Мөнгөлөг цаас ашиглаж хоол хийх нь эрүүл мэндийг эрсдэлтэй байдалд оруулдаг!

0

Сүүлийн үед мөнгөлөг цаасыг хоол хүнс бэлтгэхдээ өргөнөөр ашиглах болсон. Мөнгөлөг цаас шарах зуухны листийг түлэгдэхээс хамгаалж, сав суулга угаах ажлыг хөнгөвчилж өгдөг ба олон янзаар ашиглагдаж болдог, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад ч эвтэйхэн байдаг.

Гэвч хэрвээ та байнга мөнгөлөг цаас хэрэглэдэг бол нэг чухал зүйлийг заавал мэддэг байх ёстой. Яагаад, юунаас болоод…

Мөнгөлөг цаас эрүүл мэндэд МАШ аюултай.

Тархинд үзүүлэх хор уршиг

Хөнгөн цагаан бол neurotoxic хүнд металл ба альцгеймерийн өвчин үүсгэхэд нөлөөлдөг. Түүнчлэн энэ хор нь ой санамж болон тэнцвэрийг ч алдагдуулж болдог.

 

Ясанд үзүүлэх хор уршиг

Энэ хорт металл ясанд ч мөн хуримтлагддаг. Түүнчлэн хөнгөн цагаан гэгч уг металл ясан дахь кальцийг багасгадаг.

 

Уушгинд үзүүлэх хор уршиг

Хөнгөн цагаанаар амьсгалвал амьсгалын замын өвчин ч тусаж болох эрсдэлтэй ба тэр дундаа уушгины фиброз өвчин тусах магадлалтай.

 

Энэ хүнд металл ер нь хүний бие организмд яаж ордог вэ?

Хамгийн гол эх үүсвэрүүдээр ундааны хөнгөн цагаан лааз, хөнгөн цагаан савтай дезодорант зэргийг нэрлэдэг боловч яагаад ч юм мөнгөлөг цаасыг дурьдалгүй орхичихдог. Гэвч та бидний хэрэглэж заншсан мөнгөлөг цаас мөн л биед хөнгөн цагаан орох эх үүсвэр болж өгдөг.

Хөнгөн цагааны хэлтэрхийг залгиж хэрхэвч болохгүй!

Мөнгөлөг цаасыг ураад идэх эсвэл зажлах хүн байхгүй нь ойлгомжтой.

Гэвч анхаараарай… Та мөнгөлөг цаасыг өндөр хэмд халаах үед их халуунаас болоод металлд жижиг жижиг цуурал, хагарал, зураас зэрэг үүсдэг. Үүнээс болоод маш жижигхэн хэлтэрхийнүүд үүсч тэр нь хийж буй хоолонд тань шингэдэг. Энэ хэлтэрхийнүүдийг энгийн нүдээр харах боломжгүй ба та тэднийг торох юмгүй залгиж орхидог.

Хоолоо духовканд шарж, жигнэхдээ мөнгөлөг цаас ашиглах нь эрүүл мэндийг эрсдэлтэй байдалд оруулдаг! 1

Химийн уусгалт

Жижиг хэлтэрхийнүүд үүсээгүй байлаа гэхэд та санамсаргүйгээр хөнгөн цагааныг химийн уусалтанд оруулчихсан л байдаг. Жишээ нь, хоолондоо зарим амтлагчийг нэмэх үед эсвэл нимбэг мэтийн хүчиллэг хүнс хоолондоо хэрэглэх үед ийм уусалт болдог.

Доктор Эссам Зубаидигийн үзэж байгаагаар мөнгөлөг цаас ашиглан 1 удаа хоол хийхэд 400 гр хүртэл хэмжээний хөнгөн цагаан уусдаг байна.

«Хэдий чинээ өндөр хэм байна төдий чинээ их уусна гэсэн үг. Мөнгөлөг цаасыг хоол хүнс бэлтгэхэд хэрэглэж болохгүй ба ялангуяа улаан лооль, цитрусын төрлийн жимсний шүүс болон амтлагчнуудтай хамт ашиглаж болохгүй»

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэж байгаагаар өдөрт 60 мг хөнгөн цагаан биед орох нь хэвийн ажээ.

 

Металлаар битгий амьсгалаарай

Энэ металлыг залгихгүй байсан ч хөнгөн цагаан биед орох өөр зам бас бий. Хэрвээ та ил гал дээр мөнгөлөг цаас ашиглан хоол шарж жигнэх үедээ ам, хамраа хаахгүй бол хөнгөн цагааны жижиг хэсгүүд таны биед амьсгалын замаар дамжин орох болно.

Мөнгөлөг цаасыг халаах үед гарч байгаа утаа хөнгөн цагааны бичил хэсгүүдийг агуулдаг ба та огт анзаарч харж чадахгүйгээр уг бичил хэсгүүдийг амьсгалын зам руугаа оруулдаг.

Хоолоо духовканд шарж, жигнэхдээ мөнгөлөг цаас ашиглах нь эрүүл мэндийг эрсдэлтэй байдалд оруулдаг! 2

 

Хөнгөн цагаан хэмээх энэ хорноос та өөрийгөө хэрхэн хамгаалж болох вэ? Бид танд дараах хэдэн зөвлөгөөг хүргэж байна:

  1. Гал тогоондоо мөнгөлөг цаас битгий ашигла! Мөнгөлөг цаасыг хүйтэн хүнсийг хөргөгчинд хийж хадгалахдаа ороох маягаар ашиглаж болно. Гэхдээ яаж ч бодсон шилэн сав ашиглах нь илүү аюул багатай, хоргүй.
  1. Мөнгөлөг цаасанд улаан лооль, амтлагчнууд болон цитрусын төрлийн жимснүүд хадгалж болохгүй. Учир нь хүчил хөнгөн цагааныг уусгадаг.
  1. Хөнгөн цагаан сав суулгаа хая. Хэрвээ боломж л гарвал зэвэрдэггүй гангаар хийсэн сав суулга аваарай. Ашигласан хуучин байсан ч болно шүү дээ. Гол нь хөнгөн цагаан материалтай тогоо, сав зэргийг л битгий ашигла.
  1. Мөнгөлөг цаасыг аль болох хүнсний калькан цаасаар орлуул.

Таны найз нөхөд, ойр дотныхон хоол хийхдээ мөнгөлөг цаас ашигладаг уу? Хэрвээ тийм бол та энэ мэдээг тэдэнтэй заавал хуваалцаарай!

4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Hash G Batchuluu

    Hash G Batchuluu

    2016/12/11 at 19:22

    Erhee Sainaa ysn chini nogoo yrd bsn bitvv chandag mongolog tsaas entar geed bsn.

  2. Anu Anna

    Anu Anna

    2016/12/11 at 19:31

    Ss

  3. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/11 at 19:48

    Ёстой анхаармаар юм байна даа.Баярлалаа.

  4. Bat Radnaa

    Bat Radnaa

    2016/12/11 at 19:54

    Nasaaraal hungun tsagaan sav suulgand hool tsaigaa idej uulaa.Muudsan yum alga. Nadàas busdanch bas iimel baisan baih kkk

  5. Irka Ragchaa

    Irka Ragchaa

    2016/12/11 at 20:20

    iim huuhed muruuduud bga bh genee

  6. Lhagvasuren Batmagnai

    Lhagvasuren Batmagnai

    2016/12/11 at 21:53

    сүүлийн үед зөв эрүүл зүйл олдохгүйнээ

  7. Б. Саран

    Б. Саран

    2016/12/11 at 22:20

    Medej avlaa ,hergtei medeelel bn. Hyatad haluun togoonuud mash hortoishdee taminee.Deer ued 40n bitond usaa hiideg bsn huiten us yaavl gj.Harin hool tsai butsalgadagn yavch zugeerguishdee

  8. Khatan Tuul

    Khatan Tuul

    2016/12/12 at 01:35

    Bayrlalaa

  9. Lkhamsuren Luvsandorj

    Lkhamsuren Luvsandorj

    2016/12/12 at 16:22

    Odoo tegeed hergelj boloh yum, idej boloh yum oldohnuu tsaana chini

  10. ээгий

    2017/11/02 at 11:39

    Таблеткан эмний арын мөнгөлөг цаасыг залгичлаа баасаар нь гарж ирэх байгаа биенд хор нөлөө хэр вэ хүмүүсээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *