Өнгөрсөн 4-р сард гарсан шилдэг ухаалаг утаснууд

0

Өнөөдрийн нийтлэлээр та бүхэндээ – бага зэрэг хэмнэлт гаргаж болох Xiaomi-с эхлээд сонгодог Meizu 15 Plus, мөн өнгө өнгөөр солонгорон харагдах Honor 10 утсыг танилцуулах болно.

Xiaomi Mi 6X

Xiaomi Mi 6X – хүрээгүй дизайн бүхий хоёр камертай дундаж зэрэглэлийн сайжруулсан загварын гар утас. Ухаалаг гар утас нь 5,99 инчийн дэлгэцтэй бөгөөд 18:9 харьцаатай, 2160*1080 пиксель, арын хэсэгт нь хурууны хээ мэдрэгчтэй, нимгэн төмөр корпусаар тоноглогджээ. Батерейны хувьд 3010мА·цаг, богино хугацаанд цэнэглэх технологитой.

Төхөөрөмжийн гол зүрх нь Snapdragon 660-ийн 8 цөмт процессор, 2,2 ГГц. Шуурхай санах ойн багтаамж нь 4 болон 6 ГБ-ын хооронд хэлбэлзэнэ, дотоод санах ой нь 64 болон 128 ГБ-ын сонголттой. Багтаамжийг нэмэлт SD картаар ихэсгэх боломжтой, өөрөөр хэлбэл сим-картын нэг оролтод SD карт хийж болох ажээ.

Xiaomi Mi 6X-ийн бас нэг давуу тал бол хоёр камер суурилуулсанд оршино, үндсэн камер нь 12 мегапиксель бүхий Sony IMX486 сенсор, харин нэмэлт камер нь 20 Мп-ийн өргөтгөлтэй Sony IMX376 ажээ. Камерын програм хангамж нь хиймэл оюун ухааны сүүлийн технологи ашигласан тул ямар ч нөхцөлд сайн чанарын гэрэл зураг дарах боломжийг бүрэн хангасан гэж үзэж байна.

Xiaomi Mi 6X утсыг 4-р сарын 27-ноос эхлэн худалдаалж эхэлсэн. Үндсэн үнэ нь 253 ам.доллар байхаар, харин нэмэлт санах ойтой хувилбар нь 316 доллараар зарагдах төлөвтэй байна.

 

Meizu 15 Plus

Ухаалаг гар утасны үйлдвэрлэгчид өнөөдөр iPhone X-ийн дизайныг дуурайх солио туссан гэж хэлж болохоор байна. Зах зээлд гарч байгаа зарим нэг шинэ загварын утаснууд энэ загварт автахгүй байхыг хүсэж байгаа мэт. Чухам Meizu компани ийнхүү байр сууриа илэрхийлжээ, өөрөөр хэлбэл Meizu 15, Meizu 15 Plus болон Meizu 15 Lite гэсэн шинэ загвар гаргаад байна.

Хэдий Meizu 15 Plus-ын гадаад төрх сонгодог хэлбэрээ алдаагүй байгааг хуучирсан загвар гэж ойлгож огт болохгүй. Төхөөрөмжийн корпусыг композит металлаар хийсэн бөгөөд бат бөх гангаас дутахааргүй болсон төдийгүй алюмины зэрэгт үнэлэгдэж байна. Дэлгэц нь диагоналиараа 5,95 инч, 2560*1440 пиксель.

Ухаалаг гар утас нь Samsung Exynos 8895 процессор дээр суурилан ажиллаж байна, өөрөө хэлбэл Samsung Galaxy S8 болон Note 8-ын олон улсын хувилбарт ашигласан процессор юм. 6 ГБ шуурхай санах ойтой, 64 эсвэл 128 ГБ нэмэлт дотоод санах ой суурилуулжээ. Батерейны хүчин чадал 3500 мА·цаг, мөн mCharge бүхий хурдан цэнэглэх технологи ашиглажээ.

Meizu 15 Plus ухаалаг гар утас ойролцоогоор 475 доллар байхаар байна. Хятадын зах зээлд 4-р сарын 29-нөөс эхлэн гарахаар төлөвлөгджээ.

 

Huawei Honor 10

Өнгөрсөн сар уг компани P20 загвараараа олныг хуйлруулсан бол Huwei энэ удаад Honor цувралаараа худалдан авагчдаа баярлуулах гэж байна. Уг компанийн бүтээгдэхүүний функц нь үнэхээр хэрэглээ ихтэй, үнийн хувьд ч боломжийн гэж үнэлэгддэг.

Шинэ Honor 10 нь 5,84 инчийн хүрээгүй дэлгэцтэй, дээд өнцөг нь бусдаас онцгойрох гүн ажээ. Доод хэсэгт хурууны хээ мэдрэгч суурилуулсан. Арын болон урд хэсэг бат бөх шилэн бүрхүүлтэй. Үүний зэрэгцээ арын хэсэгт харагдах өнцөг, гэрлийн тусгалаас шалтгаалж өнгө өнгөөр солонгорох тусгай наалт наажээ.

Ухаалаг утасны аппаратны платформд алдарт SoC Kirin 970 чипсетийг суулгасан – Huawei Mate 10 Pro болон Huawei P20 загваруудад суулгасан тэр л чипсет юм шүү дээ. Шуурхай санах ой нь 6 ГБ, дотоод санах ой нь 64 эсвэл 128 ГБ-ын хооронд хэлбэлзэнэ. Батерейны хувьд 3400 мА·цаг, SuperCharge бүхий хурдан цэнэглэх технологитой (25-хан минутад 50% цэнэглэгдэнэ).

Энэ загварын ухаалаг утасны нэг онцгой шинж бол урд нүүрэн талын камерын үзүүлэлт болно. Урд камер 24 Мп, үндсэн нь камер нь 16 болон 24 мегапиксель сенсорын сонголттой ажээ. Хүнд нөхцөлд гэрэл зураг авахаар бол гэрэл зурагчид тусгайлан боловсруулсан AI 2.0 алгоритм найдвартай туслагч болж чадна. Гэрэл зургийн боломжийн параметрийг сонгох, хөдөлгөөнт үед зураг дарахад зарим нэг гажгийг засах зэрэг үйлдэлтэй ажээ.

64 ГБ санах ойтой Honor 10 ухаалаг гар утасны үнэ 414 доллар, харин 128 ГБ хувилбар нь 477 доллараар худалдаалагдах юм байна.

5
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *