Байгаль орчинд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй гэх тодотгголтой бүтээгдэхүүнийг үнэн эсэхийг нь олж мэдэх 7 арга

0

Орчин цагт зарим үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнд байгалийн гаралтай, хүний биед сөрөг нөлөөгүй, “ногоон” бүтээгдэхүүн хэмээн худал шошго нааж хүмүүсийг төөрөгдүүлэх болсон билээ. Манай сайт уншигч танд байгалийн гаралтай, эрүүл мэндэд хор нөлөөгүй бүтээгдэхүүнийг хуурамчаас ялган худалдан авах 7 зөвлөгөөг хүргэж байна.

1. Хуурамч шошгоос зайлсхийх

© Shutterstock.com, © Tada Images / Shutterstock.com

Аливаа бүтээгдэхүүнийг худалдан авахдаа бидний хамгийн эхэнд анхаарч харах ёстой зүйл бол шошго юм. Мэдээж хэрэг хуурамч бүтээгдэхүүнүүд өөр дээрээ олон төрлийн хүний анхаарал татах шошго наасан байх нь бий. Тэгвэл дэлхий дахин байгалийн гаралтай бүтээгдэхүүнд хамгийн түгээмэл олгодог баталгаа нь Fair Trade, USDA Certified Organic, GOTS, Bluesign зэрэг сертификат байдаг ажээ.

 

2. “Фосфатын агууламжгүй” гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнээс татгалзах

© Unsplash.com, © Unsplash.com

Фосфатыг угаалгын шингэнд хэрэглэхээ болиод хүн төрөлхтөн багагүй хугацааг өнгөрүүлж байна. Хэдий тийм атал шошго дээрээ “фосфатын агууламжгүй” гэсэн тэмдэглэгээ хийсэн бүтээгдэхүүн хэрэглэгчдийг төөрөгдүүлэх заль хэрэглэж байх өндөр магадлалтай.

 

3. Гоё сайхан үгэнд бүү хуурт

© Unsplash.com, © Unsplash.com

“Байгалийн гаралтай”, “эко”, “органик” гэх мэт хүний анхаарал татах гэсэн үгэнд хууртах хэрэггүй. Иймээс үнэхээр байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй бүтээгдэхүүн худалдан авахаар төлөвлөж байгаа бол тус бүтээгдэхүүний албан ёсны сайт руу орж шалгаж байхыг зөвлөж байна.

 

4. Судалгаа хий

© Shutterstock.com, © Shutterstock.com

Зарим үйлдвэрүүд байгаль орчинд ээлтэй гэх үгээр бүтээгдэхүүнийхээ сөрөг нөлөөг дарах хандлагатай байдаг. Тухайн бүтээгдэхүүн эко материал ашиглан хийгдсэн байж болох ч үнэн хэрэгтээ үйлдвэрлэлийн явцад маш их хэмжээний пластик тэргүүтэй хог хаягдал үүсдэг байх магадлал бий тул судалгаа сайтар хийж байхыг зөвлөж байна.

 

5. Савлагаанд анхаарал хандуулах

© Unsplash.com, © Unsplash.com

Савлагаа нь үнэхээр дахин боловсруулсан цаас тэргүүтэй материал мөн эсэхийг анхаарах хэрэгтэй. Хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниудын хувьд хамгийн эхэнд барааны гадаад өнгө үзэмжийг хүний анхаарал татахуйц болгохыг эрхэмлэдэг. Тухайлбал тэд барааны сав, шошго дээр амьтдын зураг тавьж хүмүүст байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хэмээн ойлгуулахыг зорих гэх мэт заль хэрэглэдэг аж.

 

6. Компанитай холбогдох

Хэрэв үйлдвэрлэгч байгууллага бараа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийн шат дамжлага, үйлчилгээнд бүрэн итгэлтэй байдаг бол таны асуулт тавьсан дуудлага, цахим шууданд хариулт өгөхөөс хэзээ ч татгалзахгүй.

 

7. Том зургаар ажиглах

HugsFromAfar / Etsy, Wind-wheel / Reddit

Зөвхөн бараанд бус савлагаа, түүний загвар, хийц зэрэгт мөн анхаарал хандуулах хэрэгтэй. Тус үйлдвэр үнэхээр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг бол барааны бүх зүйлд тодорхой стандарт барьдаг байх нь гарцаагүй.

Таны хувьд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг хуурамч бараанаас хэрхэн ялгадаг вэ?

22
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *