Зурхайн ордоор авч үзвэл таны “аура” ямар өнгөтэй вэ?

6

Хүн болгон, амьд амьтай бие, объект болгон өөрийн гэсэн энерги ялгаруулдаг билээ.

Олон хүн энэ энергийг “аура” хэмээн нэрлэх бөгөөд энэ нь улбар шар, улаан, ногоон, нил ягаан болон бусад гэсэн янз бүрийн өнгөтэй байна. Зарим хүн хүний “аура”-г мэдэрч харж чаддаг, түүнийг нь удирддаг, эмчилж, эрүүл мэндэд нөлөөлж чаддаг гэдэг. Нэг зурхайн ордын хүнд тодорхой нэг өнгө олон тааралдах нь элбэг. Харин таны “аура” ямар өнгөтэй бол?

Хонь: хурц улаан аура

Огцом түргэн ааштай хонь нь хурц улаан өнгөөр илэрдэг. Энэ аурагийн өнгө нь дур булаам байдал, хүсэл зорилго, түрэмгийлэл, өрсөлдөх чанар зэргийг илэрхийлэх ба хонь бол яг л ийм араншинтай орд билээ. Хонь амьдралаас юу хүсэж байгаагаа мэддэг, тэдэнд хэн ч, юу ч саад хийж чадахгүй.

Үхэр: ногоон аура

Мэдрэмтгий, байгальд дуртай үхэр ногоон өнгөтэй аура ялгаруулдаг байна. Энэхүү орд нь байгаль дэлхийтэй нягт холбоотой.

Мөн ногоон өнгө нь хүнийг эмчилж, хүний сайн сайхныг тодорхойлох чадвартайг нь харуулна. Бас шантрашгүй, зөрүүд, амьдралд бодитоор ханддагийг нь илэрхийлнэ. Үнэнч үхэр нь гэр бүлийн холбоог үнэлж байдаг, түүнийхээ төлөө, хайртай зүйлийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй.

Jackie Niam / Shutterstock.com

Ихэр: шар аура

Хурц, хөгжилтэй ихрүүд дэлхий ертөнцийг өөдрөг нүдээр харж түүнийгээ хаа явсан газраа тараана. Энэ нь шар “аура”-гаар илрэх ба шар өнгө бол хамгийн баяр баясгалантай өнгө юм.

Тэд аливаа зүйлийг хүндээр хүлээж авахаас зайлсхийдэг, тоглоомч, өөрийн дотоод хүүхэд зангаа хадгалж чаддаг хүмүүс. Мөн шар аура нь энэ ордны хүмүүсийн эерэг зан төлөв, өөдрөг үзэл бодлыг нь илэрхийлнэ. Ихрүүд өөрийн байгаа газартаа гэрэл гэгээ авчирч байдаг байна.

Мэлхий: ягаан аура

Энэхүү сэтгэл хөдлөл ихтэй, мэдрэмтгий ордныхон зүрх сэтгэлтэй их холбоотой учир “аура” нь ягаан байдаг. Мэлхий өөрийн сэтгэл хөдлөлөө нуудаггүй, таарсан хүн болгондоо зүрх сэтгэлээ гаргаж байдаг хүмүүс. Аура-гийн ягаан өнгө нь мэлхийн романтик мэдрэхүй, хайр дурлал, хүнд дасах байдал, хүний төлөө зовох, бусад хүнд зөөлөн хандах хандлагыг илэрхийлдэг.

Jackie Niam / Shutterstock.com

Арслан: улаан-улбар шар аура

Арслан бол орчлон дэлхийг асар их энергиэр удирдаж байдаг учир тэдний аура нь итгэлтэй байдал, өндөр статусыг нь харуулсан улаан-улбар шар өнгөтэй байна. Энэ өнгө нь эрүүл, өөрийн гэсэн байр байдал, ялах хүслийг нь илэрхийлдэг. Тэдний ялгаруулах энэхүү улаан-улбар шар аура нь дэлхий ертөнцөд хүч чадлыг нь харуулж, түүнийг нь тооцохоос өөр аргагүй гэдгийг илтгэх бөгөөд арслан өөрөө ч үүнийг сайн мэднэ.

Охин: хурц цэнхэр аура

Ухаалаг, нийтэч охин нь хурц цэнхэр аурагаар өөрийгөө илтгэдэг. Энэ бол хамгийн тайван, ойлгомжтой аурагийн өнгө юм. Энэ нь алив зүйлд буурьтай, дэс дараатай, амьдралын аливаа асуудалд зөв ханддаг, үнэнч хандлагыг нь харуулна.

Jackie Niam / Shutterstock.com

Жинлүүр: хөх-ногоон аура

Жинлүүр бол тэнцвэртэй байдал, харилцан зохицлын илэрхийлэл бөгөөд хаа явсан газраа ийм байдлыг түгээнэ. Энэ ордын аура нь хөх болон ногоон өнгийн зохицлоор илэрдэг. Жинлүүр аливаа зүйлд биеэ барихыг хичээдэг, тайван байж чаддаг, бодитоор, дипломат байдлаар ханддаг байна. Энэ өнгө нь тэднийг бусдад санаа тавьдаг, хүнийг ойлгодог чанарыг нь илэрхийлнэ.

Хилэнц: индиго буюу солонгон аура

Зарим ордныхон өөрийн хүсэл бодлоо нууж чаддаггүй бол хилэнц бусдын хувьд жинхэнэ оньсого адил байдаг билээ. Тэд нууц байж, ойр тойрныхонтойгоо зөвхөн онцгой чухал нөхцөлд л бодол санаагаа хуваалцана. Өөрийн багийг тэд зөвхөн бүрэн итгэсэн хүнийхээ өмнө нь авдаг байна.

Нууцлаг, харанхуй хилэнц индиго аура ялгаруулна. Энэ нь хүчтэй сэтгэл хөдлөл, зөн совин, ухаан, мэдрэхүй, ил байгаа зүйлийг ялгаж харах чадварыг харуулна.

Jackie Niam / Shutterstock.com

Нум: хурц улбар шар аура

Амьдралын баяр баясгалантай нумынхан амьдралаас хүссэн болгоноо авах бөгөөд дүүрэн амьдралаар амьдарна. Тэдний хурц улбар шар аура нь бүтээх чадвар, тэвчээртэй зан, амьдралд дурлах их хайрыг нь харуулдаг.

Тэд бүх л зүйлийг мэдэрч үзэхийг хүсэх ба үргэлж мэдлэгээ арвижуулан, шинэ хүмүүстэй танилцаж байдаг билээ. Нумтай цуг байхад уйдна гэж хэзээ ч үгүй.

Матар: хар-улаан аура

Сэтгэл хөдлөл ихтэй бусад ордыг бодвол матар нь зөвхөн амьдралын баримт дээр түшиглэнэ.

Стратеги боловсруулах өндөр чадвартай, нугаршгүй матар нь хар-улаан аура ялгаруулна. Энэ өнгө нь их тэвчээр, хэцүү үед ч хүчтэй байж чадах чадлыг нь харуулдаг байна. Тэд ямар ч зүйлд амжилт гаргах бөгөөд төлөвлөх чадвар, жижиг зүйлсийг ч үл орхих чанар нь онцгой.

Мөн хар-улаан өнгө нь түүний сэргэлэн, дасан зохицох чадвар, зорилгодоо хүрэх тэмүүллийг нь илэрхийлнэ.

Jackie Niam / Shutterstock.com

Хумх: хурц-ногоон аура

Энэ бол хамгийн дэвшилтэт орд юм. Ер бусын, өвөрмөц хумх нь стандарт бусаар сэтгэж, шинэ зам мөр олж хамгийн хэцүү зүйлийг шийдвэрлэх гарц олж чаддаг.

Тэд хамгийн эрүүл аура ялгаруулах ба хурц ногоон өнгө нь аливаа зүйлийг сайжруулах гэсэн тэмүүллийг харуулдаг байна. Ийм хүмүүс өөрийнхөө эрх ашгийг бусдынхаас дээгүүр тавьдаггүй.

Загас: нил ягаан аура

Зөн билэгтэй, хайр татам загас нь нил ягаан аура ялгаруулдаг билээ. Энэ өнгө нь онцгой авьяас чадвар, өргөн сэтгэлгээг илэрхийлдэг.

Ийм аура бүхий хүмүүс мөрөөдөх дуртай бөгөөд амьдралыг ихээхэн уран сайхан талаас харна. Тэд энэ дэлхийг байгаа байдлаар нь биш харин ямар байж болох гэдэг талаас нь хардаг юм. Тэд хатуу хэцүү бодит байдлыг ойлгоход төвөгтэй, тэд энэ байдлыг өөрсдийн өргөн сэтгэлгээгээрээ өөрчлөхийг илүүд үздэг байна.

Jackie Niam / Shutterstock.com
71
ГоёГоё
15
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mind Light

    Mind Light

    2018/07/06 at 22:27

    Таарч байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *