
Таны дууны сан хуучирч, шинэ дуу олох аргаа олохгүй байгаа бол танд хэрэг болох 10 сайтыг танилцуулж байна. Таны чихэвчинд үргэлж шинэ дуу хуур эгшиглэж байг.
Last.fm
Та өөрийн компьютер болон бусад төхөөрөмж дээрх сонсдог дуу хөгжмөө энэхүү сайтад хянуулбал танд таалагдаж болох бусад төрлийн шинэ дуунуудыг өөрт тань санал болгох болно. Хайлтын нарийн тохиргоо хийх олон боломж байгаа ба мөн уг сайтын хэрэглэгчдийн ихээр сонсож байгаа дуунуудыг ч сонсох боломжтой. Ер нь л та хоосон буцахгүй юм. Энэ сайтын цорын ганц дутагдал нь бүх платформд жигд сайн ажилладаггүй явдал юм.
Music-map
Уг үйлчилгээ нь танд зөвхөн зөвлөгөө өгөх болно. Та өөрийн дуртай хамтлаг дуучныхаа нэрийг оруулахад уг сайт таны дуртай хамтлаг дуучны ямар дууг бусад хүмүүс сонсож байгааг харуулна.
Inmood
Та энэхүү сайтад өөрийн сэтгэлзүйн байдлаа тодорхойлсон товчийг дарахад танд тухайн нөхцөлд тохирох дуунуудыг санал болгоно. Маш олон янзын сонголт байх ба жишээ нь уйтгар гунигт автсан үед зориулсан хувилбар ч бий аж.
Stereomood
Энэ сайт мөн л дээрхтэй адил сэтгэлзүйн байдлаар дуу сонгох ба гол ялгаа нь жагсаалтаас сонгох биш харин ямар нэг үг оруулаад түүнтэй холбоотой дууг сонсох боломжтой юм.
Billboard
Эндээс та хит болж буй шинэ дуунуудыг олж сонсох боломжтой. Hot 100 руу ороод жагсаалтыг үзээрэй.
Jango
Хайлт хийхдээ хамтлаг дуучны нэрийг оруулах ба уг сайт танд тухайн уран бүтээлчийн ямар нэг дууг санал болгоно. Дараа нь өөр нэгийг… Таалагдсан дуун дээрээ like дарахад танд таалагдаж болох аятайхан шинэ болон хуучны төрөл бүрийн дууны жагсаалтууд гарч ирнэ.
Music.yandex
Яндекс дээр та дуртай дуугаа сонсож эхлэхэд янз бүрийн дуунуудыг сайт өөрөө танд санал болгох болно. Сонсогчдын санал болгож байгаа, төрлөөр, шинэ… зэрэг олон хувилбарын алийг нь ч сонгох боломжтой.
Soundcloud
Энэ сайт нь шинэ залуу дуучид, хамтлагуудыг олонд таниулахад анхаардаг тул эндээс та шинэ зүйлсийг олж авч чадна. Explore хуудаснаас нь хамгийн орчин үеийн дуунуудыг олж сонсох боломжтой.
8tracks
Сэтгэлзүйн байдлаас шалтгаалан хайлт хийдэг сайтууд бараг бүгд автомат сонголттой байдаг бол энэ сайтад сонсогчдын хийсэн сонголт бүхий дууг санал болгодог учир жинхэнэ урлагийн бүтээлүүдийг сонсох боломжтой. Та зөвхөн түлхүүр үгээ л оруулаад үз.
Gnoosic
Хамгийн энгийн сайт бөгөөд нүүр хуудас дээр таныг дуртай 3 дуучин эсвэл хамтлагийн нэрийг оруулахыг хүснэ. Үүний дараа танд хэд хэдэн шинэ хувилбар санал болгох ба like, dislike сонголтыг сонгох хэрэгтэй. Үүний дараа сайт таны юу сонсохыг хүсэж байгааг мэдэж авснаар ямар чиглэлээр хайлт хийхээ шийддэг.








MBT
2016/01/11 at 22:06
:-D
Hanna
2016/01/11 at 22:26
Musixmatch uuniig zaaval tataj avaarai.Durtai duugaa Lyrics tai n surch avaarai bas karaoke.
Зочин
2016/01/12 at 00:22
Google Play Music
Ж. Дэлгэрмаа
2016/01/12 at 09:10
Amarmend Zorig
Amarmend Zorig
2016/01/12 at 09:23
Ж. Дэлгэрмаа
2016/01/12 at 09:29
heregtei tee
Amarmend Zorig
2016/01/12 at 09:29
Harin hadgalaad avtsan taraad uznee :)
Ханддорж Даваажав
2016/01/12 at 15:20
spotify bhd boloshd ?
cC
2016/04/01 at 11:41
Bayrlla
Dulguun
2016/04/23 at 13:16
Thanks
Амур
2016/05/01 at 08:27
Монгол шинэ дуунуудыг хаанаас олж авах вэ? Туслаач!
Badamsuren
2020/04/16 at 16:54
Good