Эмч нар түүнийг удахгүй хараагүй болно гэж хэлэхэд тэрээр мөрөөдлөө биелүүлэхээр 700 км газар дугуйгаар аялжээ

3

“Чи ойлго. Тэнгэр дээр зөвхөн далайн тухай л ярьж байдаг юм. Ямар их сайхан, хязгааргүй агуу их гэж ярьдаг гээч” хэмээн Knockin’ on Heaven’s Door киноны нэгэн хэсэгт гарах бөгөөд энэ үед олон бүдүүн хадуун эрчүүд ч нулимсаа барьж чадахгүй байх нь бий. Энэ зун зүүн Европод үүнтэй төстэй явдал гарсан бөгөөд энэ түүх киноны түүхээс дутуугүй сэтгэл хөдөлгөнө. Өдөр өнгөрөх тусам хараа нь муудаж байгаа Польшийн 38 настай эр өөрийн хүсэл мөрөөдөл болсон Адриатын тэнгисийг үзэхээр дугуйн аялал хийжээ.

Хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж ямар их бэрхшээлийг даван гарч байгаа тухай нэгэн түүх.

Хорватын нийслэл Загребийн гол вокзал дээр Лукаш Лисовски (гарал үүсэл нь Польш) нэгэн дугуйтай учраа олохоо байсан эртэй таарчээ. Лукаш өөрийн нутгийн энэ эрээс хэрэг зоригийг нь асууж, Хорватад юу хийж явааг нь сонирхсон байна. Харин түүхийг нь сонсоод яагаад ч зүгээр орхиод явж чадахгүй болсон бөгөөд энэ эрийн тухай ойрын хүмүүстээ ярьж, Лукашийн сүйт бүсгүй нь фэйсбүүк дээрээ энэ тухай пост бичсэн байна. Тэрээр хараа муутай, мөнгө дутагдаж байгаа ч өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж 700 км газар дугуйгаар аялж яваа хүний тухай бичсэн нь олон мянган хүний зүрх сэтгэлийг хөндсөн байна.

Энэ эрийн нэрийг Марчин Зарнецки гэх бөгөөд Польшийн Новы-Тарг хотод амьдран суудаг хүн. Төрөхдөө л ретинопатия хэмээх нүдний торлогийн нэгэн төрлийн өвчтэй төрсөн байна. Одоо түүний нэг нүд юу ч харахгүй бол нөгөө нүд нь муухан харж байгаа гэнэ. Хэсэг хугацааны өмнө эмч нар Марчинд ердөө хэдхэн долоо хоногийн дараа бүрмөсөн хараагүй болно гэж хэлсэн байна.

Үүнийг сонссон эр цаг алдалгүй өөрийн багын мөрөөдлөө биелүүлэхээр яарч Адриатын тэнгист очиж, сүүлийн удаа далай тэнгисийг нүдээрээ харахыг хүссэн байна. Түүнд онгоц, болон галт тэргээр явах замын зардал гэж байгаагүй учир дугуйгаар явахаар шийджээ.  Хорват хүртэлх хол зай, улам бүр муудаж байгаа хараа нь түүнийг зогсоож чадсангүй. Тэрээр аян замдаа гарлаа. Энэ эрийг гэртээ хэсэг байлгасан Анамария “бид анх дайралдахад түүний халаасанд ердөө 50 евро л байж билээ” хэмээн ярьжээ.

Ийм холын зам эрүүл хүнд ихээхэн хүндхэн шалгалт бол Марчины хувьд бол энэ замыг туулах нь бүр жинхэнэ эр зориг, хамаг юмаа шавхсан үйлдэл байлаа. ”Би аливаа юмны зөвхөн хэлбэр дүрсийг л муухан ялгаж харж байсан учир төв замаар явж болохгүй байлаа. Би замын тэмдэгтэй таарах болгондоо зогсож тулж очоод, ямар заалт, тэмдэг байгааг харна. Нэгэн удаа наранцэцгийн талбай дээр унах шахаж билээ” хэмээн Зарнецки өөрийн адал явдлаа ярьсан юм. Хорват хүртэлх зам хоёр долоо хоногийг эзэлсэн байна.

Марчинийн түүх бүх л Хорватчуудыг уяраасан бөгөөд энэ эрийг майханд хонож байгааг сонссон Анамарии түүнийг гэртээ урьсан байна. Орон нутгийн хэвлэл мэдээлэл, Хорватын олон хүн зүгээр байсангүй. Тэд Марчинд зориулж мөнгө цуглуулж эхэлсэн ба түүнийг энэ мөнгөөр сайн амрах, “Плитвицийн нуур” хэмээх үндэсний паркаар аялах, дараа нь гэр хүрэх билет авахад нь туслах зорилготой байв.

Манай баатрын гол мөрөөдөл биелсэн ба тэрээр Адриатын тэнгист очиж “нар давлагаанд шингэж цус мэт улаан өнгөтэй болохыг” дахин нэг харж амжсан байна.

Марчинтай ярилцаж, таарсан хүн болгон л түүний ер бусын сэтгэлийн тэнхээ, ил тод байдал, нүүрнээс нь үл арилах эвсэг зан чанарын тухай дуу алдан ярина. Харин тэрээр ийм олон хүн түүнд туслахад бэлэн байгаад итгэж чадахгүй байсан гэдэг.

Марчин бүрэн бүтэн амьдралаар амьдарч хайртай, дуртай зүйлсээ хийхийг хүсэх боловч энэ нь тун ч амаргүй хэрэг. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүн болсон боловч тэрээр Краковын дүрслэх урлагийн сургуульд зураачийн ангид сурсан бөгөөд түүний бүтээл Мюнхений хотын музейд бий.

Марчин мөн хөгжмийн сургууль төгссөн бөгөөд гайде дээр тоглож сурчээ. Тэрээр одоо хөгжмийн хамтлагт тоглодог байна. “Тэрээр түүний авьяас чадварыг өвчнөөс нь болж тэр болгон үнэлэхгүй байгаа тухай ярьдаг” хэмээн Анамария ярьсан бөгөөд Марчинийг үл тоох учир тэрээр ажил олох гэж их зовсон байна. “Харин одоо тэр Польшийн нийслэл Варшавт жинхэнэ концерт тоглохоор болж. Бид өмнөөс нь ямар их баярлаж байна гээч” гэж тусч эмэгтэй маань ярьжээ.

Энэхүү сэтгэлийн тэнхээтэй эрийн тухай түүх нь хүсэл мөрөөдлөө биелүүлэхээ хойш тавих хэрэггүй – дараа нь амжихгүй ч байж магадгүй гэдгийг харуулж байна. Таны түрийвчинд хэдэн төгрөг байгаа нь чухал биш бөгөөд та хүсэл мөрөөдөлтэй, түүгээрээ шатаж явдаг бол бүх л зүйл бүтэх бөгөөд зам зуурт тань танд туслах сайн хүмүүс олон байх болно. Хагас сохор хүн хулчийлгүй энэ бүхнийг туулж чадсан байхад та бид ямар нэг шалтаг, шалтгаан хэлэн суух нь муухай. Тийм биз?

51
ГайхмаарГайхмаар
17
ГоёГоё
15
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2018/08/06 at 12:26

    ez

  2. rthrt

    2023/07/15 at 02:27

    rwht

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *