Дэлхийн улс орнуудын зочид буудлын одууд юу илэрхийлдэг вэ?

0

“Бүх зүйл орсон” эсвэл “5 одтой зочид буудал” гэж сонссон жуулчид санах бодох зүйлгүй л захиалгаа шууд өгдөг. Үнэн хэрэгтээ 3 болон 5 одтой зочид буудлууд үнийн хувьд л ялгаатай байдгийг тэр болгон мэдэхгүй нь харамсалтай.

Зочид буудлын од юу илэрхийлдэг болон оддын тоогоор зочид буудал захиалах хэрэгтэй эсэхийг танд танилцуулахаар бэлдлээ.

Одод – зочид буудлыг ангилах шилдэг арга. Ангилалын уг системийг Hotelstars Union гэх бөгөөд Европын зарим нэг улс орнууд л хамрагддаг байна: Австри, Бельги, Чех, Дани, Герман, Эстони, Грек, Унгар, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Швед болон Швейцар. Ангилалыг доорх байдлаар ойлгоно.

Зөвхөн хоног төөрүүлэх

Бүх өрөө нэг төрлийн, үйлчилгээ бараг байхгүй, өдөр тутмын цэвэрлэгээ байхгүй. Өрөөнд: ор, сандал, толь, шургуулга, шкаф, саван байна. Тусдаа угаалгын өрөөтэй байна гэсэн баталгаа байхгүй. Зурагт, утас нийтийн танхимд.

Хэмнэх хувилбар

1-2 төрлийн өрөөтэй. Үйлчилгээ бараг байхгүй хэдий ч өдөр тутмын цэвэрлэгээ хийнэ. Өөрийн гэсэн шүршүүртэй. 1 одтой зочид буудалтай харьцуулбал бар, цахилгаан шат, өглөөний хоол багтана.

Дундаж зэрэглэл

Хэд хэдэн төрлийн өрөөтэй (нэг хүний, хоёр тасалгаатай, тамхи татдаг гэх мэт). Үйлчилгээний тогтсон стандарттай: өдөр тутмын цэвэрлэгээ, тусдаа шүршүүр, зурагт, мини-бар эсвэл хөргөгчтэй. Мөн бассейн, спорт заал, ресторан, тоглоомын талбай, мөнгө солиулах үйлчилгээтэй.

Өндөр зэрэглэл

Бүх стандарт үйлчилгээтэй, өдөрт 2 удаа цэвэрлэгээ хийхээс гадна тусгай үйлчилгээ үзүүлнэ (спа, иллэг, хэд хэдэн бар, ресторантай). Өрөөнд заавал байх ёстой зүйлс: зурагт, мини-бар, сейф, сэнс, халат, гоо сайхны арчилгааны бүтээгдэхүүн, сайн чанарын матрасстай ор.

Люкс зэрэглэл

Үйлчилгээний өргөн сонголттойгоос гадна танд гольф-клуб, нисдэг тэрэгний талбай, үйлчлэгчтэй том байр санал болгоно. Зочид буудалд: ачаа тээш хүргэх, швейцар, бассейн, хиймэл дагуулын зурагт, фитнес-клуб, спа-салонууд, хүүхдийн цэцэрлэг зэрэг элит үйлчилгээ байх ажээ.

Уг системийг дэлхийн улс орон болгон ашиглагддаггүй. Оддын оронд алмаз эрдэнэ (АНУ, Канад), титэм (Англи), үсэг (Грек), оноо (Энэтхэг) зэргийг ашиглана. Эдгээр илэрхийлэл нь их бага хэмжээгээр одоор үнэлэх үнэлгээтэй адилхан байх ажээ.

Гэхдээ “5 од” зүүсэн болгон дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу.

 

Туркэд гурван төрлийн зочид буудал байдаг: клубын дэн буудал, зочид буудал болон жуулчдын тосгон.

  • Жуулчдын тосгон – олон зэрэглэлтэй байна. Байгальд ойр, үндэсний ёс заншлыг харуулсан эко аялал жуулчлалыг санагдуулам газрууд байх ажээ.
  • Клубын дэн буудал – том газар нутгийг эзэлсэн бүх үйлчилгээг үзүүлнэ. Зэрэглэл нь 3 одоос дээш. Буусан зочин “өөрөөсөө юу ч бүү харамла” гэсэн зарчмаар байрлана. Буусан зочин эргэж ирэх хүсэл төрүүлмээр зугаа цэнгэл, амралтыг санал болгоно.
  • Зочид буудал – хэдэн ч одтой байж болох хэдий ч нэг анхаарах зүйл бий. “5 од”-той гэсэн ч танд 4 одтой, тэр ч бүү хэл 3 одтой зочид буудлын үйлчилгээ үзүүлж болно. Яагаад гэвэл зочид буудлын үнэлгээг энэ улсад байнга хийдэг, зохих сертификат нь гарах гэж бүтэн жил ч болох тохиолдол бий. Тэр хугацаанд зочид буудал өөрсдөө хэдэн одтой байхаа тодорхойлдог ажээ.

Хэрвээ та Туркэд амрахаар зочид буудал сонирхож байгаа бол “нас” болон үнийг нь сайтар судлаарай. “Залуу” байх тусам л үйлчилгээ нь сайн байна. Тэдний санал болгосон үйлчилгээ нь бодит байдалтайгаа тохирдог. Туркэд үйлчилгээ нь зэрэглэлтэй байдаг: all inclusive үйлчилгээ нь ultra all inclusive үйлчилгээнээсээ ялгарах зүйл маш их бий. Тийм учраас үйлчилгээний зэрэглэлийг урьдчилан мэдэж авсан нь дээр. Жишээ нь “бүх зүйл багтсан” гэж байгаа бол чухам юу юу багтсаныг сайтар лавлаж асуу.

 

Зочид буудлын нарийвчилсан ангилал байхгүй. Зочид буудлууд өөрсдөдөө хүссэн зэрэглэлийг тавина. Египет рүү байнга аялдаг туршлагатай хүмүүс хошигнож ярихдаа “хэрвээ танд 5 одтой зочид буудал санал болговол 2-3 одыг нь хасаж зочид буудлаа төсөөлсөн нь дээр дээ” гэнэ.

Энд зочид буудлын чанарт бус үйлчилгээнд анхаарлаа хандуулдаг. Зочид буудал зочиндоо өргөн сонголттой үйлчилгээ санал болгож чадаж байвал оддын тоо нэмэгдэнэ. Харин чанарын талаар хэн ч баталгаа өгч чадахгүй. Тийм учраас тус улсад зочид буудал сонгохдоо санал болгож буй үйлчилгээг анхаарна уу.

 

Герман Hotelstars Union-ийн зэрэглэлээр ангилагдана. Зэрэглэлийг DEHOGA байгууллага маш нарийн чанд шалгалтын үндсэн дээр олгож байнга хянаж байдаг. Тийм учраас “5 одтой” бол үүнд эргэлзэх зүйлгүй. Гэхдээ нэг онцлогийг бас дурьдах хэрэгтэй болов уу.

Люкс зэрэглэлийн зочид буудал ч гэсэн бассейнгүй байж болно. Дэлхий дахинд люкс зэрэглэлийн зочид буудалд бассейн орсон байдаг хэдий ч Германд бассейнгүй байх нь энгийн тохиолдол. Тийм учраас хэрвээ та бассейнтай зочид буудал хайж байгаа бол урьдчилан асуусан нь дээр.

 

Италийн зочид буудлын зэрэглэл хамгийн ээдрээтэй гэж хэлж болохоор. Италичууд өөрсдөө зочид буудлынхаа оддын учрыг олохгүй байгаа гэвэл ойлгогдох байх. Учир юунд вэ гэвэл, аялал жуулчлалыг мужууд өөрсдөө хариуцдаг, Итали 20 мужтай. Муж болгон зочид буудлын зэрэглэлийн өөрийн дүрэм журамтай.

Жишээ нь, “5 одтой люкс” гэж санал болгох ч үнэндээ байдаг л нэг зочид буудлын өрөө байж болно. Абруццо, Кампани, Калабри, Лигур, Сардин зэрэг мужууд үнэлгээний ухаалаг системийг ашигладаг гэхүү дээ. Зөвхөн өөрсдийнх нь ойлгох ямар нэгэн үнэлгээг үнэлж зочид буудлуудаа оджуулна. Харин оддын тоо зочид буудлын зэрэглэлийг бодитоор илэрхийлэх нь маш ховор ажээ.

Сонирхолтой нь Италид одыг худалдаж авч болно. Тусгай нэмэлт татвар төлөөд л авна. Италид ихэнх зочид буудлууд нь бодитоор 2 одтой байх хэдий ч өөрсдийгөө 4 одтой гэж сурталчилдаг. Италийн аль мужид очих гэж байгаагаас шалтгаалж таны буух зочид буудлын зэрэглэл хамаарахыг та одоо мэддэг боллоо.

 

Бараг саяханыг хүртэл Францын бүх зочид буудал 4 одтой байлаа. Дараа нь 5 одтууд гарч ирсэн. Зарим нэг тохиолдолд танд 4 одтой люкс санал болгож байгаа нь 5 одтой зочид буудал санал болгож байна гэж ойлгоно.

  • 1 одтой – хоног төөрүүлнэ. Спартын нөхцөлтэй
  • 2 одтой – хэмнэлтийн хувилбар, ая тух муутайхан, зочинд өглөөний хоолонд хөнгөн зууш санал болгоно
  • 3 одтой – дундаж зэрэглэл. Кафетэй, том өрөөтэй, интернет бий
  • 4 одтой – хотын төвд байрлана. Шүршүүрээс гадна сэнс, ваннтай. Далайн эрэг орчимд байрлах зочид буудлууд нь саун, бассейн санал болгоно.
  • 5 одтой – дээд зэрэглэлийн зочид буудал. Амттай хоол санал болгох ресторан, гоо сайхны салон, өргөн сонголттой үйлчилгээ санал болгоно.

 

Италийн үнэлгээтэй адил буюу бараг үнэлгээ байхгүй гэж хэлж болно. Зочид буудал ямар мужид хаана байрлаж байгаагаасаа шалтгаална. Испанид оддоор ангилахаас илүүтэй өөрөөр ангилдаг:

  • Рефухио (refugios)шууд утгаар нь буулгавал “оромж” гэнэ, үнэндээ хостел гэж ойлгоорой.
  • Фонда (fondas) — гэр бүлийнхний эрхэлдэг хэд хэдэн жижиг зочид буудлууд
  • Пенсионес (pensiones) — хөдөө тосгоны эсвэл зэрэглэл буурсан хуучны зочид буудал
  • Рaradores — эртний эдлэн газар, орд харш, цамхагт байрлах маш өндөр үнэтэй зочид буудал

 

Олон од байх тусмаа л зочид буудлын үнэ нэмэгдэнэ, тэр нь ч бодит. Танд хааны үйлчилгээ санал болгох 6 эсвэл 7 одтой зочид буудал ч бий. Гэхдээ 7 од гэдэг нь албан бус ангилал юм. Илүү од нэмж байгаа нь өөрийгөө сурталчлах нэгэн арга. Та 7 одтой зочид буудалд буулаа гээд онцгой гойд үйлчилгээ авахгүй.

 

Тайланд, Сингапур, Япон зэрэг улс орнуудад “оддын” системийг баримтална. Гэхдээ зэрэглэлийг өөрсдөө үнэлэх ажээ. Үнэндээ тэрхүү үнэлгээ нь Европын үнэлгээтэй адил, зарим тохиолдолд үйлчилгээ нь давж гарах тохиолдол ч бий.

Яагаад гэвэл жуулчид Европт олон зүйл үзэж харах гэж очдог тул зочид буудал нь хоног төрүүлэх төдий л байвал болдог. Харин азийн орнуудад очиж байгаа жуулчид далайн эрэг дээр тайван хэвтэж өдөр тутмын завгүй амьдралаа хэсэг мартах гэж зорьдог. Тийм учраас зочид буудлуудад тавигдах шаардлага нь өөр байдаг болов уу.

7
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *