Үнэнийг мэдэх цаг ирлээ! Биеийн илүүдэл үсийг хуссаны дараа илүү харлаж, өтгөн болж ургадаг уу?

0

Эмэгтэйчүүд илүүдэл үсээ хусах эсвэл эпиляц-ын аргаар салахаас өөр аргагүй. Хусах нь бусад аргуудыг бодвол мэдрэгдэх өвчин бага бөгөөд хамгийн амархан, хямд арга юм. Илүүдэл үсийг хусах болон өөр бусад аргуудын тухай маш олон зөв, буруу ойлголтууд олны дунд тархсан байдаг. Жишээ нь, үсийг хуссаны дараа илүү өтгөн, хар ургадаг. Бид уг асуудлыг үнэн эсэхийг шалгахаар шийдлээ.

Үсийг хусахад ургалтанд үнэхээр нөлөөлдөг гэж үү?

Анагаахын шинжлэх ухааны доктор Лоуренс Гибсоны хэлснээр бол хусах нь үсний ургалт, өтгөн, өргөн бүдүүн болоход нөлөөлөхгүй ажээ. Үсийг хуссаны дараа мохоо үзүүр үлддэг, ургаж байхдаа тэр нь илүү өтгөн, хатуу юм шиг санагддаг гэжээ. Энэ бол үс ургалтын эхний үе шат, илүү харлаж харагдаж болно, үнэн хэрэгтээ урьд нь ургаж байсан тэр л үс дахин ургаж байгаа юм.

VGstockstudio / Shutterstock.com

Хэрвээ илүүдэл үсийг авсны дараа илүү эрчимтэй эсвэл өтгөн ургаад байгаа нь илт мэдрэгдэж байвал эмчид үзүүлэхийг тэрээр зөвлөжээ. Энэ нь эмийн гаж нөлөө, тэр ч бүү хэл ямар нэгэн өвчний шинж тэмдэг байж болох талтай.

 

 

Тэгвэл яагаад одоо болтол энэ буруу ойлголт яваад байдаг юм бэ?

Хүн бүрийн бие махбод болон ген өөр гэдгийг ойлгох хэрэгтэй, тийм учраас л хүн болгоны үс өөрөөр ургаж байгаа хэрэг. Өсвөр насны хүүхэд сахлаа хуслаа гэж бодъё, үнэхээр хурдан ургаж болно. Гэхдээ энэ нь сахлаа хуссанаас бус харин түүний дааврын өөрчлөлттэй л холбоотой юм шүү дээ. Энэ үед хүний бие махбодын ургалт идэвхтэй байдаг ажээ.

Michael C. Gray / Shutterstock.com

Бас нэгэн чухал зүйл бий, үс нь яг л харандаа шиг, үзүүр рүүгээ нарийсч ирнэ. Тэгэхээр, та үсээ хусахад мэдээж хамгийн бүдүүн хэсэг нь үлдэж байгаа, хамгийн “хатуу” хэсэг. Үсний уутанцраас ургах тэр бүдүүн хэсэг маш хурдан ургаж эхэлнэ. Ургахдаа биед маш таагүй мэдрэмж төрүүлэх тул дахин хусах хүсэл төрдөг.

Эмэгтэйчүүд суга, хөлнийхөө үсийг байнга хусдаг, тийм учраас хэрвээ уг онол үнэн байсан бол эмэгтэйчүүд өнөөдөр яг л сармагчин шиг үстэй явж байх байсан биз ээ. Тиймээс шинжлэх ухааны баримттай санал нийлэхээс өөр аргагүй хүрлээ. Илүүдэл үсээ хусахад хэдий хурдан ургаж дахин хусахад хүргэдэг ч гэлээ уг арга үнэхээр шалгарсан нь үнэн. Зүгээр богино хугацааны үр дүнтэй л гэж ойлгоцгооё.

9
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *