Яагаад зарим хүмүүс залуугаараа бууралтдаг вэ? Асуултын хариултыг мэдээд та гайхшралд орох болно

0

Хэрэв та өөрийгөө хар залуугаараа үс нь бууралтсан цор ганц хүн гэж бодож байвал, эндүүрч байна. Үс эрт бууралтах нь түгээмэл тохиолддог зүйл бөгөөд үзэмж талаасаа тийм ч таатай биш боловч, энэ нь тодорхой нөхцөл байдлын шинж юм.

Бид та бүхэнд яагаад зарим хүмүүс эрт бууралтддаг болохын учир шалтгааныг хэлж өгье.

Танд витамин B12 амин дэм дутагдсан байх магадлалтай

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эрт үс бууралтах нь витамин B12 амин дэмийн дутагдалтай холбоотой байдаг. Мөн үс шингэрэх болон унахад хүргэдэг. Үүнээс сэргийлэхийн тулд өндөг, үхрийн мах, туна болон сальмон загасыг хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. B12 амин дэмийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.

© depositphotos.com, © depositphotos.com

 

Бамбай булчирхайн асуудалтай холбоотой байх магадлалтай

Бамбай булчирхай үсний уутанцарт шууд нөлөөлдөг гэж судалгаагаар үзжээ. Хэрэв таны үс эрт бууралтах эсвэл хэвийн бусаар цайх болон ердийн хэмжээнээс их тослогтвол, энэ нь бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдсоны илрэл байдаг.

© depositphotos.com, © depositphotos.com

 

Та эрүүл хоол хүнснээс илүү хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн хэрэглэдэг

Эрүүл хооллохгүй байх нь үс бууралтах үйл явцыг түргэсгэдэг. Хэд хэдэн судалгаагаар ферритин, кальци, витамин D-3, цайр, зэс болон төмөр зэрэг эрдэс бодисууд үсийг эрүүл байлгадаг болохыг тогтоожээ – эдгээрийн дутагдлаас болж үс эрт бууралтдаг байж болзошгүй.

© depositphotos.com, © shutterstock.com

 

Та байнга ямар нэгэн зүйлд санаа зовж, стресстдэг

Эрт үс бууралтах нь стресстэй холбоотой байдаг гэж мэргэжилтнүүд үзэж байна. Стресстэх нь үсийг нөхөн сэргээдэг гол эсүүдэд сөргөөр нөлөөлж, үр дүнд нь эрт үс бууралтахад хүргэдэг байна.

© shutterstock.com

 

Та үүнийг өвлөж авсан байх магадлалтай

Тийм ээ, та цагаан үсийг эцэг эх болон өвөө эмээгээсээ өвлөж авсан байж болно. Дерматологичдын үзэж байгаагаар бидний ген үс бууралтахад шууд нөлөөлдөг гэнэ. Хэрэв танай гэр бүлийн хэн нэгнийх нь үс эрт бууралтаж байсан бол, энэ үзэгдэл танд ч мөн илрэх боломжтой юм.

© depositphotos.com, © shutterstock.com

 

Та химийн найрлагатай бүтээгдэхүүн болон хортой үсний будаг хэрэглэдэг байх магадлалтай

Шампуниас авахуулаад үсний будаг гэсэн үсэнд зориулсан бүтээгдэхүүнээс болж, үс бууралтах боломжтой. Эдгээр бүтээгдэхүүнд агуулагддаг хортой химийн найрлагууд меланины хэмжээг бууруулж, улмаар үс байгалийн өнгөө алдахад хүргэдэг.

© Gilbert Flores/Broadimage/EAST NEWS

 

Үүнээс дараах байдлаар урьдчилан сэргийлж болно

Хатуу үнэн гэвэл, таны үс нэгэнт бууралтаж эхэлсэн бол, та эргээд үснийхээ байгалийг өнгийг сэргээх боломжгүй. Гэсэн хэдий ч үс бууралтахаас урьдчилан сэргийлэх үүднээс авч болох арга хэмжээнүүд бий.

  • Нарны хурц туяанаас үсээ хамгаалах. Гадуур хаашаа ч гарсан бай, боломжтой бол, толгойдоо заавал малгай өмсөх хэрэгтэй.
  • Үс буржийлгах индүү болон үс хатаагчаас татгалах. Аль болох урт үсний сам хэрэглээрэй.
  • Үсэндээ кокосын тосоор тогтмол иллэг хийгээрэй.
  • Байцаа, цэцэгт байцаа, бүйлс, луувангийн шүүс болон брокколиг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж хэвшээрэй.
© marinadiamandis / Instagram

Таны үс эрт бууралтвал та малгай өмсөж, үсээ аль болох нуух уу эсвэл огт тоолгүй, буурал үсээ ил гаргаж явах уу?

8
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Ану Үжин Т.

    Ану Үжин Т.

    2020/11/08 at 22:47

    Khishigee Oyunerdene

  2. Badamtsetseg Bayanmanlai

    Badamtsetseg Bayanmanlai

    2020/11/08 at 22:58

    Ariun Uils

  3. Muugii Bayarsaikhan

    Muugii Bayarsaikhan

    2020/11/08 at 23:15

    Bayarnyam Battulga

  4. Bayarnyam Battulga

    Bayarnyam Battulga

    2020/11/08 at 23:19

    Muugii Bayarsaikhan ovloj avsn bh bolomjtoi gj bgzz

  5. Margadmaa Ganhuyg

    Margadmaa Ganhuyg

    2020/11/09 at 00:00

    Amarjargal Tselmeg enig unsh 😂

  6. Ariun Uils

    Ariun Uils

    2020/11/09 at 00:47

    Badamtsetseg Bayanmanlai za oilgoloo bas gaigui meddeg ymnud bn haha

  7. Х

    Х' Цэнд Аюуш

    2020/11/09 at 09:19

    Zulaa Zulaa

  8. Г. Билгүүн

    Г. Билгүүн

    2020/11/09 at 20:17

    RñBw Coko М. Төгөлдөр

  9. RñBw Coko

    RñBw Coko

    2020/11/09 at 20:26

    Г. Билгүүн yagg taarj bna

  10. А. Амарбаясгалан

    А. Амарбаясгалан

    2020/11/10 at 12:06

    С. Оюун-Эрдэнэ

  11. Э. Энхбаясгалан

    Э. Энхбаясгалан

    2020/11/10 at 12:33

    Х.Өлзийдүүрэн

  12. Н

    Н' Мөнхдалай

    2020/11/10 at 16:41

    Цэцэг Ням hh

  13. Ц. Намуун

    Ц. Намуун

    2020/11/10 at 19:45

    Enh Jin

  14. Enh Jin

    Enh Jin

    2020/11/10 at 19:56

    Ц. Намуун ген2🤣

  15. Х. Чулуунцэцэг

    Х. Чулуунцэцэг

    2020/11/10 at 21:51

    👌

  16. Batoyun Lkhagvadulam

    Batoyun Lkhagvadulam

    2020/11/11 at 08:28

    Саруул Туул

  17. Ганхуяг Энхзул

    Ганхуяг Энхзул

    2020/11/11 at 11:50

    Энхдашням Ганхуяг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *