Баялаг соёлтой, халуун орны улс болох Малайзчуудын талаарх сонирхолтой 20 баримт

0

Тайланд, Сингапур болон Индонезтой харьцуулахад Малайз улс нь аялал жуулчлалаараа тийм ч алдартай биш. Энэ утгаараа ч сошиал сувагт мэдээлэл харьцангуй бага байдаг. Олон үндэстний соёл шингээсэн энэ улс анхаарал татахуйц гэж бид зоригтой хэлж чадна, яагаад гэвэл Малайз шиг улс дэлхийн өөр хаана ч байхгүй юм.

Шинэ газар нутагтай танилцаж аялах бид дуртай, тиймээс өнөөдөр Малайз улс болон энэ улсын ард иргэдийн тухай сонирхолтой баримтуудыг танд сонирхуулахаар бэлдлээ.

Куала-Лумпурын онгоцны буудалд жинхэнэ халуун орны ширэнгэн ой байдаг

© ::::=UT=:::: / Wikipedia

Малайзад хөл тавиад л гайхах зүйл угтана: Куала-Лумпурын онгоцны буудалд жинхэнэ ширэнгэн ойгоор зугаалж болно. Онгоцны буудлын барилгын ажил явагдаж байхад байгалийн ширэнгэн ойгоос нэгээхэн хэсгийг нь авч үлдэхээр шийджээ. Зорчигчид нислэгээ хүлээж байх зуур онгоны буудлаас гаралгүйгээр ширэнгэн ой дундуур зугаалж, тэр ч бүү хэл бороонд ч норж болно.

 

Мотоциклчид нь хүрмээ буруу харуулж өмсдөг

© Hafiz Johari / Shutterstock

Малайзын цаг агаар үнэхээр урьдчилан таашгүй, харин Куала-Лумпур нь жилд хамгийн их цахилгаан цахидаг нийслэл хэмээгддэг. Жилийн 220 өдөр нь бороотой байдаг гээд та бод доо? Нар гарч байснаа гэнэт л бороогоор солигдох нь энүүхэнд. Үүнээс гадна хотууд нь бохирдол ихтэй, гадаа гудамжинд явж байхад хувцас дорхноо л хиртэнэ.

Эдгээр шалтгааны улмаас малайзын байкерууд хүрмээ урд энгэртээ буруу харуулж өмсдөг ажээ. Нартай халуун өдөр хүртэл тэд бороо орж магадгүй гэж нимгэн хүрэм заавал өмсөнө. Өмсөхдөө урдаа л углана – салхи, шорооноос өөрийгөө хамгаалахын зэрэгцээ ар нуруугаараа сэрүүхэн явах зорилготой. Урдаа хүрэм угласан мотоциклчид бол малайзын нэг онцлог гэж олон жуулчид онцлон хэлжээ.

 

Малайзад дэлхий дээрх хамгийн том тойрог зам байдаг

© Google Maps

Уг зам засаг захиргааны нийслэл болох Путражаед байрладаг. Тойргийн диаметр 3,5 км юм.

 

Малайз, Сингапурын хилийг өдөр болгон 450,000 орчим хүн давдаг

© Lionel Lim / Wikipedia

Олон хүн хөрш зэргэлдээ улсдаа очиж ажил хийдэг, тиймээс Сингапур болон Малайзын хил дэлхийд хамгийн их хөл хөдөлгөөнтэйд тооцогдоно. Гадаад улсад очих буюу гүүрийг давахын тулд өдөр болгон хагас сая орчим хүн 4 эгнээ замыг ашигладаг ажээ.

 

Малайзын сүүлчийн хаан Мухаммад V орос бүсгүйтэй гэрлэж хаан ширээнээсээ татгалзжээ

© rihanapetra / Instagram

Оксана Воеводина 2015 онд “Москва хотын мисс”-ээр шалгарч байсан бөгөөд хэдэн жилийн дараа Европод явж байхдаа Келантан мужийн султан байсан Мухаммадтай танилцжээ. Удалгүй тэрээр хаан ширээнд заларсан юм. 2018 онд Оксана лалын шашинтан болж хааны хатан болжээ, даанч 2019 онд тэд шуугиан ихтэйгээр салцгаасан аж. Орос бүсгүй өнөөдөр тэдний дундаас гарсан ганц хүү болох Леоноо өсгөн хүмүүжүүлж байна.

 

Малайзчууд аймшгийн кино үзэх дуртай

© Munafik / Skop Productions

Малайзын киноны салбарт хамгийн их орлого хураадаг төрөл – зомби болон хий үзэгдлийн тухай аймшгийн кино. Энэ төрлөөр тус улс маш олон тооны кино хийдэг ажээ.

 

Кино дуусан дуустал кино театрын гэрлийг нь унтраадаггүй

© ChinaImages / Depositphotos, © NAUFAL ZAQUAN / Shutterstock

Үзэгчид нь аймшгийн киног харанхуйд үзэхээс айж байгаа хэрэг бус. Малайз – лалын шашинтай улс, ёс суртахууны өндөр шаардлага тавьдаг. Залуу хосууд харанхуйд бие биенээ тэврэх, үнсэхээс хамгаалж гэрлээ асаалттай нь орхидог ажээ. Үүнээс гадна эсрэг хүйсийн үзэгчдийг зэрэгцэж суухыг нь хүртэл хориглох болжээ, харин гэр бүлийн хосуудын хувьд энэ хориг үйлчлэхгүй юм.

 

Зурагтаар суга гаргахыг хориглоно

© Voyagerix / Depositphotos

Хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр эмэгтэй хүний биеийн зарим нэг хэсгүүдийг харуулахыг хориглодог. Малайзад суга харуулахыг хориглоно. Үүнээс үүдэн нэгэн асуулт гарч ирнэ: эмэгтэйчүүдийн дезодорант болон эпилятор үйлдвэрлэгчид тэгээд яах болж байна? Асуудлыг шийдэх арга байгаа бололтой: сурталчилгаанд тоглож байгаа бүсгүйг нуруунаас нь харуулна, гол нь кадрт бүсгүйн суга харагдахгүй байхаар авах ажээ.

Үүнээс гадна малайзын зурагтаар хуульч, эмч нарыг сурталчлахыг хориглодог байна.

 

«Despacito» дуу дуулбал торгуулна

© Despacito / Universal Music Latino

Лалын шашинтай улс орон гэдэг утгаараа уг дуунд эсрэг хүйстнүүдийн харилцааны талаар хэтэрхий задгай үг хэллэг ихтэй гэж үзжээ. Хамгийн сонирхолтой нь, Малайзад испаниар ярьдаг хүн тун цөөхөн.

Мөн Мадонна, Леди Гага зэрэг дуучдын дуунд тодорхой хязгаар тавьдаг. Хvчирхийлэл, нaсанд хvрэгчдийн сэдэвтэй уран сайхны кино, хүүхэлдэйн кино зэрэг нь мөн л хориотой ажээ.

 

Цахилгаан шатанд нь 4 дүгээр давхарт буух товчлуур байхгүй

© Mk2010 / Wikipedia

Заримдаа 4 дүгээр давхар бүр огт байхгүй, 3-аас шууд л 5 дугаар давхар руу орно, эсвэл 3а гэж тэмдэглэсэн байх нь бий. Учир юунд оршино вэ гэвэл “4”-ийн тоо нь хятад хэлээр “үхэл” гэдэгтэй адилхан хэлэгддэг. Хятадууд тус улсын уугуул ард иргэдийн нэг бөгөөд үндэстний цөөнхөд хамаарагддаг байна.

 

Хөлбөмбөгийн тэмцээний өмнө бөө урьж залдаг

© Heryz Zahhar / Shutterstock

Малайзад бомо бөө их алдартай тул хөл бөмбөгийн тэмцээний нээлтийн өмнө залж ёслол үйлддэг. Уг бөө нь тамирчдын гутлыг ариутгана, тэдэнд сахиус тараана, заримдаа хөл бөмбөгийн хаалганд нь захиас зангидах нь ч бий.

 

Цай хийх тэмцээн зохион байгуулдаг

© kaykhoon / Shutterstock

Малайзчуудын дуртай ундаа – тех-тарик буюу нэг савнаас нөгөө сав руу юүлж хийдэг сүүтэй цай юм. Юүлэх савны хоорондын зай хол байх тусам л амттай, сайхан цай болно гэж үзнэ (тех-тарик гэдэг нь “сунгасан цай” гэсэн утгатай). Цай хийдэг хүмүүс нь үнэхээр чадварлаг тул заримдаа тэмцээн болж хувирдаг байна.

© Muddassir Masihuddin / Quora

Тех-тарик цайгаа гялгар уутанд савлаж соруулаар уух ажээ.

 

Баавгайн бүлийн хамгийн жижиг хувилбар нь амьдардаг

© J. Patrick Fischer / Wikimedia, © Greg Hume / Wikipedia

Бурианг буюу малайз баавгай ердөө 45 кг жинтэй, урт нь 1,5 метрээс хэтрэхгүй. Арьс нь хойд туйлын баавгайг бодвол богино, ширүүн. Малайз баавгай ихэвчлэн хортон шавьж, самраар хооллоно, заримдаа гүрвэл, мэрэгч амьтан барьж идэх нь бий.

Малайз мөн бинтуронгийн эх нутаг. Хоёр төрлийн амьтны гадаад төрхийг дуурайсан тул “муур-баавгай” гэж нэрлэжээ. Үнэндээ аль ч төрөлд нь багтдаггүй амьтан юм. Бинтуронг хүмүүсийн гэрт хоол хүнс хайж ордог, энэ үедээ хурц ширүүн ааш авир гаргадаггүй – эсрэгээрээ гаршуулж сургахад маш амархан амьтан. Гэхдээ гэрийн тэжээвэр амьтан болж чадаагүй, учир нь уг баавгай нь шээс задгайтай амьтан ажээ.

 

Ус зайлуулах хоолойд нь варан гүрвэл амьдардаг

Варан гүрвэлтэй хаа сайгүй таарч болно, хөл хөдөлгөөн ихтэй хот суурингуудын ус зайлуулах хоолойд хог хаягдлаар хооллон амьдардаг.

 

Хүүхдийн нэрийг тахиа сонгоно

© PUMPZA / Shutterstock

Малайзад шинээр төрсөн хүүхдэд төрөл төрөгсдийнхөө нэрийг өгөх уламжлал байдаг, гэхдээ өөд болсон төрөл төрөгсдийн нэрийг. Эцэг, эх нь хүүхдэдээ тохирч болно гэсэн хэд хэдэн нэрийг бичиж хэд хэдэн будаатай аяганд хийнэ. Тулаанч тахиа (манок таваи) хамгийн түрүүнд аль аягыг сонгоно, хүүхдийг тэр аяганд байгаа нэрээр нэрлэдэг.

Харин Саравак мужид хүүхдийг дуудах маш хөгжилтэй нэр байдаг. Хүүхдэд нэр хайрлахаас өмнө “улат” буюу “өт” гэж дууддаг. Хүүхдийг өхөөрдөж дуудаж байгаа гэж үздэг ажээ. Мөн хүүхдэд ургамал, амьтан, цэцэг, тоо, машины төрлийн нэр өгөхийг улсын хэмжээнд хориглодог байна.

 

Кетчуп Малайзаас гаралтай

© Kim Holger Kelting / Wikipedia

«Кетчуп» гэдэг англи үг хятадын хоккиан дуудлагаар хэлэгдэх “ke-tsiap” үгнээс гаралтай гэж үздэг. Хоолонд хэрэглэх исгэсэн цууг ийн нэрлэдэг ажээ. Хятад худалдаачид Малаккуд уг хоол амтлагчийг авчирч, цаашлаад европ даяар тархсан гэж үздэг.

 

Чухал тэмдэглэгээ, бичилтийг 4 өөр хэлээр илэрхийлдэг

© *angys* / Wikipedia

Малайзын хүн амыг малайзчууд, хятадууд болон энэтхэг-тамилчууд бүрдүүлдэг. Эдгээр үндэстнүүд нь өөрсдийнхөө хэлийг л мэднэ, тиймээс засгийн газар нь чухал зарлал зэргийг заавал хятад болон тамиль хэлээр гаргахад хүрдэг. Англи хэлийг жуулчдад болон үндэстний цөөнхөд зориулан ашигладаг байна.

Боловсролтой малайзчууд 4 хэл эзэмшсэн байх бөгөөд нэг дор олон хүмүүстэй зэрэг харьцаж чаддаг ажээ. Нэг асуудлыг хятадаар, өөр асуудлыг англиар ярихад ямар ч асуудал тулгарахгүй нь.

 

Хуримаа хийсний дараа залуу хосууд 3 хоног ариун цэврийн өрөө орж чадахгүй

© whiteturtle1988 / Depositphotos

Тус улсын зарим нэг бүс нутагт залуу хосууд 3 хоног ариун цэврийн өрөө ашиглаж чадахгүй. Энэ хугацааг тэвчиж гарахын тулд тэд хуримын ёслол дээрээ юу ч ууж иддэггүй ажээ. Ёсыг мөрдөж дагахгүй бол аз жаргал ирэхгүй гэж үздэг байна.

 

Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэй хүн нэг сар гэрээсээ гарч болохгүй

© IgorChus / Depositphotos, © odua / Depositphotos

Малайз эмэгтэйчүүд уламжлал ёсоор төрснийхөө дараа 1-1,5 сар гэрээсээ гарч чадахгүй. Энэ хугацаанд зөвхөн ойр дотнын хүмүүс нь л ээж, хүүхэдтэй уулзана. Мөн төрсөн эмэгтэй толгойгоо угаахыг хориглох бөгөөд зөвхөн өвс ургамлын хандтай усанд орж болно.

Энэ үед төрсөн эмэгтэй хүн гэрийн ажлаас бүрэн чөлөөлөгддөг, тэр хүүхдээ л асарч халамжлах үүрэгтэй. Ахуйн бүх асуудал, тухайлбал угаалга, хоол хийх, гэр цэвэрлэх, хоол хүнс цуглуулах зэрэг ажил хадам ээж эсвэл гэрийн үйлчлэгчийн нуруун дээр ирнэ. Олон эмэгтэйчүүдийн хувьд энэ хугацаа нь мөрөөдлийн диваажин болох ажээ.

 

Малайзад хараацайн үүр олборлодог агуйнууд байдаг

© Laura from Geneva / Wikipedia, © Tim Denholm / Wikimedia

Сабахад байрлах Гоматонг агуй – хараацайн үүр олборлодог хамгийн алдартай газар. Хараацайн үүрийг хоол хийхэд ашигладаг. Ихэвчлэн шөлөнд ашигладаг байна. Хараацай нь өөрийн шүлсээр үүрээ засдаг шувуу. Үүрийг буцалгах явцад шөл студень маягтай болдог ажээ. Үүр нь хар (хольцтой) болон цагаан (цэвэр) гэсэн хоёр төрөлтэй.

90-ээд оны үеэд хараацайн үүрийг үйлдвэрийн аргаар олборлохын тулд олон давхар барилгыг санагдуулам тусгай барилга байгууламж барьж эхэлжээ.  Гэхдээ Гоматонг агуйгаас одоо ч гэсэн уламжлалт аргаар олборлосоор байна. Жилд хоёр удаа шувууд үүрээ орхин нисэхэд тусгай зөвшөөрөлтэй олборлогчид агуйд орж урт хулсан шатны тусламжтайгаар үүрийг түүж авна. Ийм үүр маш үнэтэй тооцогддог ажээ, 1 кг нь 4000 ам.доллар хүрэх ч тохиолдол бий.

Та Малайзад очиж үзсэн үү? Очиж үзмээр байна уу? Танд ямар баримт нь илүү сонирхолтой санагдав?

29
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. HG Ochiroo Ng Ochiroo

    HG Ochiroo Ng Ochiroo

    2020/12/19 at 04:21

    Evgui gazar bna

  2. Зочин

    2023/11/24 at 16:10

    Малайз бол маш өнгөлөг, олон янзын орон юм. Энэ нийтлэлд тайлбарласан баримтууд нь Малайз улс ямар сонирхолтой, өөр болохыг харуулж байна. Ялангуяа ойн нисэх онгоцны буудал, аварга том тойрог зам, өвгөн хааны гэрлэлт намайг их гайхшруулсан. Би Малайзыг илүү сайн мэдэхийн тулд энэ нийтлэлийг санал болгож байна. https://cubukled.com

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *