Эдгээр маскны тусламжтайгаар гэмтсэн үсээ сэргээж ургалтыг нь эрчимжүүлээрэй

2

Нүүр царай болон үс нь хүний дүр төрхийг илэрхийлдэг, ялангуяа эмэгтэйчүүдийн. Энэ шалтгааны улмаас үсний эрүүл мэндийг дэмжихийн тулд зохих эрүүл ахуйг хангах хэрэгтэй.

Өнөөдөр та бүхэндээ үсэнд зориулсан зарим нэг маскыг танилцуулахаар бэлдлээ: үс уналтаас сэргийлэх, гэмтсэн үсийг сэргээх, ургалтыг идэвхжүүлэх гээд олон талын үйлчилгээ үзүүлнэ.

Байгалийн гаралтай маск нь үнэхээр үр дүнтэй байдаг, яагаад гэвэл химийн орцгүй тул гаж нөлөө байхгүй. Мөн амин дэм, эрдэс бодис, эрүүл ургалтанд нөлөөлөх шим тэжээлтэй бодис ихээр агуулна. Үсний ургалтанд сайнаар нөлөөлөх элементийн хувьд – авокадо, цэвэр тараг, далдуу модны самрын тос, чидун жимсний тос, зөгийн бал, сонгино, цэвэр шоколад, зуун наст, өндөг болон цинамон болно.

Эдгээр элементүүдийн аль нэг нь гоо сайхны үйлдвэрийн бүтээгдэхүүний орцод заавал орсон байдаг – эндээс харахад үнэхээр шим тэжээлтэй бодис болох нь тодорхой.

Зөвлөгөө

1. Арьс болон үсийг чийгшүүлэхийн тулд өдөр болгон 2 литр ус уухыг зөвлөж байна.

2. Жимс, ногоо түлхүү хэрэглэж хүний биед нэн шаардлагатай амин дэм, эрдэс бодис, шим тэжээлтэй бодисоо авч байна.

3. Үсний сэнс, индүү зэргийг байнга хэрэглэхээс зайлсхийнэ. Үсээ амрааж байх хэрэгтэй буюу өөрийн гараар бэлдсэн маск тавьж байгаарай.

4. Силикон агуулсан үсний шүршигч бодис, спиртийн агууламжтай гелийн хэрэглээнээс татгалзана. Мөн үсийг ямар нэгэн хэмжээгээр гэмтээх бодисоос татгалз. Химийн орцтой арчилгааны бодис байнга хэрэглээд байхаар үс хүчгүйдэж унаж эхэлдэг.

5. Долоо хоногт гурван удаа гэрийн маск хийж тавьж байгаарай. Ингэснээр та үсний асуудалтай тулгарах магадлал эрс багасна.

4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *