
Гэрлэсэн хосууд салах үедээ бие биенийхээ талаар сайн сайхан үгс ярьдаггүй. Мэдээж элдвийн асуудал байхгүй байсан бол юу гэж л гэр бүл салах вэ дээ, тэгэхээр хэн нэгэнд нь асуудал байж л таарна гэж үздэг. Гэхдээ нэгэн эмэгтэй салалтын үеийн сэтгэл зүйн хүнд хэцүү үеийг эерэгээр даван туулж чаджээ. Тэр нөхөртөө талархаж захидал бичиж илгээсэн байна.
Хонгор минь, хуучин нөхөр минь. Өнөөдөр чамтай ханилж амьдарсан 15 жил дууслаа. Энэ хугацааг би нүүр бардам дуусгажээ, гэрлэлтээ батлуулж гарын үсэг зурснаас эхлээд гэрлэлт цуцлах үйл явцыг дуусан дуустал би чиний эхнэр байв. Би одоо цэв цэвэрхэн, ухамсартайгаар эрх чөлөөнд гарлаа. Энэ боломжийг ашиглан чамдаа чин сэтгэлийн талархлын үгсээ хэлэх гэсэн юм.
1. Чиний ачаар би амьдрал ахуйн элдэв асуудлыг амархан шийддэг болжээ. Жишээ нь, түлхүүр, мөнгө, гар утсаа гээхэд би тайван байж чадна. Ямар ч нөхцөл байдал үүссэн бай хамаагүй, би л гарах арга замаа олдог байв, чинийхээ эмзэг мэдрэмжийг хайрлах л гэж тэр шүү дээ.
2. Чиний ачаар би тариа тарьж сурчээ. Хүүхдүүд өвдөнө, гэрээр сувилагч дуудаж тариулах боломжгүй, харин чи тариур харахаараа л ухаан алдаад уначихна… Тэгээд би өөрөө зориг гарган хүүхдүүдийнхээ бяцхан өгзгөн дээр зүү зоохоос өөр аргагүй. Харин дараа нь чамайг сэргээх ажилдаа ордог байж билээ.
3. Чиний ачаар би гэр орны засвар, үйлчилгээг хийж сурчээ. Тавиурын хадаас хадах – одоо асуудал биш. Угаалтуурын доорх хоолойг солих – нүд ирмэхийн зуур л хийнэ. Эдгээр ажлыг хийхэд чамд минь цаг ч тэр, хүч чадал ч байдаггүй байжээ. Тийм учраас би өөрөө түлхүүр, алх, халив барьж эдгээр хэрэгслийг ашиглаж сурахаас өөр аргагүй болсон. Энэ бүхний эцэст би гэртээ эр хүнгүйгээр амьдарч чадахаар болсон байна.
4. Чиний ачаар би орон сууцны оршин суугчидтай хэл амаа ойлголцож , замын цагдаа нартай учраа ололцож, торгуулиа төлж, өргөдөл болоод хүсэлтээ бичиж сурчээ. Нээрээ, чи эрхээ хасуулсны дараа би машин жолоодож сурсан. Чамайг бааранд согтоод муудсан байхад хэн нэгэн очиж авах ёстой биз дээ?
5. Чиний ачаар би чанга, гуалиг биетэйгээ үлдэж чаджээ. Яагаад гэвэл би мөнхийн хөдөлгөөн дунд өдрийг өнгөрөөдөг – гэр рүүгээ хүнстэй тороо бариад алхана, эсвэл хашааны хөрсийг цэвэрлэж хүрзтэй ноцолдоно. Яагаад гэвэл чи энэ үед зүүн хөлийн хуруугаа булгалчихсан буйдангаасаа босож чадахгүй байсан юм.
6. Чиний ачаар би хэд хэдэн мэргэжилтэй болжээ – манай гэр бүлд хэн нэг нь ажил хийж мөнгө олж ирэх ёстой байсан учраас шүү дээ.
7. За, тэгээд хамгийн төгсгөлд нь надаас салсанд чинь би чамд ихэд талархаж байна. Өөрийнхөө эмзэг сэтгэлийг мэдэрсэнгүй гэж хэлээд хаалга савж гарсанд баярлалаа. Хаалга саваад гарахад чинь миний сэтгэл хөнгөрч, гүнзгий амьсгаа авсныг чи даанч сонсоогүй биз ээ.
Чамд үнэхээр их баярлалаа!








Хос Орчлон
2020/12/17 at 12:16
mundag bichjee
Crystal Maa
2020/12/17 at 12:25
Гоё
Tserensukh Erdenebaatar
2020/12/17 at 12:35
Olon myangan emegteichuuded salaad bai geed urialaad baijdee. Haha
Энхцэцэг Сүхээ
2020/12/17 at 12:51
Салсан нь ч дээр м байна.
Баярлалаа.
Galt Ganzorig
2020/12/17 at 13:27
Salas sal
Altantstetseg Altaa Altantsetseg Altaa
2020/12/17 at 14:15
Ugui yahav muuhan archaa muutai deer ni halamjgui hun baij de! Iim hunees salhad bie setgel amsan baihaa! 15 jil baga hugatsaa bish shu hunii amidrald !
Chimegee Chimegee
2020/12/17 at 14:26
Залхуу дээрээ халамжгүй байсан юм байнаа даа
Bachaa
2020/12/17 at 15:02
Bi bas iimel bodol toi hvndee gehdee setgel dotroo shanlaj yawdag bas mashih sandag ongrvvlsen amidarlaa daa harmasdaggvi bi hain daa
Gandolgor Ganaa
2020/12/17 at 16:54
Хэхэ мундаг бичжээ. Эмзэг дэлбээ эр хүн!!!!!!
Nasanbat Nasaa
2020/12/17 at 21:53
Цуг байх хэрэггүй хог бж амарч дээ хөөрхий
Odgerel Lhagva
2020/12/18 at 00:52
Tserensukh Erdenebaatar зѳвхѳн арчаагүй эртэй амьдарч яваа эмэгтэйчүүдэд
Hulan Hulan
2020/12/18 at 01:36
goy bichjee. iim er huntei 15n jil amidarsan gehed hairan amidral hairan tsag hugatsaag zovoj unguruusun bna. archaagui er huntei suuhaar neerei l emegtei humuus hagas er hun boldog shuu. er hunii ajilig hiih ym bol hajuudaa er hun bailgaad yah ym be. odoo bol erthen salsan deer sh dee.
Nomin Gan Zvrh
2020/12/18 at 09:55
Үнэн шүү би ч одоо бараг л иим болжээ кк
Altanzaya Zaya
2020/12/18 at 10:13
Ок
Davaasuren Davaa
2020/12/18 at 11:25
Мундаг шүү чи
Мигдорж Гэндэндорж
2020/12/18 at 11:28
magtan muuljee
Боогий Болор
2020/12/18 at 12:31
Гоё бичжээ
Shurentsetseg Eemegt
2020/12/18 at 12:47
Яг л үнэн шүү
Батмөнх Энхжаргал
2020/12/18 at 14:14
Амьдралд хайргүй арчаагүй эр хүнээс салсан нь хамгийн зөв алхам. Хүчирхэг эмэгтэйчүүддээ аз жаргал амжилтын дээдийг хүсье.
Naidan Oyuntsetseg
2020/12/18 at 15:11
Баярлалаа гэж хэлэх хэрэгтэй
Bymbasvren Bymbaa
2020/12/18 at 16:01
Mundag bna shv
Battsoodol Uka
2020/12/18 at 16:01
👏👏👏
Урантогос Ендон
2020/12/18 at 18:00
монголд ихэнх нь ийм л амьдралаар амьдарч байгааш дээ. Муу нөхөртэй байснаас ган1аараа байсан нь дээр
Доржванчиг Ганбаатар
2020/12/18 at 18:14
Хэт эр хүнийг харуулсан эмэгтэй хүний гомдол байна овоо босгоогүй шаазгай юунд суухав дээ чамайг зүгээр байхад хаяаад гарав гэждээ өөрийнхөө но-г сайн хай чамд их дутагдал би сайхан амьдралаа сүйрүүлсэн байх вий жаахан хазайхад нь түлхэж байна уу гэж харлаа
Otgonchimeg Davaadorj
2020/12/18 at 18:23
Урантогос Ендон
Darambazar Zagdsuren
2020/12/18 at 18:36
ухаантай эмэгтэй бна
Ганцэцэг А'
2020/12/18 at 19:09
Ymar uhaantai hvvhen be
Buynt Norowsan
2020/12/18 at 19:13
Мундаг байна эмэгтэйчүүд ийм л байх хэрэгтэй хоосон хөрдөж хоёр луу гүйсэн хогийн унхиагүй эрээр яахав
Нацаг Урнаа
2020/12/18 at 19:13
Ийм өдөр надад хурдан ирээсэй
Дамдинсүрэн Сарантуяа
2020/12/18 at 20:19
Mundag bna bi bas iimel amdrilaar amdirj bsn ym da odoo bol amglan bna gej bodoj bn da
Chuluunhishig Tsevelragchaa
2020/12/18 at 20:20
Zuwuu
Д. Энх-Амгалан
2020/12/18 at 20:46
Bi ch gesen olon l mergejiltei bolsoon bayrlalaa
Ariunstesteg Ariuka
2020/12/18 at 21:03
mundag bn shv
Оюунчимэг Оюунаа
2020/12/18 at 21:16
зөв бүсгүйчүүд маань ийм л байх хэрэгтэй ямарч тус нэмэргүй хоолны саваар яадын өөрөө амьдралаа авч явж чадаж байгаа хойно
Оюунчимэг Оюунаа
2020/12/18 at 21:19
Унхиагүй нөхөрөөс салвал наад зах нь стрээсгүй тайван жирэмснээс хамгаалах эм ууж ходоодоо хордуулахгүй амар болно
Tungaa Dovdon
2020/12/18 at 21:31
Үнэн хэлжээ чамд сайхан өдрүүд иржээ
Ariunaa TsogtErdene
2020/12/18 at 21:53
Хүний эрхэнд жаргахаар
Өөрийн эрхээр зовоо гэж үнэн үг шүү
Зарим эрчүүд улам л арчаагүй болоод бшдээ
Үр хүүхдээ л зөв хүн болгож өсгөмөөр ☺️☺️☺️
Hishigee Hishigee
2020/12/18 at 22:14
Yag l amidral mini bjee
Оюуна Оюука
2020/12/18 at 22:38
яг л хэлж хүчирхэг бүсгүйчүүд ийм л байдаг
П. Нандинцэцэг
2020/12/18 at 23:51
Оюунчимэг Оюунаа Unen shvv
Даваахүү Чулуунцэцэг
2020/12/18 at 23:56
Хавдар туссан ээж гэсэн чинь хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь зөөж хоол хүнсээ цуглуулж хоолоо хийж гэрийнхээ гадна дотнох бүх ажилаа амжуулаад харин ханиад хүрсэн аав гэсэн чинь баахан хөнжил давхарлаж эм тойруулсан …эрчүүд яагаад ийм өчүүхэн байдын болдоо эмэгтэйчүүд эхчүүд охид бүсгүйчүүд мандтугай.
Tseegii Tserennym
2020/12/19 at 01:19
Нөхөр идхээс өөр ид шидгүй хоолны сав хүн хог байждээ
Dashnym Gantulga
2020/12/19 at 01:20
эмэгтэй хүн гэдэг чинь ийм л хатан ухаантай хаа ч амьдрах чадвартай хүмүүс зѳв гэж бодлоо амьдрлаа зѳв аваад явж чадахгүй бол холдсон нь дээр
Oyumaa Dembereen
2020/12/19 at 01:48
Муу нөхөртэй байснаас ганцаараа амьдралаа хөөсөн нь дээр.
Oyun Gerel
2020/12/19 at 04:50
Юм юм л хийж сурдаг даа.Эмзэг турьхан охин байсанаа хэдэн жилийн дараа илд бамбайтай юм шиг эмч домч,эрдэмтэн мэргэч тологч,засаж сэлбээд оеж хатгаад,мах эвдээд л машин засаж энэ тэр.хи-хи