Өвчин зовиурын цаадах жинхэнэ шалтгааныг хэрхэн олж тогтоох вэ?

3

Өвчин нь бие махбодийн өөрийгөө хамгаалах механизм юм. Бие махбодид ямар нэгэн асуудал байгааг илтгэж байгаа хэрэг ажээ.

Тиймээс юуны түрүүнд та эрхтэн эсвэл эд өвдөж байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй, харин дараа нь эмчилгээг эхлүүлнэ. Асуудлын шалтгааныг мэдсэнээс хойш бие махбодь өвчин мэдрэхээ болих буюу хамгаалалтын систем ажиллахаа болих ажээ.

Ингээд таны өвчний шалтгааныг тодорхойлоход бид танд тусалъя. Ямар өвчин чухам аль эрхтэнтэй холбоотой болохыг хэлж өгье. Илүү ихийг мэдэж авцгаая.

 

1. Зүрх

Цээжээр мэдрэгдэх өвчин нь зүүн гар дагаж мөн өвдөнө, үүний зэрэгцээ мөр, хүзүү орчмоор өвчин мэдрэгдэнэ. Энэ өвчин зүрхний асуудлыг илэрхийлэх ажээ.

Зүрхний өвчин нь амьсгал болон биеийн хөдөлгөөнтэй хамааралгүйгээс гадна бусад өвчинтэй холбоогүй.

 

2. Нарийн гэдэс

Нарийн гэдэсний өвчлөл нь хүйс орчмоор өвчин мэдрүүлдэг. Хэрвээ энэ хэсэгт өвчин үргэлжилж алхахад эсвэл тонгойход таагүй мэдрэмж төрүүлж байгаа бол яаралтай эмчид хандаж үзүүлнэ үү.

 

3. Бүдүүн гэдэс

Бүдүүн гэдэсний асуудал нь хэвлий орчмын үрэвсэлтэй холбоотой байдаг. Бусад шинж тэмдэг нь өтгөн хаталт болон хоол боловсруулах эрхтний өвчлөлтэй холбон тайлбарлана.

 

4. Бөөр

Бөөрний өвчлөлийг нуруу эсвэл нурууны доод хэсгийн өвчлөлтэй андуурч үзэх тохиолдол байдаг. Бөөрний өвчлөл нь хавирганы доод хэсгээр мэдрэгдэнэ, энэ хэсгийн булчинд ачаалал мөн ирдэг. Бөөрний өвчлөл нь хөлөнд ч өвчин мэдрүүлдэг талтай.

 

5. Мухар олгой

Мухар олгой нь хэвлийн баруун доод хэсэгт байрлах эрхтэн. Мухар олгой өвдөх үед хэвлий бүхэлдээ эсвэл хэсэгчлэн өвдөж мэдрэгдэнэ.

Өвчин нь баруун гуя руу орох ч тохиолдол байдаг. Дотор муухайрах, бөөлжих, бие арзайх, өтгөн хатах, гүйлгэх зэрэг нь мухар олгойн асуудлыг илэрхийлнэ.

4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *