Алдарт “The Kissing Sailor”: Дэлхийн хоёрдугаар дaйны төгсгөлд авсан уг алдартай гэрэл зураг дээрх далайчин, сувилагч хоёрын амьдрал цааш хэрхэн өрнөсөн сонирхолтой түүх

0

Гэрэл зургийн түүхэнд санамсаргүйгээр боловч бүтэн зууны туршид алдартай байж чадсан маш олон гэрэл зураг байдаг. 23 цаг үргэлжилсэн мэс заслын дараах Польш эмч, хэлээ гаргасан Эйнштейн – эдгээр гэрэл зураг болгоны цаана өөр өөрийн түүх бий. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл өөрийн түүхээ өгүүлэн хадгалагдаж иржээ. “Үнсэлцэж буй далайчин” гэрэл зураг ч мөн адил – Дэлхийн хоёрдугаар дaйны сүүлээр Япон улс бууж өгснийг зарласан тэр л мөчийг энэ гэрэл зураг өгүүлнэ.

band_of_brothers_101st / Instagram

Романтик үнсэлт – 20 дугаар зууны үеийн залуучуудын дунд ихэд алдартай байв. Уг гэрэл зургийг Альфред Айзенштадт 1945 оны 8 дугаар сард Нью-Йоркийн Таймс-скверт даржээ. Түүний дарсан санамсаргүй гэрэл зураг нь түүнийг дэлхийн хэмжээний алдартай болгосон юм. “Одод”-ын амьдрал хэрхэн цааш өрнөснийг бид сонирхож үзлээ.

Хөндлөнгөөс харахад удаан уулзалдаагүй хайртай хосууд уулзалдаж байна уу гэлтэй. Царайлаг, сайхан далайчин залуу бол Жорж Мендонса. Тэр өдөр чөлөө авч сүйт бүсгүй Рита болон найз нартайгаа кино үзэхээр явж байсан юм. Нэг мэдэхэд л эргэн тойронд бүх зүйл орвонгоороо эргэсэн гэдэг – дaйн дуусжээ. Залуучууд хөөрч баярласан олны дунд орж цугтаа баярлаж. Гудамжинд яваа үзэсгэлэнтэй сувилагчийг харсан Мендоса цуг алба хаадаг хүнтэйгээ андуурч түүнийг чанга тэврэн авч халуухан үнсэлт бэлэглэжээ.

celebrity.death.news / Instagram

Залуу хос бие биенээ анх удаа бас бараг л сүүлчийн удаа харсан нь энэ. Тэдний яг ард нь Рита ч харагдана (зүүн гар талд цагаан даашинзтай).

adrock83 / Instagram

Өөр бүсгүй байсан бол бөөн шуугиан тарих байсан биз, харин Рита тэгээгүй юм. Удалгүй Рита, Жорж хоёр нэг гэрт орж цугтаа аз жаргалтай олон жилийг үджээ. Мендоса 2019 оны 2 дугаар сарын 10-нд өөд болсон юм. 96 насныхаа ойг тэмдэглэхэд 2 өдөр л дутуу байжээ, харин алдартай гэрэл зургийн 75 жилийн ойг тэмдэглэх жил байлаа.

primepagine.eu / Instagram

Алдартай гэрэл зураг дээр чухам Жорж өөрийгөө мөн гэдгийг батлах хэрэг гарсан гэдэг. Яагаад гэвэл тэр үед Таймс-скверт маш олон далайчид цугласан байсан ажээ. Үл таних бүсгүйтэй үнсэлцэж, ялалтын баяраа тэмдэглэхийг хүссэн далайчдаар талбай дүүрсэн байв. Мэргэжилтнүүд судалж үзээд уг далайчин залуу Жорж мөн болохыг баталжээ. Тэгвэл нууцлаг сувилагч бүсгүй хэн байв?

Грета Циммер Фридман – австри гаралтай америк бүсгүй. Тэр өдөр ажлаасаа гарч явсан гэдэг. Тэр үнэндээ сувилагч ч биш, харин шүдний эмчийн туслах тул сувилагчтай адилхан дүрэмт хувцас өмсдөг байжээ. Грета дaйны эхээр дүү нартайгаа цуг Америкт цагаачилж ирсэн, том эгч нь Палестин яваад тэндээ үлдсэн байна. Охины эцэг, эх өндөр настай байсан тулд нутагтаа үлдэж тэндээ өөд болцгоожээ.

madrid_besa / Instagram

Дaйн дууссаны хэдэн жилийн дараа Грета нөхөрт гарч хоёр хүүхэдтэй болсон байна. Ном сэргээн засварлах мэргэжлээр ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 8-нд нaс баржээ.

caya_us / Instagram

Мендоса, Фридман нар Times сонин дээр хэвлэгдсэн гэрэл зургаас өөрсдийгөө таниагүй бол “оддын” нэр ус нууц хэвээр үлдээх байлаа. Дурсгалт 1945 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс хойш бараг 75 жил өнгөрсөн ч энэ хоёр шиг дaйны үеийн романтик хос дахин төрсөнгүй.

9
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *