Хамгийн хачин жигтэй 10 олдвор. Тэдний зарим нь таны шар үсийг босгох болно!

2

Төрөл бүрийн олдворууд олдсон тухай бид телевиз, сонин болон интернетээр өмнө нь ч тэр, одоо ч тэр сонсож, харж, үзсээр ирсэн нь нууц биш юм. Тэдгээр олдворуудын зарим нь огтхон ч сонирхолтой санагддаггүй бол зарим нь биднийг гайхшруулж орхидог. Хэрэв та олсон бол ямар нэгэн асуудалд орооцолдохгүйн тулд шуудхан орхиод явахад хүргэх, хамгийн хачин жигтэй 10 олдворыг танд танилцуулж байна.

10. Назка зураас

Хэрэв та нисдэг тэргээр Перугийн өмнөд хэсгээр нисэх аваас дээрх цагаан зураасыг олж харах болно. Энэ газар ЮНЕСКО-ийн өв санд бүртгэгдсэн ба гурвалжин, тэгш өнцөгт, мушгиралдсан болон трапец хэлбэртэй эртний дүрснүүд олон утга санааг илэрхийлдэг байна. Та ойртож харсан нөхцөлд 300 гаруй геометрийн дүрс, ургамал болон 70 гаруй амьтны хэлбэр бүхий дүрс олж харах боломжтой ажээ. Археологичдын үзэж буйгаар эдгээр дүрснүүд ямар утга учиртай болох нь одоог хүртэл тайлагдаагүй ба МЭ 500 болон НТӨ 750 онд амьдарч байсан Назка Индианчууд дээрх нэрийг өгсөн байж болзошгүй гэж судлаачид таамагладаг байна.

 

9. Чулуун хэл

Британид III эсвэл IV зуунд нэгэн тосгонд таамаглаж байгаагүй гал гарчээ. 1991 онд археологичид Норхамптоншир гэх газрын ойролцоо 35 шатсан хүнээс ердөө нэг хүнийх нь цогцсыг олсон байна. Хачирхалтай нь амь насаа алдсан хүний ам нь маш хачин харагдаж байсан гэнэ. Түүний хэл байхгүй болсон байснаас гадна оронд нь чулуу байжээ. Өмнө нь огтхон ч сонсогдоогүй энэ мутаци анх удаагаа хүн төрөлхтнийг цочроосон явдал болсон биз ээ.

 

8. Терракотта арми

1974 онд Шианд хэсэг археологичид газар ухаж, шинэ олдвор илрүүлсэн нь Терракоттагийн арми байв. Мянга мянган шавар цэргүүд Хятадын анхны хаан болох Шин Ши Хуаны шатаасан бунхны хажуухан газраас олджээ. Судлаачдын үзэж буйгаар хааныг үхэх үед түүний цэргүүд эзнээ хамгаалах зорилгоор цуг шатацгаасан гэж дүгнэдэг байна.

 

7. Войнич гар бичмэл

Хэрэв та үүний талаар өмнө нь сонсож байгаагүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Судлаачид энэ гар бичвэрийг олсон цагаасаа хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд юу гэж бичсэн, ямар утга санаа агуулж байгааг тайлж чадаагүй л байна. Гар бичвэр олон дүрсийг агуулсан ба үүнд нүцгэн эмэгтэй, унжсан хэвлий, хоолой зэрэг зүйлс багтана. Магадгүй XV зууны үед Төв Европт хэн нэгэн энэ гар бичвэрийг бичсэн байж мэдэх юм. Гар бичвэрийг номын зохиолч Уилфрид М.Войнич гэх эрхэмийн нэрээр нэрлэжээ.

 

6. Дани спираль

Дани улсад мэргэжлийнхээ дагуу газар ухаж байсан хоёр археологичийн металл илрүүлэгчид алтадмал зүйл мэдрэгдсэн нь археологичдын олохыг хүсэж байсан олдвор байна гэж хэн санах билээ. 4 ширхэг алтан бөгж олсон археологичид цааш газрыг улам ухаж, Боэзлунд аралд орших хоттой ойролцоох газраас хүрэл зэвсгийн үеийн эд зүйлс олж юуны магад гэж бодсон байна. Харин тэд төсөөлж байснаасаа тэс өөр зүйл олсон нь спираль байсан ба нийт 2,000 ширхэгийг олжээ. Олдворууд бүгд модон болон үслэг эдлэлийн хайрцагт шатсан байдалтай олдсон ба үүнийг хэрхэн, яаж хэрэглэдэг байсан нь одоог хүртэл нууц хэвээр байгаа гэнэ.

 

5. Моаи хөшөө

Дорно зүгийн арал дээр орших энэхүү хөшөө нь дэлхий дээрх олдворуудаас хамгийн хачин жигтэй нь гэж хэлж болно. МЭӨ 1300-155 оны үед Рапа Нуй хүмүүс энэ хөшөөг барьсан байх магадлалтай хэмээн судлаачид үздэг ба энэ арал дээр ойролцоогоор 288 моаи хөшөө байдаг байна. Эдгээр хөшөөнүүд нь 80 тонн жинтэй ба 3 метр өндөр ажээ. Рапа Нуй хүмүүс хөшөөг сөнөсөн галт уулын чулуунуудаар хийсэн байж болзошгүй гэнэ.

 

4. Толгойгүй Викингчүүдийн оршуулгын газар

Зарим археологичид Дорсет хүрэх замаас хачин жигтэй олдвор олсон нь олон хүмүүст жихүүцэм мэдрэмжийг төрүүлсэн байна. Нийт 54 гаруй толгойгүй Викингчүүдийн оршуулгын газрыг судлаачид олжээ. Энэ газар 54 амиа алдсан Викингчүүдийн араг яс байсан ба 51-ийнх нь толгой биеэсээ салж, нэг газар овоолсон байв. Чухам яагаад ийм байдалтай олдсоныг гагцхүү хөгшин тивийн буурал түүх л мэдэх биз ээ.

 

3. Stonehenge

Энэ газар бол 5000 жилийн настай, Английн Салисбюрид байдаг, түүхийн үнэт олдвор юм. Хөшөөг том болон жижиг хэмжээтэй олон чулуугаар хийсэн байдаг. Хамгийн том чулуу нь гэхэд ойролцоогоор 9 метр өргөн ба элсэн хунгар гэж нэрлэдэг, 25 тонн жинтэй ажээ. Судлаачдын үзэж буйгаар энэ газар 240 хүн шатаагдаж амь насаа алдсан байдаг ба чулуун хөшөөг яах гэж барьсан нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр…

 

2. Атлантис хот

Алдагдсан Алтлантис хот энэ жагсаалтад зайлшгүй багтах ёстой газруудын нэг билээ. Далай тэнгисийн бурхан Посейдоны зарлигаар баригдсан гэж түүхэнд бичигдсэн байдаг. Судлаачдын үзэж буйгаар НТӨ 10 онд асар хүчтэй цунами хотыг ниргэж, далайн гүнд живүүлсэн гэж үздэг байна. Гэвч археологичид одоог хүртэл энэ хотын талаар судалсаар байгаа ажээ.

 

1. Уулын “Owen Moa”-ийн сарвуу

1986 онд хэсэг археологичид Шинэ Зеланд дахь нэгэн агуйгаас шувууны сарвуу олжээ. Шувууны булчин болон ясны бүтэц энэ олдвортой тохирсон байна. Сүүлд судлаачид энэ сарвууг далавчгүй шувуу болох Моагийнх болохыг олж тогтоожээ. Энэ шувуу хамгийн сүүлд дэлхий дээр 2000 жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг байна. Далавчгүй Моа шувуу хүчирхэг, том биетэй ба ойролцоогоор 250 кг жинтэй байсан гэнэ. Өндөр нь 2.5 метр байсан гэж судлаачид тогтоосон аж. Шувууны сарвуу одоогоор Шинэ Зеландын түүхийн музейд хадгалагдаж байгаа гэнэ.

Эдгээр олдворууд бүгд хачин жигтэй биш боловч, сонирхолтой гэдэгтэй маргах хүн ховор байх болов уу. Дээрх олдворуудыг харахад бидний амьдарч буй хорвоо ертөнц тайлагдашгүй нууцаар дүүрэн гэдэг нь харагдаж байна. Танд энэ мэдээ таалагдсан гэдэгт итгэлтэй байна.

98
ГайхмаарГайхмаар
15
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *