Монголын тухай гадныхны бичсэн сонирхолтой 11 баримт: Газрын зураг дээрх цагаан толбо мэт ганц улс. Энэ бол Монгол

3

Том газар нутагтай, хүн ам цөөтэй, оньсого мэт элсэн цөлтэй, нүүдэлчин ард түмэнтэй – Монголын тухай ихэнх хүмүүсийн мэдэх зүйл ингэсгээд л дуусах байх. Тус улс өөрийн гэсэн онцлог зүйл ихтэй: тэнгэр баганадсан барилгууд нь гэртэйгээ зэрэгцэн оршино, элсэн цөлд олдох динозаврын чулуужсан өндөг дээгүүр машинууд нь давхилдана.

Бид Монгол улсыг илүү ойр дотно мэдэхийг хүссэн юм. Танд танилцуулах гэж байгаа зарим баримтууд нь юм үзэж нүд тайлсан жуулчдын ч сонирхлыг татна гэж найдаж байна.

1. Улаанбаатар – дэлхийн хамгийн хүйтэн нийслэл

© scrabble / Depositphotos   © AlexBrylov / Depositphotos

Өвөл нь маш хүйтэн, зун нь маш халуун – энэ бол Монголын нэг онцлог бөгөөд тус улсад зочлохоор ирсэн зочдыг бүр гайхшруулж орхидог. Хамгийн доод болон хамгийн дээд хэм ихэвчлэн Говь нутгаар бүртгэгдэнэ. Харин улсын нийслэлд өвөлдөө -40, харин зундаа +40 болж халах нь хэвийн үзэгдэл. Нийслэл Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн жагсаалтын 1 дүгээр байрыг эзэлжээ, нэг ёсондоо Хельсинкийн өмнө бичигдсэн байна. Харин хамгийн “халуун” нийслэлээр бол шалгарсангүй – Африкийн улс орнуудын нийслэл тэргүүн магнайг эзэлдэг ажээ.

 

2. Монголчууд цагаан хоолтнуудыг ойлгоддогүй бөгөөд загас “гаргадаггүй”

© tandemich / Depositphotos   © bond80 / Depositphotos

Монгол – маханд дурлагчдад үнэхээр таатай улс болно. Тэр ч бүү хэл цайндаа хүртэл мах хийдэг гээч – энэ хоолыг “банштай цай” гэнэ. Банш хийгээгүй байлаа ч ямартай ч цайнд амьтны гаралтай тос агуулагдаж л байх болно.

Энэ бол монголчуудын монголчуудын үндсэн хоол. Хоол хүнсэндээ ихэвчлэн хонь, ямаа, үхрийн мах хэрэглэдэг. Монголчууд сүүн бүтээгдэхүүн хэрэглэх бас дуртай, бидний хувьд хамгийн сонирхол татахуйц сүүн бүтээгдэхүүн нь – хатаасан аарц. Хоолны цэсэнд ногоо байгаа л даа, гэхдээ шууд түүхийгээр нь хэрэглэх нь маш ховор, ихэвчлэн чанаж эсвэл жигнэж иддэг.

Эрт дээр үед монголчууд загасыг хүнсэндээ хэрэглэддэггүй байжээ. Загасыг лусын амьтан гэж шүтнэ. Одоо ч гэсэн загасыг түгээмэл хэрэглэдэггүй хэдий ч нуур, голоос загас барих дуртай хүн цөөнгүй. Хотын ресторан, кафены цэсэнд загастай хоол санал болгоно – гэхдээ хэдэн сар ч хөлдөөж хадгалсан байж болох тул эрүүл мэндэд хортой гэж үзсэн нь дээр болов уу. Харин цагаан хоолтнуудод зориулсан цэс Монголд тун ховор. Цагаан хоолтнуудыг монголчууд сэтгэл зүйн өвчлөлтэй байж болзошгүй гэж хүлээн авдаг байна.

 

3. Нүүдэлчдийн тоо одоо ч гэсэн өндөр хэвээр

© MaykovNikita / Depositphotos   © dchulov / Depositphotos

Монголд томоохон гуравхан хот бий, хүн амын бараг 45 хувь нь нийслэл хотдоо амьдарна. Хүн амын 30 хувь өөрсдийгөө нүүдэлчин ард түмэн гэж үзэх бөгөөд тэд нэг газраа удаан амьдрахгүй, үлдсэн хувь нь бусад хотууд эсвэл хот суурингуудад амьдарцгаадаг ажээ. Тус улсын хүн амын нягтаршил дэлхийд маш багад тооцогдоно (нэг кв.км-т 1,75 хүн ноогддог): та хэдэн зуун километр давхиад ганц ч хүнтэй таарахгүй байх тохиолдол ч гарна.

Нүүдэлчин ард иргэд нь амьдралд дутагдаад байх зүйлгүй гэж хэлж болно – хүүхдүүд нь дотуур байранд сууж сургуульд сурах боломжтой. Хүн амын бичиг үсэгтэй байх тал дээр улс орон нь өндөр анхаарал хандуулан ажилладаг байна. Харин техникийн боломж тэр болгон зохих түвшинд байж чаддаггүй – жишээ нь гэхэд л хувцсаа зөвхөн голын усанд угаана. Нүүдэлчин гэр бүл жилд дунджаар 4-6 удаа нүүдэл хийдэг: өвс ногооны гарц муу бол тэд малаа маллахын тулд өвстэй нутаг руу нүүхээс өөр аргагүй.

 

4. Динозаврын ясны болон эртний туулайны олдвор

Судлаачид тус улсын газар нутгаас эрт дээр үед амьдарч байсан амьтдын ховор олдворыг олдог, тэр дундаа динозаврын яс. Энэ нь ч Монголд зочилж байгаа жуулчдад сайхан зугаа болдог – тэд динозаврын чулуужсан өндөг олохыг хүсдэг. Олон жуулчдад олох завшаан ч тохиосон. Энэ төрлийн олдвор ихэвчлэн Говь нутагт олдоно, аливаа олдворыг тус улсын хилээр гаргах хориотой.

Динозаврын яснаас гадна туулайны чулуужсан яс олджээ – 55 сая жилийн тэртээх гэж судлаачид үзсэн байна. Тэгэхээр Монголд аялахаар очихдоо динозаврын яс уу, туулайны чулуужсан яс олох уу гэж мөрийцөж болох нь.

 

5. Монголчууд хаягжилтын өөрийн гэсэн системтэй

© elnavegante / Depositphotos

Уламжлалт хаягийн систем Монголд тохиромжгүй, яагаад гэвэл хот, гудамжууд нь байнга өөрчлөгддөг, бас нүүдэлчдийн амьдрал ч үүнд нөлөөлдөг байна. Тэд зөвхөн эзгүй тал хээр амьдардаггүй: зөөврийн гэр нь хот тосгон, суурин газрууд, тэр ч бүү хэл тэнгэр баганадсан өндөр барилгын хажууд ч байж болно. Тийм учраас шалгарсан нэгэн системийг тэд хаягжуулалтандаа ашиглажээ: үсэг, тооноос бүрдсэн өөрийн гэсэн код бүхий хаяг. Объект нь хэдий хэр жижиг байна төдий чинээ хаяг нь урт байна. Хөшөө нь хүртэл өөрийн гэсэн хаягтай: жишээ нь, нийслэл хотын төвд байрлах Сүхбаатарын хөшөө –  RW8SK QZKSL. Энэхүү систем нь зөвхөн хаягжуулалтад төдийгүй мөн агаарын тээвэрт ч хэрэг болдог юм.

2016 оноос эхлэн Монголд What3words гэх английн аппликейшнийг хэрэгжүүлж эхэлжээ. Тухайн газрыг дөрвөлжин хэсэгт хуваагаад дөрвөлжин болгоныг 3 үгээр илэрхийлж нэршилнэ. Харамсалтай нь уг системд нэвтрэх ажил удаашралтай явж байгаа ажээ. Яагаад гэвэл аппликейшнийг ухаалаг утас дээр татаж ажиллуулах шаардлагатай – харин ухаалаг утас тэр болгонд нь байхгүй.

 

6. Морьдын оршуулгын газар – сэтгэл хөдөлгөм цогцолбор газар

Монголчуудын морио хайрлах, хүндлэх сэтгэлийг та энэ цогцолбороос харж болно. Жишээ нь, морьддоо зориулаад том хэмжээний хөшөө дурсгал босгожээ. Эзгүй хээр талд босгосон энэ цогцолбор газар олон жуулчдыг татдаг, харин монголчуудын хувьд энэ нь цэвэр ариун газар.

Морио дээдэлдэг ямар ч монгол хүн энд хайртай мориныхоо толгойн ясыг оршуулж болно. Харин хөшөөний хувьд зөвхөн алдартай морьдын дурсгалд зориулж босгодог байна.

 

7. Хамгийн том хэмжээтэй морьтны хөшөө ч гэсэн энд бий

Жуулчдыг татах бас нэгэн дурсгалт газар – 40 метрийн өндөртэй Чингис хааны хөшөө буюу дэлхийн хамгийн өндөр морьтны хөшөө юм. Хөшөөний дээд талд үзвэрийн талбайтай, дотор нь музей байрлана: дотор нь том монгол гутал бий – 22 ширхэг үхрийн арьс орсон байна.

Зарим нэг жуулчид энэ газрыг Чингис хааны онгон гэж андуурдаг, үгүй юм шүү. Чингис хааныг оршуулсан газар одоо болтол тодроогүй. Эзэн хааны оршуулгад оролцсон хүмүүсийг алахыг нь алж, амиа хорлох нь хорлосон гэх домог ард иргэдийн дунд явдаг.

 

8. Аварга том улаан өтний домог

© youtube

Говийн элсэнд амьдардаг аварга том өтний тухай домог нутгийн ард иргэдийн дунд одоо болтол яригддаг, жуулчдыг ч бас татна: 1 метр гаран урттай өт гэнэт газрын гүнээс гарч ирээд холын зайнаас ч хамаагүй хороо цацаж золиосоо алдаг байна.

Үлгэрт л ийм зүйл гардаг гэж бодох байх, гэхдээ Чехийн нэгэн эрдэмтэн энэ тухай бүхэл бүтэн судалгаа хийж нэвтрүүлэг гаргажээ: өтийг нарийвчлан дүрсэлж, үнэхээр ийм өт байдаг гэх баталгаа олохыг зорьжээ. Гэвч тэрээр баталгаа болгох гэрэл зураг дарж чадаагүй байна.

Бас өөр түүхүүд ч бий. Жишээ нь, 1954 оны Америкийн судалгааны багийнхны үхэл – тэд домогт гардаг өтийг судлахаар явсан хэдий ч эргэж ирээгүй гэдэг.

 

9. Монголчууд маш зочломтгой хүмүүс

© dimaberkut / Depositphotos

Монголчууд явуулын хүмүүст маш зочломтгой ханддаг гэдгийг жуулчид онцолжээ. Тэд замаар явах жуулчдыг гэртээ уриалгахан урьж дайлна, сэтгэлээсээ тэдэнд туслахыг хүсдэг байна.

Энэ нь монголчуудын хувь хүний зан чанартай холбоогүй харин сүсэг бишрэлтэй нь холбоотой ажээ: замын хүмүүс гэрт аз жаргал, эд баялаг авчирдаг гэж тэд үздэг. Жилд гэртээ хэдий хэр их олон хүн оруулж дайлна төдий чинээ гэрийн амьдрал сайн сайхан байх болно.

 

10. Тус улсын авто замын 80% шороон зам

© jingaiping / Depositphotos   © Petrichuk / Depositphotos

Монголын замын тухай сонирхолтой явган яриа “Монголд зам байхгүй, зөвхөн чиглэл л байгаа” – энэ бол ёстой үнэн. Засмал зам маш ховор – том хот, суурингууд дотор болон ойр тойронд нь л бий.

Бусад бүх зам – жижиг, том шороон зам л байна. Нүүдэлчдийн ачаар шинэ зам гарч ирнэ. Нутгийн иргэдийн тусламжгүйгээр эзгүй хээр давхина гэдэг тун хэцүү ажил.

 

11. Говийн дуулдаг элс

Говийн өнгө өнгөөр гялалзах элс – Хонгорын элс “дуулж” чаддаг. 100-300 м өндөртэй элсээр салхи салхилахад бүрээ, бөмбөр дуугарч байгаа юм шиг л дуу гардаг.

Элсний ширхэгүүд үнэхээр найрал дуу гаргадаг гэж жуулчид бишрэн бичсэн олон сэтгэгдэл бий. Тэдний зөвлөснөөр нар мандах үеэр энэ гайхалтай үзэгдлийг үзэж, сонсох хэрэгтэй гэжээ.

626
ГоёГоё
52
БахархмаарБахархмаар
30
ГайхмаарГайхмаар
28
ХөөрхөнХөөрхөн
26
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
8
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Yumjirdulam Doohuu

    Yumjirdulam Doohuu

    2019/02/15 at 20:05

    Зарим нь таалагдаргүй хуучин эртний түүхийг бичжээ

  2. Dulguun Tsee

    Dulguun Tsee

    2019/02/15 at 20:22

    hoho l gj heliidaa

  3. Н. Сосорбарам

    Н. Сосорбарам

    2019/02/15 at 22:47

    Minii Mongol oron shig saihan gazar delhiin haana ch bhgui shuu dee Mongol orond Mongom hun bolj torsondoo aztai gej boddog shuu

  4. Анхбаатар Дөлгөөн

    Анхбаатар Дөлгөөн

    2019/02/16 at 01:06

    Цагаан хоолтонгуудыг сэтгэцын өвчтэй гэж боддог гэнээ монголчууд хаха

  5. И. Болормоо

    И. Болормоо

    2019/02/16 at 01:21

  6. Ulzii Saihan

    Ulzii Saihan

    2019/02/16 at 02:34

    О. Баярмагнай

  7. Purevdash Tuya

    Purevdash Tuya

    2019/02/16 at 04:22

    Goe sh dee mınıı Ekh Oron ! Uur Mandan Badrag ee

  8. Enkhtuya Natsagdorj

    Enkhtuya Natsagdorj

    2019/02/16 at 07:10

    Minii mongol gaihamshigtai baharhaad bagarhaas hanashgvi caihaan caihan

  9. Мөнхцэцэг Мөөгий

    Мөнхцэцэг Мөөгий

    2019/02/16 at 15:29

    Х. Батхуяг

  10. Зочин

    2019/02/17 at 19:50

    Бүгд ухаалаг утастай байж монгол бичгээрээ бичиж чадахгүй юмаа

  11. Altantuya Sandag

    Altantuya Sandag

    2019/02/18 at 00:48

    bolor-erdene Bolorerdene Olzvoibaatar

  12. zochin

    2019/02/20 at 17:16

    Монголчууд эртнээс одоо ч зочломтгой ард түмэн зочиддоо. Хичнээн олон хүн ирнэ тэр чинээгээр олз омогтой нтр худлаа зохиосон байна

  13. 01

    2021/09/07 at 12:09

    za shaalaadaa uhaalag utas baihgui genuu? harinch uhaalag utasnii heregleegeeree delhiid deeguurt zohij yawdag bhsuu

  14. dashdavaa chuluunkhuu

    2022/12/25 at 11:50

    Монгол орон бол жилийн лөрвөн улиралтай өвөл хавар зун намар гурав гурван сараар ээлжилдэг. Халуун орны хүн хүн аялалаар ирж өвөл хавар намрыг үзэж болно. Хүний гар хүрээгүй онгон байгалийг үзэж болно. Ер нь бол нэг өдөрт өглөө өдөр орой шөнө гэхэд жилийн дөрвөн улирал шиг хүйтэн халуун салхи г.м байгалын аясыг мэдэрнэ. Ирээд үзээрэй.

  15. Зочин

    2022/12/25 at 15:06

    under unen bas goy medeelel bailaa❣️😍🥰

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *