Хамрын үсийг яагаад хамаагүй зулгааж болохгүй вэ? Үүнийг хүн болгон мэдэж байх ёстой!

5

Нэг нөхцөл байдлыг төсөөлцгөөе: та болзоонд эсвэл ажлын чухал уулзалтанд явахаасаа өмнө толинд харж байтал хамраас үсний үзүүр цухуйж байгааг гэнэт ажиглана. Өө ашгүй, чимхлүүр ч гар дор бэлэн байна. Та энэ тохиолдолд яах вэ? Юу ч бодолгүй үсийг шууд л зулгаагаад л авна, ингээд л асуудлыг шийдчихлээ. Харин ингэх огтоос хэрэггүй байсан юм, хориотой шүү дээ. Маш ноцтой баримтуудыг танд дэлгэхээр бэлдлээ.

Хамрын үсийг яагаад зулгааж болохгүй тухай танд танилцуулна.Үүнийг хүн болгон мэдэж байх ёстой.

Хамрын үсийг зулгаах нь

Хүний бие махбодь гэдэг маш нарийн систем, элемент болгон нь өөрийн гүйцэтгэх үүрэгтэй. Байгаль эхээс заяасан болгон бидэнд хэрэг болно л гэсэн үг. Хамрын үс ч мөн адил нэг чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм: амьсгалын замыг хамгаалах. Чухам энэ үс л бидний бие махбодийг агаарт дэгдэж байгаа тоос, бохироос хамгаалдаг байна.

Хүний амьсгалын замыг бохирдуулах, гэмтээх зүйл болгонд саад учруулна. Үүнээс гадна үс нь төрөл бүрийн нян, вирусээс хамгаалдаг. Энэ нь ялангуяа, дархлаа султай хүмүүст маш чухал хамгаалалт болдог юм. Ер нь ямар ч хүнийг ид ханиад томуу зэрэг халдварт өвчний үед хамгаална. Таны хамрын үс таныг хэдэн ч удаа вирусээс хамгаалсан юм билээ, үнэн гэдэгт та итгээрэй.

Энэ бол зүгээр татаад авчихаж болохгүй байгалиас заяасан шүүлтүүр юм. Том бүдүүн үстэй зэрэгцээд жижиг үснүүд ургасан байдаг. Тэдний үүрэг нь жижиг ширхэгтэй тоос, нян, вирусыг тосож авахад зориулагдсан. Хамрын хөндийд үсний урхинд орсон тоос шороо, нянгууд нь нустай холилдож барьцалддаг, найтаалгах үед гадагшилдаг байна. Ингээд энэ шүлтүүр байхгүй гэж төсөөлье.

Хамрынхаа үсийг байнга сугалдаг хүмүүс зүгээр ургуулж байгаа хүмүүсийг бодвол астамд илүү их өртөмтгий байгааг эмч нар баталжээ. Хэрвээ үсээ зулгаасан бол мөн харшилд ч өртөнө. Тэгээд ч ер нь хамрын хөндийн төрөл бүрийн үрэвсэлт өвчин болон амьсгалын замын өвчин тусах зам нээлттэй болж байгаа юм.

Хамрын үс бидний хамрын хөндийг их бага хэмжээгээр хамгаалдаг, ялангуяа агаарын хэм огцом унахад. Өвлийн улиралд хүйтэн агаар хамарт ороход үс саад тотгор болдог, энэ хугацаанд хүйтэн агаар бүлээцэж амждаг байна. Ингээд л хамрын хөндийн аюулгүй байдал хангагдаж байгаа хэрэг.

Хамрын үсийг зулгааснаас үүдэлтэй бас ганц хоёр таагүй үр дагавар бий. Хэрвээ үс – шүүлтүүр юм бол, үс өөрөө багагүй бохир байх нь ойлгомжтой болж байна. Үсийг угаар нь сугалж авснаар бид жижигхэн шарх үлдээж байгаа, тэр шархаар бохир орно цаашаа судсаар дамжина гээд та төсөөлөөд үзээрэй.

Үсний ургалтаа (хөл, гарын) багасгахын тулд хусдаг эмэгтэйчүүд дахин ургахдаа яадгийг сайн мэднэ. Үс гадагшаа биш дотогшоо арьсан дотроо ургаж эхэлдэг. Хөлийн ийм буруу ургалттай үсийг авах гэж яаж зовдог билээ, ингээд хамрын үс дотогшоо ургасан бол яах вэ гээд төсөөлье. Мэдээж та хамрын үс дотогшоо ургаж байгааг анзаарахгүй, гэхдээ хэсэгхэн л хугацаанд юм шүү: тэр хэсэг үрэвсэж идээлж болно, өөрөөр хэлбэл хүнд өвчний суурь болох аюултай.

Ер нь хамар орчимд сайн мэдэхгүй арчилгааг дур мэдэн хийх нь маш аюултай. Эмч нар хамрын хэсгийг “үхлийн гурвалжин” гэж нэрлэдгийг та мэдэх үү? Яагаад гэвэл хамрын хөндийд маш их судас, хялгасан судас байрладаг учраас халдвар авах эрсдэл маш их. Зөвхөн хамрын үсийг зулгааснаар бус мөн хамрын батга шахахад ч халдварлаж болно. Тиймээс анхаарал болгоомжтой хандах нь зайлшгүй шаардлагатай болж байна.

Тэгээд яах ёстой вэ? Гоо сайхны талаасаа ямар арга хэмжээ авах уу? Хэрвээ үнэхээр хамрын үсээ авахыг хүсээд байвал зулгаасны оронд тэгшилж хайчлах л хэрэгтэй. Мөн хамрын үсийг багасгах өөр бусад аюулгүй олон арга бий. Хамрын хөндийн цаад хэсэгт байгаа үсийг оролдолгүй тайван орхиод наана ил харагдаад байгаа үсийг хумсны жижиг хайчаар болгоомжтой хайчилж авна.

Хамрын үсийг хэрхэн арчлахыг эцсийн дүндээ та л шийднэ. Бидний хийх ажил бол үүсэх аюул, эрсдэлийг л таниулах юм, цаашдаа хэрхэхээ та өөрөө шиднэ биз ээ. Биеийн зарим нэг хэсгийн үсийг тайван орхих ёстой юм. Өөрийгөө хайрлаж эрүүл мэндээ бодоорой.

49
ГайхмаарГайхмаар
20
ГоёГоё
16
БурууБуруу
16
ХарамсалтайХарамсалтай
15
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Enkhtuya Baldandorj

    Enkhtuya Baldandorj

    2023/08/18 at 09:50

    би залуудаа нулимс энэ тэрээ гаргаж бгд зулгаацаншд уншаад ч яахав дээ

  2. Alisana Atimkhan

    Alisana Atimkhan

    2023/08/18 at 17:04

    Төлеубай Серикжан 😂😂😂😂

  3. Tserndorj Bynbatseren

    Tserndorj Bynbatseren

    2023/08/18 at 18:10

    Ёстой хэрэгтэй зөвлөмж байна Баярллаа

  4. Idrisse Justina

    Idrisse Justina

    2023/08/18 at 19:29

    Hi

  5. Suvdaa Seegmüller

    Suvdaa Seegmüller

    2023/08/18 at 21:53

    Ер нь хүний бүх үстэй газар үс нь бидэнд зөв үүрэгтэй.Толгойн үс хүртэл малгайн үүрэгтэй

  6. Suvdaa Seegmüller

    Suvdaa Seegmüller

    2023/08/18 at 21:54

    Хөмсөг нүдрүү янз янзын бохир болон нянгаас ч хамгаамгаална

  7. Серикжан Төлеубай

    Серикжан Төлеубай

    2023/08/18 at 23:40

    Alisana Atimkhan 🤔

  8. Hureltsol Bayanmonkh

    Hureltsol Bayanmonkh

    2023/08/18 at 23:57

    Bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *