Бусдад дэлгэх шаардлагагүй хувь хүний 7 нууц

0

Өмнөдийн соёл судлаач Вячеслав Рузов нэгэн нийтлэлдээ энэтхэг ухаантнуудын туршлагаас дурьджээ. Нууц гэж чухам юу юм бол, бид бусдад дэлгэхгүй зүйл гэж бас байх ёстой юу?

Доорх жагсаалтанд дурьдагдсан зүйлсийг маш олон хүн зөвшөөрч байгааг та хүлээн авна уу.

Нэгдүгээрт, өөрийн хэтийн зорилгыг хүн болгонд бүү дэлгэ. Төлөвлөгөө биелтэл хүнд бүү хэл. Бидний санаа болгон төгс биш, эмзэг газар маш их бий, эдгээрийн нэг нурахад төлөвлөгөө нурж мэднэ.

Хоёрдугаарт, өөрийн хийсэн сайн үйлээ нуу. Сайн үйл-энэ хорвоод маш ховор зүйл учраас хайрлаж хамгаалж байх ёстой. Сайн зүйл хийлээ гэж өөрөөрөө бүү бардамнаарай, энэ бол сайн чанар биш шүү.

Гуравдугаарт, өөрийн хувийн зуршлаа баруун, солгойгүй дэлгээд байх хэрэггүй, ялангуяа хоол, нойр, секс гээд л …

Дөрөвдүгээрт, эр зоригоо хүнээс нууж яв. Бид өдөр болгон л ямар нэгэн бэрхшээлтэй тулгарч ямар нэгэн хэмжээгээр эр зориг гаргаж шийддэг. Зарим нэг нь бэрхшээлийг бие махбодь дээрээ эсвэл сэтгэлээрээ эдэлнэ. Дотоод сэтгэлд тулгарсан аливаа бэрхшээл, асуудлыг бид хараад хэлж мэдэхгүй тул даван туулж байгаа эсэхийг бас мэдэхгүй өнгөрнө. Харин бие махбодид тулгарсан аливаа бэрхшээлийг даван туулсныхаа төлөө ямар нэгэн байдлаар шан харамж хүртдэг.

Тавдугаарт, сэтгэлийн ариуслаа дэлгэх хэрэггүй. Энэ бол таны л зүйл, өөр бусдад зориулагдсан эд биш. Таниас гадна өөр бусдад сэтгэлийн ариусал хэрэгтэй л бол зайлшгүй дэлгэх хэрэгтэй гэж үзээрэй.

Зургадугаарт, гэр бүлийн үл ойлголцол болон гэр бүлийн амьдрал бол нууц. Нэгэн зүйлийг байнга санаж яв: гэр бүлийн асуудлаа бага ярих тусам таны гэр бүл улам бат бөх, тайван байх болно. Хэрүүл гэдэг бол харилцааны явцад хуримтлагдсан муу энергиэсээ салж байгаа нэг арга. Асуудлаа их ярих тусам та үүндээ улам итгэж эхэлдэг ажээ.

Долдугаарт, өөр бусдаас сонссон муу муухай үгсийг бусдад бүү хэл. Гудамжинд гутлаа шавар болгож болно, бас оюун санаагаа ч бохирдуулж болно. Гэртээ орж ирээд өөрт тохиолдсон муу муухай болгоноо ярьж байгаа хүн шавартай гуталтайгаа гэр дотуур явж байгаатай л адил гэсэн үг.

47
ХөөрхөнХөөрхөн
13
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
10
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. XAX tss

    2016/04/24 at 18:43

    Abah geehiin uhaangvigeer netees unshsan bolgondoo itgej shvteh ni neg turliin daramt nuguu turliin muhar svseg! Daanch Mongolchuud muhar svsegt hudal huurmagt abtahdaa mash amarhanldaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *