Зөвхөн Японд харж болох хачин боловч гайхалтай 16 зүйл

3

Бүх баримтуудыг харахад Япон гэдэг улс өөр гариг ертөнц гэлтэй: та авсаархан угаалгын машин, нэвт харагддаг телевиз болон бусад улс орнуудаас харах боломжгүй олон зүйлийг зөвхөн Японоос л харж болно. Хэрэв танд сонирхолтой санагдаж байвал энэ мэдээг анхааралтай уншаарай.

Бид танд хаанаас ч хайгаад олохгүй 16 зүйлийг сонирхуулахаар бэлтгэлээ. Таны хийх ёстой зүйл бол Наран мандах улс руу тасалбар захиалах явдал юм.

16. Масло шахагч

Талхан дээр маслыг түрхэхэд багагүй асуудалтай нүүр тулгардаг. Японд хүмүүс масло шахагчийг ашигладаг байна. Энэ нь маслыг шахаж гаргах тул та дараа нь талхандаа жигд түрхэхэд л хангалттай. Япончууд хөлдөөсөн маслотой зууралдах ямар ч шаардлагагүй ажээ.

 

15. Ус хэмнэгч

Жорлонгийн угаалтуурыг 1956 оноос эхлэн дэлхий нийтээр хэрэглэх болсон билээ. Харин энэ ус хэмнэгчийн хувьд таны гараа угаахдаа ашигласан усыг нөөцлүүрт цуглуулж, жорлонгийн ус болгон ашиглах боломжийг бүрдүүлдэг байна. Гайхалтай биш гэж үү?

 

14. Таны үнэрийг илрүүлэгч гөлөг

Энэ өхөөрдөм робот гөлөг хамрынхаа тусламжтай таны бүх үнэрийг үнэрлэж чадна. Хэрэв таны үнэр сайхан бол гөлөг сайхан ааштай байх ба харин хэвийн үнэр гарвал сүүлээ хөдөлгөдөг гэнэ. Харин таниас муухай үнэр гарч байвал гөлөг үхсэн юм шиг жүжиглэдэг байна.

 

13. Зөөврийн сэрүүлгийн систем

Энэ авсаархан сэрүүлгийн систем таны зөөврийн компьютер дээр байрлана. Оффисын ажил хийдэг болон олон нийтийн газраар байнга явах ажилтай хүмүүст хэрэгтэй төхөөрөмж юм. Одоо та санаа зовох хэрэггүй: хэрэв төхөөрөмж таны зөөврийн компьютер ямар нэгэн хөдөлгөөнд орвол сэрүүлэг дуугарч, улаан өнгийн гэрэл асахаас гадна таны гар утсанд мэдээлэл очих ажээ.

 

12. Хаалганы дохиолол

Ямар ч үед хэн нэг нь энэ төхөөрөмжтэй ойртох үед /3 метр/ гэрэл асаж, танд анхааруулна. Гадны гэмт халдлагаас сэргийлэхэд энэ төхөөрөмж ихээхэн ач тустай байдаг байна.

 

11. Шил, цаг угаадаг машин

Та бугуйн цаг эсвэл нүдний шил зэрэг жижиг эд зүйлээ хэр олон удаа угаадаг вэ? Япончууд авсаархан угаалгын машин зохион бүтээсэн ба таны эд зүйлийг угаахад ердөө 2 минут л зарцуулах гэнэ. Та энэ төхөөрөмжийг компьютер эсвэл “USB” оролттой бүх төрлийн төхөөрөмжид холбоод дээр нь ус хийж, ажиллуулахад л хангалттай.

 

10. Таблетын гэртэй дэр

Энэ дэр таблет эсвэл ном барих дургүй хүмүүст зориулсан гэж хэлж болно. Силикон материалаар хийгдсэн дэрний дунд хэсэгт ном эсвэл гаджетаа хийж ашиглах нь танд илүү тав тухыг мэдрүүлэх болно.

 

9. Компьютерын хулгана

Компьютерын хулганы оронд бээлийг тэд зохион бүтээцгээжээ. Хурууны хээнээс шалтгаалж баруун эсвэл зүүн аль ч талд дарах боломжтой. Удахгүй энэ төхөөрөмж олон нийтийн дунд алдартай болох үед тоглоом сонирхогчдод зориулсан бээлий шинээр хийгдэх биз ээ.

 

8. Жолоочийн төлөв байдлыг шинжлэх хиймэл оюун ухаан

Панасоник компани жолооны ард нойрмог байгаа эсэхийг шалгаж, мэдэх боломжтой технологи зохион бүтээсэн байна. Систем жолоочийн нойр хүрч, унтаж эхлэх үед царайны хувирлыг таних ажээ. Түүнчлэн энэ төхөөрөмж жолоочийг унтуулахгүйн тулд төрөл бүрийн арга хэмжээг авах гэнэ.

 

7. Нэвт харагддаг телевиз

Яг одоогоор хэрэглэгчдийн гар дээр очоогүй байгаа ч дизайнерууд болон инженерүүд үүн дээр ажиллаж байна. Нэвт харагддаг телевиз нь бизнес эрхлэгчдэд ач тустай бөгөөд хувийн бизнесээ бусдад илүү үр дүнтэй сурталчлах боломжтой болж байгаа юм: ресторан дотор энэ төхөөрөмж олон хүний анхаарлыг татах болно.

 

6. Ид шидийн толь

Өнөөдөр дэлхий дээр цаг уурын байдлыг хэлэх боломжтой “ухаалаг” толинууд олон байгаа ч Панасоник компани таны эрүүл мэндийг ямархуу байгааг хэлж өгч чадах толийг санал болгож байна. Энэхүү толь нь таны арьсны тусламжтай /арьсны өнгө, батга, сорви зэргийг тусгай будгаар хэвлэн гаргана/ эрүүл мэндийн байдлыг тань хэлж өгөх юм.

 

5. Жижиг сэнс

Дэлхий нийтээрээ халуун цаг уураас болж агааржуулалтын систем ашиглаж, хүйтэн ундаа уудаг. Тэгвэл Япончууд гайхалтай нэгэн санаа олжээ: жижиг авсаархан сэнс.

Эрчүүдийн хувьд чихэвч шиг харагдах энэ сэнс цамц болон гутал зэргийг сэрүүцүүлнэ.

Харин эмэгтэйчүүдийн хувьд энэ сэнс сельфиний бөгжтэй гэрэл болон зөөврийн компьютерийн тусламжтай ажиллах ба шөнө унтахдаа үүгээр дэрээ хучиж хэрэглэсэн ч болох юм байна.

 

4. Шүхрэн малгай

Бороо болон хүчтэй хуй салхи Японд үргэлж тохиолддог. Эдгээр байгалийн үзэгдэл нь олон хүнд шүхэр хэрэглэх зайлшгүй шаардлагыг бий болгодог нь нууц биш юм. Энэ асуудлыг шийдвэрлэх төгс арга бий: энэ бол шүхрэн малгай.

Хэрэв та үүнийг бас нэг төрлийн шүхэр гэж бодож байвал эндүүрч байна. “Asahi Power Services” саяхан бороо, уснаас хамгаалах, гараараа барих шаардлагагүй, шүхрэн малгайг олон нийтэд танилцуулжээ. Энэ шүхрийг хүнд биш гэж найдъя: шүхрийн цэвэр жин нь 4.9 кг.

 

3. Мэдээлэл ирдэг нүдний шил

Та энэ шилийг зүүсэн үедээ гар утсаа шалгах шаардлагагүй. Энэ шил таны гар утсанд ирсэн мессеж, хуанли дээр тэмдэглэсэн зүйлс болон бусад мэдээллүүдийг харуулах болно. Та өнгийг нь өөрөө сонгож болох ба аудио сигналыг тохируулснаар чухал мэдээллийг цаг алдалгүй мэдэх боломжтой юм.

 

2. Микрофонтой сельфиний гар

Та сельфиний гарыг хаанаас ч олж авч болно. Гэвч микрофонтой гибрид гарыг тийм ч амар олж авч чадахгүй. Япончууд энэ төхөөрөмжийг ашиглах дуртайгаас гадна бичлэг хийж ашигладаг байна. Гэвч удахгүй энэ төхөөрөмж хуучрах биз ээ – яг л дрон камер шиг…

 

1. Дуудах үед өөрөө хүрч ирэх хөргөгч

Энэ хөргөгч эзнийхээ дуу хоолойг таньж, дуудсан газар нь өөрөө хүрч ирнэ. Нэмж хэлэхэд хөргөгч дотроо ямар хоол хүнс болон уух зүйлс байгааг мэдээллэдэг. Энэ төхөөрөмж тавилга, хүмүүс эсвэл тэжээвэр амьтдыг гэмтээхгүй. Харин бохирдсон аяга тавгыг угаалтуурт аваачиж зөөх чадвартай. Мөрөөдлийн зүйл биш гэж үү?

109
ГоёГоё
69
ГайхмаарГайхмаар
23
Ха ХаХа Ха
18
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *