Японы эргээс олдсон “нууцлаг” төмөр бөмбөлөг юу болохыг нь олж тогтоожээ

30

Сэжиг бүхий төмөр бөмбөлөг хоёрдугаар сарын сүүлээр Сизуока мужийн эрэг хавиар анх олджээ.

2 дугаар сарын 21-ний өдөр орон нутгийн оршин суугчид Хамамацу дүүргийн Энсюхама эргээр зугаалж байхдаа этгээд хачин бөмбөлөгтэй таарчээ. Төмөр, 1,5 метрийн диаметртэй, далайн давалгаанд цохигдож эрэг дээр гарч ирсэн байдалтай. “Маш сэжигтэй” гар хийцийн объект болохыг ойлгоод цaгдаад мэдэгджээ.

tv-asahi.co.jp

Аюултай байж болзошгүй гэж үзсэн тул эргийн хөл хөдөлгөөнийг хааж бөмбөлгийг мэргэжилтнүүд нягтлан шалгахад – зэвэндээ идэгдсэн уг бөмбөлөг нь дотроо хөндий хоосон болохыг тогтоосон байна. Бөмбөлгийг хэзээ ч дэлбэpч болзошгүй гэж болгоомжлоход хүргэжээ. Харин нутгийн ард иргэд уг бөмбөлгийг үл мэдэгдэх нисдэг биетийн хэлтэрхий гэж таамаглаж байгаа гэнэ.

yimg.jp

Нарийн судалгааны дараа “нууцлаг” бөмбөлөг нь Хятадад үйлдвэрлэсэн усны хуучирсан хөвүүр тэмдэг болох нь тодорхой болсон байна.

Ингээд бөмбөлөгтэй холбоотой шуугиан дөнгөж намжиж байтал хэдхэн хоногийн өмнө сэтгүүлчид  дахиад нэг бөмбөлгийг Токуношима арлын агуйгаас олжээ.

yimg.jp

Нутгийн ард иргэдийн ярьж байгаагаар бол уг бөмбөлөг жил гарны өмнө л тэр агуйд байдаг байсан, хэн ч тоож анхаараагүй гэнэ. Хэний ч тоогоогүй зэвэрсэн бөмбөлгийг сэтгүүлчид яагаад гэнэт шуугиан болгож дэгдээгээд байгааг хүмүүс ойлгохгүй байгаагаа ч илэрхийлжээ. Японы эрэг хавиар сайтар явж үзвэл дор хаяж ийм төрлийн 7 бөмбөлөг олно гэж ч хошигнох болжээ.

218
Ха ХаХа Ха
43
ГайхмаарГайхмаар
27
ТэнэглэлТэнэглэл
24
ГоёГоё
23
БурууБуруу
9
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Tsatsral Ayush

    Tsatsral Ayush

    2023/03/06 at 20:16

    2r dainii ueiin usan ongotsnii dairaltaas hamgaalj huvdug mina gej haragduulah gesen huuramch hovog ch shdee. Hajuudaa gogtsootoi ginjeer dooshoo tattsan bdg.

  2. Санчир Болд

    Санчир Болд

    2023/03/07 at 00:58

    Buur neg itgeh yumaa olj yadhima 🤣

  3. Сайханбилэг Г.

    Сайханбилэг Г.

    2023/03/07 at 04:30

    Золзаяа О.

  4. Ха ха

    2023/03/07 at 10:41

    газрын гагнаас байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *