Samsung 2018 онд 4 камертай ухаалаг гар утсаа танилцуулна

0

Samsung-ийн уг шинэ гар утас Өмнөд Солонгос томоохон компанийг гар утасны зах зээлд нэгэн шинэ алхам хийх үндсийг тавихаас гадна байр суурийг нь хадгалж, салбартаа тэргүүлэгч болгох хандлагатай байна.

“Ice Universe” гэх тодорхой бус эх сурвалжийн мэдээллэснээр бол энэ жилдээ багтаж Samsung 4 камертай гар утсыг олон нийтэд танилцуулах гэнэ.

4 камертай гэдэг нь урд болон ард хэсэг тус бүрдээ 2 камертай гэсэн үг биш ажээ. Түүнчлэн эдгээр 4 камер Samsung-ийн S10 эсвэл Galaxy F цуврал гар утаснуудад хамааралгүй юм байна. Samsung Galaxy F гар утасны хувьд хэрэглэгчдийн хүлээлтийг хэдийнээ үүсгээд байгаа билээ.

Хамгийн гэнэтийн гэмээр мэдээ нь Самсунгийн 4 камертай ухаалаг гар утас энэ жил хэрэглэгчдийн гар дээр очно. Яг хэдийд гэдэг нь тодорхойгүй ч бид энэ оныг дуустал хүлээх л үлдлээ.

4 камертай учир “AR” тоглоомууд эсвэл Самсунгийн “VR”-ийг ямар ч асуудалгүй ажиллуулах боломжтой болох юм.

“Ice Universe”-ийн зүгээс хэлэхдээ: “Энэ гар утас зах зээлд цахиур хагалах болно. Бид энэ оныг дуустал, ирж буй саруудыг тэсэн ядан хүлээх хэрэгтэй боллоо” гэжээ.

Та 4 камертай ухаалаг гар утасны талаар сонсоод гайхширч байна уу? Бидэнтэй санал бодлоо сэтгэгдлээр дамжуулан хуваалцаарай.

7
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *