Reuters агентлагаас илгээсэн 3-р сарын фото багц [35 зураг]

0

Reuters агентлагаас илгээсэн 3-р сарын фото багц [35 зураг]


Нэгдсэн Вант улсын Лондон хотноо байрладаг олон улсын мэдээний Reuters агентлаг нь Дэлхийн улс орон бүрд өөрийн гэрэл зурагчидтай бөгөөд манай гаригийн өнцөг булан бүрд байрлаж байгаа гэрэл зурагчид нь өөрийн улс оронд өрнөж байгаа үйл явдлын зургийг агентлаг руугаа илгээдэг. Сар бүр Дэлхийн улс орнуудад болж байгаа үйл явдлын зургийг багцлан олон нийтэд хүргэдэг тус агентлагийн өнгөрөгч 3-р сарын фото багцыг сайтынхаа үзэгч та бүхний өмнө дэлгэж байна. Өнгөрсөн сард Дэлхий дахинд ямар үйл явдлууд болсныг дараах зургуудаас харцгаая.

2012.3.27. Киргизстаны Бишкек хотын нисэх онгоцны буудал. АНУ-ын цэргийн тээврийн нисэх онгоц Афганистан руу нисэхийн өмнө. REUTERS/Vladimir Pirogov

2012.3.6. Йемен улсын нийслэл Сана хотын Taghyeer талбайд нэг босогч бусаддаа үзүүлбэр үзүүлж байна. Йемений өнөөгийн засгийн газрын хэлбэрийг эсэргүүцэж, тус талбай дээр нэг жил дөнгөж гаруйн хугацаанд олон мянган эсэргүүцэгчид цугларсан юм. REUTERS / Khaled Abdullah

Сомалийн нийслэл Могадишу хотын Лидо эрэгт al Shabaab (зүүн) босогчдын байгууллагын гишүүн байж магадгүй хүнийг Сомалийн цагдаагийн офицер (баруун) баривчилж байна. Урьд нь Лидо эрэг Сомалигийн алдартай газруудын нэг байсан бол сүүлийн хэдэн жил энэ газарт янз бүрийн бүлэглэлүүдийн хооронд задгай тулаан болдог болжээ. REUTERS / Feisal Omar

2012.3.18. Мянмарын Янгон голын эргийн ойролцоох зам дээр хүүхэд тоглож байна. REUTERS / Staff

2012.3.29. Калифорни, Лос Анжелес. Жүжигчин Lindsay Lohan согтуугаар машин жолоодсон гэж сонсогдсоныхоо дараагаар машинд сууж байна. REUTERS / Joe Klamar / Pool

2012.3.21. Бахрейны нийслэл Манамагийн ойролцоо Санабис тосгоны зам дээр хаалт хийхээр сандал түлхэж байгаа босогч. REUTERS / Ahmed Jadallah

2012.3.9. Пакистаны нийслэл Лахоред хөрөө рамны жин дээр сууж байгаа охин. REUTERS / Mohsin Raza

2012.3.14. Швейцарьт жуулчны автобус осолдсон газраас нисдэг тэрэг хөөрч байна. Энэхүү ослоор 28 хүн нас барсны 22 нь хүүхэд байжээ. REUTERS / Denis Balibouse

2012.3.30. Цагдаагийн хуягт машин руу Молотовын коктейль шидээд зугтаж буй босогч. Бахрейнд өнгөрөгч 3-р сарын турш засгийн газрыг эсэргүүцсэн үймээн болсон юм. REUTERS / Hamad I Mohammed

2012.3.20. Францын Ozar Hatorah еврейн сургуульд болсон эмгэнэлт явдлын үеэр нас барагсдын цогцос бүхий авсыг ачсан машины гадаа уйлж байгаа залуу эмэгтэй. REUTERS / Pascal Parrot

2012.3.16. Вашингтонд Суданы элчин сайдын яамны өмнө болсон эсэргүүцлийн дараа иргэний үгийг үл сонссоныхоо төлөө баривчлагдаж байгаа жүжигчин George Clooney. Clooney Суданд нүүрлээд байгаа хүмүүнлэгийн хямралын эсрэг эсэргүүцлээ илэрхийлсэн юм. REUTERS / Kevin Lamarque

2012.3.9. Нью Йоркын халуун дулаан цаг агаар хүмүүст маш тааламжтай байжээ. Энэ өдөр агаарын температур дээд хэмжээнд хүртэл буюу +26°C хүрсэн байна. REUTERS / Allison Joyce

2012.3.25. Жиоржиа мужийн Атлантад Kentucky Wildcats багийн эсрэг тоглосон Baylor Bears багийн довтлогч Куиеси Эйси ширээн доор унаж байна. REUTERS / Chris Keane

2012.3.27. Висконсин мужийн Бивер Дэм хотод ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Бүгд найрамдах намын сенатор Рик Санторумын бяцхан дэмжигч. REUTERS/Darren Hauck

2012.3.23. Шанхайд бяцхан гимнастикчныг дасгалжуулагч нь загнаж байна. Гимнастикын дамжаанд 3-9 насны 30 гаруй хүүхдүүдийг долоо хоногт 5 удаа явахыг зөвшөөрдөг байна. REUTERS / Aly Song

2012.3.13. Газа хотод Исламын Жихадын идэвхтэн Мухаммед Дахерын оршуулгын ёслолын үеэр агаарт хий буудаж байгаа Палестинчууд. 25 Палестин иргэн амь үрэгдэж, Израйлийн 200 пуужин шатсан дөрвөн өдрийн хүчирхийллийн дараагаар Мягмар гаригт Израйль болон Газын зурвасын хооронд түр эвлэрэл эхэлсэн юм. REUTERS / Suhaib Salem

2012.3.27. Техасын Амарилло хотод хачирхалтай зан байдлынхаа улмаас эмнэлэгт хүргэгдэж байгаа онгоцны ахмад Клейтон Осборн. Осборн Нью Йоркоос Лас Вегас руу ниссэн нислэгийн үеэр онгоцонд үймээн дэгдээсний учир баривчлагдсан бөгөөд Холбооны мөрдөх товчоо ослын шалтгааныг шалгаж байгаа юм. REUTERS / Steve Miller / The Reporters Edge

2012.3.21. Калифорний Мерин хошуунаас харагдаж буй манан дундах Golden Gate гүүрний өмнөд цамхаг болон Сан Франциско хот. Ирэх 5-р сард энэхүү гүүр нээлтээ хийсний 75 жилийн ойг тэмдэглэх юм. REUTERS / Robert Galbraith

2012.3.14. Афганистаны Кунар тосгонд Афганы үндэсний армийн цэргүүдтэй зөвлөлдөхөөр явсан хамтран ажиллагч нөхдөө хүлээж буй 35-р явган цэргийн дивизийн 2-р батальоны 2-р сумангийн Америк цэргүүд. REUTERS / Erik De Castro

2012.3.28. Аризона мужийн Их хавцлын дээрх тусгай тавцангаас Их хавцал болон Колорадо голыг харж байгаа жуулчид. REUTERS / Robert Galbraith

2012.3.20. Мянмарын Баго голын эрэг дээрх шаварт тоглож байгаа хүү. REUTERS/Staff

2012.3.10. Калифорний Эльдорадо Хиллсд iPhone гар утсан дээр хэвтэж байгаа богино хөл, урт биетэй үүлдрийн нохойны Бейонсе нэртэй гөлөг. Бейонсе төрөхдөө дөнгөж 28 грамм байсан ба цайны халбаган дээр багтах хэмжээний байжээ. Одоогоор Дэлхийн хамгийн бяцхан нохой гэгдэж байгаа түүнийг Умард Калифорний амьтан хамгаалах төвийн ажилчид Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлэхээр бичиг баримт бүрдүүлэн өгөөд байгаа юм. REUTERS / Lisa Van Dyke / El Dorado Dog Photography / Handout

2012.3.14. Москвагаас 440 км алсад байх Big Village тосгоны 13 настай сурагч Андрей Марченков математикынхаа хичээл дээр. Хүн амынх нь тоо жил бүр буурсаар байгаа тус тосгоны энэ сургууль нийтдээ 12 сурагчтай юм. Гэхдээ тус сургуулийн захирал, багш нар сургуулийнхаа боловсролын өндөр түвшин болон сурагчид нь орон нутгийн олон тэмцээн уралдаанд тэргүүлдэг гэдгээрээ маш их бахархдаг байна. REUTERS / Vasily Fedosenko

2012.3.14. Английн Глостерширт Хатан хааны нэрэмжит морины уралдаан дээр Корнуоллын гүнгийн авхай Камилла (төв), Зара Филлипс (баруун) нар харагдаж байна. REUTERS/Eddie Keogh

2012.3.21. Мексикийн умардад орших оршуулгын газарт Гватемалын цагаач Виктор Енрикю Бедолла Рамирезын булшин дээр түүний хамаатан саднууд ирээд байна. Түүний чандар бүхий бумбыг АНУ-ын Агаарын хүчин Гватемалын нисэх онгоцны буудалд авчирчээ. 10 гаруй амь үрэгдсэн цагаачдын дунд байсан түүний цогцсыг олсон цагдаа нар үүнийг Зетаз хэмээх хар тамхи наймаалагч бүлэглэлийнхний үйлдсэн хэрэг гэж үзэж байгаа юм. REUTERS/Jorge Dan Lopez

2012.3.18. Уругвайн Монтевидеогоос 400 км-ийн алсад байх Такуарембод болсон Patria Gaucha Festival дээр догшин морь унаж байсан эзнээ шидчихлээ. Энэхүү фестиваль нь улс орныхоо соёл, уламжлалыг хадгалж үлдэх зорилгоор зохион байгуулагддаг байна. REUTERS / Andres Stapff

2012.3.20. Торонтод болсон NHL-ийн тоглолтын 2-р үед New York Islanders багийн довтлогч Кейси Сизикас (баруун), Toronto Maple Leafs багийн довтлогч Clarke MacArthur нарыг харж байгаа шүүгч Дерек Нансен (зүүн) харагдаж байна. REUTERS / Mike Cassese

2012.3.14. Бельгийн Sint Lambertus сургуулийн нэр нь үл мэдэгдэх сурагч харагдаж байна. 2012 оны 3-р сарын 14-нд Швейцарьт Бельгийн жуулчидтай автобус осолдсон. Автобусанд нийт 52 хүн сууж явснаас 28 хүн нас барсны 22 нь хүүхдүүд байжээ. REUTERS / Yves Herman

2012.3.13. Охайод сагсан бөмбөгийн эрэгтэй тамирчдын аварга шалгаруулах тэмцээний Mississippi Valley State болон Western Kentucky багуудын хооронд өрнөсөн эхний тоглолтон дээр хот дог идэж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Британий ерөнхий сайд Дэвид Камерон нар харагдаж байна. REUTERS / Larry Downing

2012.3.15. Аммам хотод Захер Аль Харири хуруугаа гозойлгон харуулахын зэрэгцээ Сирийн аюулгүй хүчин гарыг нь хэрхэн огтолж хаясныг ярьж байна. Тэрээр Ардчилсан өөрчлөлтийн цуглаанд оролцох үедээ ийнхүү гараа тайруулжээ. Одоо Захер Аль Харири Францын Medicins Sans Frontieres хэмээх буяны байгууллагын сэтгэлзүйчдийн хяналтан доор байгаа юм. REUTERS / Ali Jarekji

2012.3.29. Сан-Педро дахь шоронгийн үймээний үеэр өрсөлдөгч дээрмийн бүлгийн гишүүний гарт толгойгоо алдсан шоронгийн хоригдлын толгой харагдаж байна. Буу болон мачетегаар зэвсэглэсэн өрсөлдөгч бүлгүүдийн хооронд болсон тулаанд дор хаяж 14 хоригдол амь насаа алджээ. REUTERS / Stringer

2012.3.26. Сьюдад Барриосын шорон дахь Мара Сальватруча дээрэмчдийн бүлгийн гишүүн . Төв Америкт болоод байгаа аймшигт хэрцгийллийн давалгааны үеэр Сальвадорын өрсөлдөгч бүлгүүд түр найрамдал зарлажээ. Сонингуудад хэвлэгдэн гарсан дээрмийн хамгийн хүчирхэг хоёр бүлэг болох Мара 18 болон Мара Сальватруча нарын төлөөлөгчдийн гарын үсэг зурсан баримтыг Сальвадорын католик сүм зөв гэж үзсэн байна. REUTERS / Ulises Rodriguez

2012.3.27. Өмнөд Солонгосын Сөүл хот дахь үзүүлэнгийн өрөөнд Samsung компаний шинэ лаптопуудтай танилцаж байгаа хүүхдүүд. REUTERS / Bobby Yip

2012.3.24. Висконсины Грийн бейд ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа, хуучин сенатор асан Рик Санторум нөхөрсөг тоглоом тоглож байна. REUTERS / Darren Hauck

2012.3.18. Аризоний Флагстаф орчимд орсон хэдэн инчийн зузаан цасанд дарагдсан байшин харагдаж байна. REUTERS / Joshua Lott

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/04/11 at 17:45

    1t shv heheh dajgui

  2. dT_Tb

    2012/04/11 at 18:04

    saihan medeenii bulan bna. bitgii taslaarai. amjilt.

  3. jerry-man

    2012/04/11 at 18:19

    hmm hoorhon mendee bn [borzon 4 150000d zarna holboo barih utas 99149496]

  4. Summon

    2012/04/11 at 18:21

    гоё мэдээ байна. баярлалаа

  5. StoRm-mN

    2012/04/11 at 18:57

    hehehe

  6. Mongolhh

    2012/04/12 at 01:14

    bnaa bn

  7. pilguun

    2012/04/12 at 11:50

    taalagdlaa

  8. RUBY_gem

    2012/04/12 at 13:43

    nice

  9. Hammyshdee

    2012/04/13 at 12:22

    iim medee sonirholtoi yum bna sar bolgon oruulj baigaarai amjilt husie !!!

  10. Зочин

    2012/04/14 at 16:01

    manai elbegee ingeed sags uzeed yvbal ene humuus yaaj shuugildaj ajilguigeer ni duudaj ulst turjih boldoo. manai mongolchuud tiim l *** humuus dee.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *