүгнэжээ.
3. Эрдэнэ шиш

Олон удаагийн төрөл бүрийн судалгаа шинжилгээний үр дүнд нэгэн дүгнэлт хийжээ: генетикийн өөрчлөлттэй эрдэнэ шиш нь бие махбодийн шингэний солилцоонд гаж нөлөө үзүүлнэ. Эрдэнэ шишийн тоосонцор нь хүний эрүүл мэндэд хортой бодис агуулдаг болохыг эрдэмтэд олж тогтоожээ. Тийм ч учраас зарим нэг улс орон генетикийн өөрчлөлттэй эрдэнэ шишийн хэрэглээг хуулиар хориглосон байна.
Хэрвээ та эрдэнэ шишийн хэрэглээг хүлээн зөвшөөрч байгаа улс оронд амьдардаг бол лаазалсан эрдэнэ шиш хэрэглэхээс татгалзаарай. Зарчмын хувьд лаазалсан ямар ч хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах ёстой, зөвхөн эрдэнэ шиш ч бус. Хэрвээ эрдэнэ шиш хүнсэндээ хэрэглэдэг бол чанаж эсвэл жигнэж хэрэглэнэ. Ингэж бэлдсэн эрдэнэ шиш л шим тэжээлээ хадгалж үлддэг байна.
2. Самрын сүү

Бүйлсэн самар, кокосын эсвэл бразиль самрын сүү – дэлгүүрийн лангуун дээр өрөөтэй энэ төрлийн сүүний орцод нэмэлт бодис ихээр орсон байдаг, жишээ нь сахар, үнэр нэмэгч бодис. Тиймээс хоол хүнсэндээ хэрэглэхээр авч байгаа бүтээгдэхүүний савлагаан дээрх орцыг сайтар уншиж үзээрэй. Самрын сүүний хувьд органик хүнсний бүтээгдэхүүний тасгаас авахыг зөвлөж байна.
1. Будааны вафли

Будааны вафлийг тосны бага орцтой гэж хүмүүс хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг. Хэдэн арван жилийн өмнө уг хүнсээр талхаа орлуулахыг зөвлөж байлаа, тослоггүй аарц түрхээд өдрийн зууш болгон хэрэглэхийг санал болгож байв.
Харамсалтай нь шаржигнасан, харахад гэмгүй уг вафли маш их хэмжээний цавуулгийн агууламжтай учраас идсэний дараа төд удалгүй дахин өлсөж байгаа мэдрэмж төрүүлнэ. Ингээд л мөрөөдөөд байсан бие галбир баяртай болох нь тэр. Нэг ёсондоо таны авах ёстой калорийн хэмжээ хэд дахин нэмэгдээд байгаа юм шүү дээ.
Бонус: их хэмжээний авокадо ч гэсэн хортой

Одоо цагт дэлгүүрийн лангуу болгон дээр авокадо харагдах болж, олон хүмүүс уг жимсний шим тэжээлийг ам уралдан сайшааж байна. Гэхдээ уг хүнс нь их хэмжээний калори агуулдаг тухай дурсахгүй байгаа нь харамсалтай: 100 граммд 245 ккал байна. Тийм учраас их хэмжээний авокадо идэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөжээ.
Авокадог түүхийгээр нь идэж байж л шим тэжээлийг нь бүрэн авч чадна гэдгийг мартаж болохгүй. Өндөр хэмд боловсруулж болгосон авокадо шим тэжээлээ алддаг. Их хэмжээний авокадо нь эмийн үрэвслийн эсрэг үйлчилгээг бууруулах талтай, мөн цусан дахь эритроцитийн түвшинг багасгадаг байна.








Zevgee Otgonbat
2019/03/17 at 10:07
AnAr AnaRa
Misheel Erdene
2019/03/17 at 10:16
Zolzaya Ulziibat
Билгээ Бээгий
2019/03/17 at 10:42
Миний иддэг ганц ч юм алгоо
アンハ ナ
2019/03/17 at 11:04
Оюу Эрдэнэ
Erdenebayr Magvanrenchin
2019/03/17 at 11:13
Манай монголчууд дээр үед цагаан будаа хэрэглэж байгаагүй хэрэглэхгүй байж болдог юм бна шүү
Sweta Gerelee
2019/03/17 at 11:28
bugd hudlaa sanagdlaa yahon hyatad dolongos geed budaag odort 3 udaa idjiine medehgui ter biruu ene nuruu yum bol yu bolohovkkkk
Peter To Oochko
2019/03/17 at 12:40
Haliun Haliun ene samar usan uzem chin boldogguim gj bnshd
Ш. Одноо
2019/03/17 at 13:55
Az Ariuka
Dari Munkh
2019/03/17 at 14:14
Идэх юм олдохгүй юм бнаа.Ус ч их уувал хортой гэсэн
Ema
2019/03/17 at 14:28
Xooox bugd dandaa iddeg yumnuud bn ..
Наран Солонго
2019/03/17 at 16:36
Mijiddorj Odonchimeg
Bulgan Dash
2019/03/17 at 17:01
Ideh ym oldohgvi . Bvgd hortoi .
Гал Дөл
2019/03/17 at 20:02
tsagaan budaa idsneeree targaldag bol ypon solongoschuud amerikaas buduun buduun humuus bh bsan bizee
Odnoo Ganbold
2019/03/18 at 08:47
Ану Ану