Хайрын дурлалын шилдэг 10 дуу: таны зүрхийг бүлээцүүлж, гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно

3

Бүхий л ном, зураг, кино болон дуунууд хайр сэтгэлийн тухай байдаг. Хайр дурлал болон үерхэл гэсэн сэдэв бол ямар ч уран бүтээлчийн хувьд хамгийн чухал сэдэв байдаг нь нууц биш. Заримдаа бид уран бүтээлчдийн бүтээлээс хайр сэтгэл гэж ямар гайхалтай зүйл болохыг олж харж, ойлгож ухаарах нь бий. Гэхдээ зөвхөн хөгжим л хосуудын сэтгэлийн нарийн хөг утсыг хөндөж чадна. Хүн бүрт сонсох дуртай дуу гэж байдаг ба дуу бүр анхны үнсэлт, тэврэлт гээд хайр дурлалтай холбоотой нандин дурсамжийг агуулдаг. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ зориулан, хайр сэтгэлийн тухай хамгийн гоё 10 дууг хүргэж байна. Эдгээр дуунууд танд гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно.

fabiosa

 

Хайрын тухай шилдэг 10 дуу

1. Лана Дел Рей – “Mariners Apartment Complex”

Ланагийн дуунууд итгэхийн аргагүй гоё сайхан, уянгалаг байдаг. Тэгвэл түүний сүүлд гаргасан “Mariners Apartment Complex’ гэх дууг та заавал сонсож үзээрэй. Удаан боловч гайхалтай хэмнэл, бас гүн гүнзгий утга агуулгатай дууны үгс энэ дууг чимжээ.

 

2. АУРОРА – “Murder Song (5, 4, 3, 2, 1)”

Хайр бол гайхалтай зүйл гэдгийг мэдрүүлсэн, яах аргагүй шилдэг уран бүтээл. Норвегиос гаралтай дуучин бүсгүйн уянгалаг хоолой сүүлийн үед түүнийг олон фентэй болгож байгаа. Хайрын төлөө хүн бүхэн л өөрийгөө золиосолдог, тийм биш гэж үү? Санал нийлэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, энэ дуу хариултыг нь танд хэлж өгнө.

 

3. Лэйди Гага – “I’ll Never Love Again (A Star Is Born)”

Хамгийн этгээд хачин хувцасладаг байснаар нь Лэйди Гагаг бид сайн мэднэ. Гэвч энэ цаг үед дуучин бүсгүй гадаад төрхөө өөрчилснөөс гадна, дуулалтын хэв маягаа ч бас өөрчилсөн. Тэгвэл тэрээр жүжигчин Брэдли Күүперийн хамтаар саяхан дэлгэцнээ гарсан “A Star Is Born” киноны дууг амилуулжээ.

 

4. Робби Уиллиамс – “Angels”

Дэлхий даяар олон сая хүний сэтгэлийн утсыг хөндөж чадсан дууг нэрлэ гэвэл энэ дууг хэлэх хүн олон байгаа биз ээ. Та магадгүй хайраас илүү зүйлийг мэдрэхийг хүсэж байвал, Робби Уиллиамсын энэхүү хэзээ хуучрашгүй уран бүтээлийг сонсоорой гэж зөвлөе.

 

5. Эллай Мэй – “Trip”

Англиас гаралтай дуучин, дууны үг зохиогч Элли Мэй сүүлийн үед дуу хөгжмийн салбарт цахиур хагалах болсон. Түүний чихэнд чимэгтэй, зөөлөн өнгө аястай дуунууд танд таалагдах нь гарцаагүй. Тэгвэл энэ онд гарсан түүний “Trip” гэх дууг сонсож, хайр сэтгэлийн гоё, сайхныг мэдрээрэй.

 

6. Флоренц + The Machine – “Cosmic Love”

Флоренц Уэлш шиг хоолойтой нэгэн энэ дэлхийд бараг л байхгүй. Тэр дуулсан дуу бүрээ чин сэтгэлээсээ дуулдаг. Түүний хайр сэтгэлийн тухай өгүүлэх дууг нь сонсож, стресс бухимдлаасаа ангижраад зогсохгүй, хайр дурлалын нандин бүхнийг мэдрэхийг танд санал болгож байна.

 

7. Уитни Хьюстон – “I Will Always Love You”

Дэлхийн хамгийн алдартай дуунуудын нэг – үг, аялгуу ярих юм байхгүй, зүгээр л гайхамшиг. Олон дуучин энэ дууг дахин амилуулж дуулсан ч хэн нь ч домогт дуучин Уитни Хьюстон шиг дуулж чадаагүй билээ.

 

8. Queen – “Love of My Life”

Бүх цаг үеийн хамгийн агуу рок дуучдын нэг Фредди Меркуригийн дуулсан энэ дуу одоо ч гэсэн олон мянган сонсогчидтой гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Энэ нь ч аргагүй бөгөөд Фредди энэ дуунд бүх бие сэтгэлээ шингээн дуулсан гэж хожим хойно дурсаж, ярьсан байдаг.

 

9. Рианна ft. Кэлвин Харрис – “We Found Love”

Хайр сэтгэл таныг дахин залуужуулсан мэт мэдрэмжийг төрүүлнэ. Та үүнтэй санал нийлэхгүй гэж үү? Хэрэв тийм бол зүгээр л энэ дууг сонсож үзээрэй.

 

10. Пост Мэлоун – “Stay”

Сүүлийн үед ихээхэн нэрд гараад байгаа түүний хувьд энэ жил хайр дурлалын сэдэвтэй “Stay” дуугаа гаргасан нь олон сая хүнд хүрээд байгаа юм. Та арай энэ дууг сонсож амжаагүй байгаа юм биш биз? Тэгвэл яг одоо сонсоорой гэж зөвлөмөөр байна.

12
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *