
Олон эмэгтэйчүүд өдөр бүр калорио идэвхтэй шатааж, жингээ хасах хүсэлтэй байдаг. Гэсэн хэдий ч хүмүүс унтаж байх үедээ калори шатаах бүрэн боломжтой гэдгийг тэр бүр мэддэггүй. Хүн бүр өөр өөр жинтэйгээс гадна унтах ёстой хугацаа бүхий биологийн цагтай байдаг бөгөөд энэ үед хэчнээн хэмжээний калори шатааж байгаа нь чухал биш, ямар нэгэн хэмжээгээр калори шатааж байгаа нь л чухал юм.
Хүний бие унтаж байх үед хамгийн их калорийг шатаадаг байна. Илүү сайн унтах тусам, илүү их калори шатаана гэсэн үг. Тийм боловч хэтэрхий их калори шатаах нь бас тийм ч сайн зүйл биш. Олон цагаар унтах нь ач тустай байдаггүй бөгөөд биеийн биологийн цагийг алдагдуулдаг байна. Калори шатаах үйл явц шөнө үргэлжлэх нь олон төрлийн давуу талтай байдаг.

Жин хасах болон гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй ундаанууд
Алтан товч цэцгийн цай
Энэ ундаа биеийг амраахаас гадна үрэвслийн эсрэг найрлагатай. Түүгээр ч барахгүй бусад ач тусыг биед үзүүлнэ: биеийг цэвэрлэж, шингэний илүүдэл бий болсноос үүдэж бие хавагнахаас сэргийлдэг.

Ногоон гааны цай
Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна. Хоол хүнсийг биед тохирсон хугацаанд нь шингэхэд туслана, тэр тусмаа таныг орондоо орохоос өмнө идсэн хоол хүнсийг шингээнэ. Хоол идэх дуршлыг багасгаж, гэдэс дотор болон элгийг цэвэрлэнэ.

Нимбэгтэй халуун ус
Энэ ундаа цэвэрлэх болон нөхөн сэргээн үйлчилгээтэй. Хүйтэн биш, халуун бүлээнээр нь уух ёстой бөгөөд биеийг цочроож, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сэргээнэ.
Нимбэг, цагаан гаатай цай
Энэ тайвшруулах үйлчилгээтэй ундаа нь биед олон ач тустай бөгөөд хамгийн чухал нь жин хасахад тусална. Витамин Ц амин дэм болон бусад антиоксидантууд нь бодисын солилцоог сайжруулна. Цагаан гаа найрлагандаа үрэвслийн эсрэг бодис агуулдаг тул целлюлит үүсэхээс сэргийлж, бие дэх хортой бодисыг цэвэрлэж гаргана. Нимбэг биеийг цэвэрлэх болон хэвлий хэсгээр дүүрэх зовиурыг бууруулдаг байна. Энэ ундаа хурдан хугацаанд өөхийг шатаахад туслах ач тустай.

Алимны цагаан цууны хоргүйжүүлэгч
Дараах зааврын дагуу бэлтгэж уух хэрэгтэй:
- 1-2 хоолны халбага шүүгээгүй алимны цагаан цуу
- 236 мл цэвэршүүлсэн эсвэл шүүсэн ус
- 1-2 хоолны халбага амтлагч (зөгийн бал, агч сироп эсвэл 4 дусал стевия)
Энэ ундаа хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, хортой бодисыг гадагшлуулж, биед хэрэгтэй ферментийг өгнө. Мэдээж та ид шидийн гэмээр нөлөө үзүүлнэ гэж хүлээх хэрэггүй болов уу, гэхдээ туршилтаас харахад энэ шингэн таныг тайвшруулж, сайн унтаж амрахад туслах болно.

Анхаарах зүйл: нимбэг цагаан гаатай цай болон алимны цагаан цуутай хоргүйжүүлэгчийн хувьд, хэтэрхий олон тоогоор хэрэглэвэл хүчиллэг чанар ихтэй учир ходоод гэдэсний замын эмгэг үүсгэж, шархлуулах эрсдэлтэй гэдгийг анхаарна уу!
Эдгээр ундаанууд нь бүгдээрээ хэрэгтэй, гэхдээ зүгээр л цэвэр ус уух нь биед хамгийн их ач тустай байдаг гэдгийг санаарай. Өдрийн турш хүн 2 литр ус уух хэрэгтэй бөгөөд заавал цангасан үедээ уух ёстой гэсэн дүрэм байхгүй. Мөн таны биед хангалттай шингэн байгаа нөхцөлд заавал ус уух шаардлагагүй. Танд эрүүл энхийг хүсье!









П. Амарболд
2019/03/17 at 15:00
Жаргал Жаагы
Munguntsetseg Monkhoon
2019/03/17 at 22:04
ХЭРЭГЛЭЖ ҮЗСЭН ХҮН БНА УУ
Цамбачуд Дамдиндорж
2019/03/18 at 00:27
Tseegii Tseegii
Enkhtsetseg Begz
2019/03/18 at 11:32
Øn Ñœ
2019/03/18 at 20:33
Mandah Puujee