Мартын 8-ны хөгжилтэй бэлэг

0

000aЦаг үргэлж бусдаас өвөрмөц, бусдаас хөгжилтэй байхыг эрмэлздэг залуустаа зориулан маргааш болох Мартын 8-ны өдөр ээждээ, эгчдээ, дүүдээ, ханьдаа, найз бүсгүйдээ онцгой хөгжилтэй бэлэг барих санааг сайтынхаа Зөвлөгөө буланд нийтэллээ. Харин жилдээ ганцхан тохиох эмэгтэйчүүдийн баярын өдрөөр таниас ийм бэлэг авна гэж санаагүй байсан ээж, эгч, дүү, хань, найз бүсгүйнхээ өндгөн шоколадаа гардах үеийн төрх хийгээд шоколадаа идэж, доторх бяцхан хайрцгийг нээснийхээ дараа баярынхаа жинхэнэ бэлэг юу болохыг мэдэж байгаа үеийнх нь төрхийг гэрэл зургийнхаа дуранд буулгахаа бүү мартаарай.

Хэн нэгэн хайртай эмэгтэйдээ зориулан сонгосон бэлгийг тань агуулах сав болсон өндгөн шоколадыг бэлтгэхдээ шоколадаа хагалахгүйгээр цэвэрхэн авахыг хичээгээрэй. Мөн доторх жижигхэн саван дотор заавал хөөсөнцөр гэхгүй поролон гэх мэтийг хийж болно. Жижиг савандаа бэлгээ хийсний дараа шоколадаа халаасан хутгаар ирмэгийг нь бага зэрэг хайлуулаад наалдуулаарай. Бас нэг зүйлийг өгүүлэхэд өндгөн шоколадаа жижигхэн хайрцганд хийгээд гоёмсог уутаар боочихвол бүр ч хөгжилтэй.

 

4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *