Загасны тосны бие организмд үзүүлэх гайхалтай 12 нөлөө: өдөр бүр хэрэглэх нь илүү ач тустай

3

Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын зүгээс мэдээлж буйгаар амь насаа алдаж байгаа хүмүүсийн 1/3 нь зүрх судасны өвчинтэй холбоотой гэнэ. Хэдий тийм ч гэлээ Оросын ард түмэн зүрх судасны өвчинд тэгтлээ санаа зовдоггүй байна. Үүний нууц нь хүн бүрийн мэдэх бүтээгдэхүүн болох загасны тос юм. Загасны тос найрлагандаа үл орлуулагдах тосон хүчил буюу омега-3 болон омега-6 эрдэс бодисыг агуулдаг тул зүрх судсыг хамгаалдаг ажээ.

Өнөөдөр бид танд загасны тосыг өдөр тутам хэрэглэвэл таны бие организмд гарах гайхалтай өөрчлөлтүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Зүрх судасны өвчин тусах магадлал буурна

Загасны тос бие организм дахь холестеролын хэмжээг хэвийн байлгана – аюултай холестеролын хэмжээг бууруулна. Загасны тосонд агуулагдах омега-3 болон омега-6 тослог хүчил нь триглицеридийг багасгаж, артерийн судсыг дотроос нь цэвэрлээд зогсохгүй цусны даралтыг бууруулдаг тул зүрх судасны өвчин тусах эрсдэлийг багасгана.

 

2. Илүү хурдан, уян хатан бодно

Омега-3 найрлагандаа “DHA” хүчил агуулдаг бөгөөд энэ нь эсийн хальсыг эрүүл байлгаж, мэдрэлийн эстэй холбогдох үйл явцыг бэхжүүлдэг байна. Иймээс загасны тосыг Альцгеймер өвчний үед хэрэглэдэг билээ.

Хэд хэдэн судалгаагаар загасны тос нь тархины үйл ажиллагааг сэргээж, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг бөгөөд шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлдэг болох нь батлагджээ.

 

3. Дархлааны систем сайжирна

Ихэнх улс оронд ханаагүй хүчлийг масло эсвэл маргарин тосны найрлаганд оруулдаг. Загасны тос нь омега-3 тослог хүчлийг агуулдаг ба энэ нь биеийн зарим эд эсүүдийг нөхөн сэргээдэг байна. Үр дүнд нь дархлааны систем сайжирч, бие организмыг төрөл бүрийн өвчнөөс хамгаалах болно.

 

4. Эрч хүч нэмэгдэнэ

Майкль Хаткинсон /унадаг дугуйн спортын тамирчин/ өөрийн номондоо хурд бол: сэтгэл хөдлөл, шинжлэх ухаан болон аз бөгөөд эдгээрт омега-3 тослог хүчил сайн нөлөө үзүүлдэг гэж бичжээ.

Шинжлэх ухаанчид үүнийг баталсан: эдгээр шим тэжээлийг хэрэглэснээр бие организмд тослог хүчил шингэж, дасгал хөдөлгөөн хийх үед алдагдах гликогены хэмжээг тэнцвэржүүлнэ. Ингэснээр тамирчдын тэсвэр хатуужил, эрч хүчийг улам нэмэгдүүлдэг байна.

 

5. Диоприкс өвчин тусах магадлал буурна

Өнгөрсөн зууны дунд үеэс далайд ойролцоо амьдардаг хүмүүс загас иддэг болсон ба үр дүнд нь үе мөчний өвчин бага тусдаг байжээ. Үүний учир шалтгаан: тосгүй үе мөч уян хатан байдлаа алдаж, гэмтэж бэртэх үндэс болно. Мэдээж загасны тос үе мөчний өвчнийг эмчлэхгүй, гэвч энэ өвчин тусах эрсдэлийг багасгах ач тустай гэдгийг бүү мартаарай.

 

6. Дасгал хөдөлгөөн хийсний дараа богино хугацаанд эрч хүч сэлбэгдэнэ

Судалгаагаар омега-3 тослог хүчил хэрэглэдэг хүмүүс дасгал хөдөлгөөн хийсний дараа булчин нь булгарах, өвдөлт мэдрэгдэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэггүй болох нь батлагджээ.

Судалгаанаас үзэхэд ханаагүй тосон хүчил нь гэмтэл бэртэлтэй холбогддог мэдрэлийн эсийг хамгаалж, үхжихээс сэргийлдэг байна. Үүнээс харахад загасны тос таныг супер хүн болгохгүй ч гэлээ илүү эрч хүчтэй дасгал хөдөлгөөн хийхэд тань туслах юм.

 

7. Стресс бухимдалтай тэмцэхэд амар болно

Ханаагүй тосон хүчил нь серотонин ялгарах үйл явцыг нэмэгдүүлдэг ба энэ гормон сайхан ааштай байх үндэс гэдгийг та мэдэх биз ээ. Иймд стресс, бухимдлаас хол байх юм. Гэвч бага насны хүүхдээс загасны тосыг хол байлгах хэрэгтэйг анхаарна уу.

Судалгааны үр дүнгээс харахад загасны тос нь сэтгэцийн өвчтэй болон шизофренитэй хүмүүст сайн нөлөөтэй болох нь батлагдсан байна.

 

8. Нүдний даралт буурна

Мэргэжлийн эмч нар нүдний даралттай хүмүүст загасны тос хэрэглэхийг санал болгодог байна. Тосон хүчил нь нүдний шингэнийг багасгах ба үр дүнд нь нүдний даралт буурна. Мэдээж хэрэг загасны тос бүрэн эмчилгээ хийж чадахгүй ч гэлээ олон судалгаанаас үзэхэд омега-3 хүчил нь нүдийг олон эрсдэлээс хамгаалдаг болох нь батлагджээ.

 

9. Олон төрлийн витамин болон эрдэс бодисоор тэжээгдэнэ

Загасны тос нь бүхэлдээ витамин болон эрдэс бодисоор баялаг юм. Загас бүрт агуулагдах амин дэмүүд нь үйлдвэрээс шалтгаалаад харилцан адилгүй учир загасны тосыг мультивитамин болгон хэрэглэж болохгүй.

Хэдий тийм ч гэлээ загасны тосны найрлаганд витамин А болон витамин Д амин дэмүүд байдаг ба эдгээр нь үс хэврэг болох болон кальци, фосфорын дутагдалд орохоос сэргийлнэ. Түүнчлэн өмнө нь хүмүүс хүүхдүүдээ рахит өвчин тусгахгүйн тулд загасны тос уулгадаг байсан тухай түүхэнд бичигдэн үлдсэн байдаг.

 

10. Арьс эрүүлжинэ

Загасны тос арьсанд сайн нөлөөтэй, учир нь омега тосон хүчил коллагеныг бий болгоно – арьсыг толигор байлгаж, үрчлээс тогтохоос сэргийлдэг. Хөгшрөх болон стрессээс болж коллаген багасдаг бөгөөд ингэснээр арьс хуурайшдаг байна.

Ханаагүй тосон хүчил бас батгыг арилгахад тусална. Омега-3 тослог хүчил хүчтэй дархлаажуулалт учир батгыг хурдан хугацаанд эмчилнэ.

 

11. Зөв хооллоно

Судалгаагаар хооллосны дараа дахин юм идэх хүслийг төрүүлдэггүй байна – загасны тос.

Бас зарим шинжлэх ухаанчид омега-3 тослог хүчил биед орсноор өөхийг задалдаг болохыг олж тогтоожээ. Үр дүнд нь бие организм өөхийг хадгалалгүй, харин өдөр тутмын амьдралын эрч хүч болгож, зарцуулж эхэлдэг байна. Түүнчлэн загасны тос биед хэрэгтэй их хэмжээний калорийг агуулдгийг мартаж болохгүй.

 

12. Хөхний хэмжээ томорно

Судлаачид ханаагүй тосон хүчил хөхний хэмжээг томруулах бүрэн боломжтойг олж тогтоосон байна. Иймд та оливын тос, хатаасан үр, дүпү эсвэл далайн ургамал, сагамхай загасны тосыг хэрэглээрэй. Үр дүнд нь таны хөх урьд өмнөхөөсөө багагүй томрох болно.

 

Бонус: Ямар төрлийн загасны тос сонгох хэрэгтэй вэ?

Хамгийн эхэнд таны анхаарах ёстой зүйл бол юугаар хийсэн загасны тос болохыг мэдэх явдал юм. Ихэнхдээ загасны тосыг сагамхай загасны элгээр хийдэг – хамгийн энгийн бөгөөд хямд арга юм. Гэвч энэ нь шилдэг сонголт биш. Элэг нь хорт бодис болон биед сөрөг нөлөөтэй метаболитуудаар элбэг байдаг.

Загасны тосыг загасны мах болон булчингийн тусламжтай гаргаж авсан байвал илүү их үр дүнтэй. Жишээ нь салмон загасных байж болно.

  • Эрүүл мэнд болон бие организмаа хохироохгүйн тулд загасны тосыг хэрхэн зөв хэрэглэхийг мэдэж байх ёстой. Хэрэглэхийн өмнө заавартай танилцаж болохоос гадна хэрэв хүсвэл эмчид хандаж, зөвлөгөө авч болно.
  • Хэрэв та загасны харшилтай бол загасны тос хэрэглэж болохгүй. Эсвэл бамбай булчирхай, элэг, ходоод гэдэс болон шээсний асуудалтай бол бүр ч хэрэглэж болохгүй гэдгийг анхаараарай.
  • Дархлааны систем болон өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд 1-3 сарын хугацаанд эсвэл намрын сүүлээр юм уу, өвлийн улиралд загасны тосыг хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та спортоор хичээллэж, дасгал хөдөлгөөн хийдэггүй бол тунг нь бага зэрэг нэмж болно. Загасны тосыг хооллож байхдаа эсвэл хооллож дуусмагцаа хэрэглэх нь тохиромжтой.

Та өмнө нь загасны тос хэрэглэж, ач тусыг нь мэдэрч байсан бол бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай.

40
ГоёГоё
13
Ха ХаХа Ха
11
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Myagaa Myagaa

    Myagaa Myagaa

    2018/09/08 at 13:44

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *