
“Game of Thrones” цуврал сүүлийн үед интернет орчинд жинхэнэ шуугиан тариад байгаа бөгөөд өнгөрсөн даваа гаригт гарсан сүүлийн ангийн талаар хүмүүс одоог хүртэл ярьсаар байгаа юм. Сүүлийн анги дээр болсон тулаантай холбоотой “meme” зургууд интернет орчинд тархаж, дараагийн анги дээр юу болох талаар хүмүүс өөр өөрсдийн үзэл бодлыг хэлж байна. Нийт 8 бүлэг гараад байгаа энэхүү цуврал дээр Старкууд, луунууд болон үхдэлүүд гээд олон сонирхолтой дүрүүд гардаг. Зөвхөн гал, лууны шил болон Валериан ган төмөрт үхэх боломжтой, мянга мянган үхдэлүүийн армийг толгойлдог Шөнийн хааныг мартаж болохгүй. Тэгвэл энэ дүрийг бүтээсэн жүжигчинтэй хамтдаа танилцацгаая.
Айдас төрүүлэм Шөнийн хааныг жүжигчин Владимир Фурдик бүтээжээ
Олон жил уйгагүй хичээл зүтгэл гаргасны эцэст тэр Шөнийн хааны дүрийг дэлгэцэнд амжилттай амилуулж чаджээ. Тэр цувралд өөрийн дүрийг гайхалтай бүтээснээс гадна хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшиж чадсан юм. Зэрлэг, хэрцгий болон мөсөн зүрхтэй түүний хувьд олон сая үхдэлүүд бүхий армиа удирдаж, сүүлийн анги дээр гайхалтай тулааныг хийсэн.

Владимир Фурдик бол Словак хүн бөгөөд туслах жүжигчний дүрийг бүтээж байгаад, хожим нь Цагаан алхагчдын хааны дүрийг бүтээжээ. Richard Brake Шөнийн хааны дүрийг 4 болон 5-р бүлэгт бүтээж байсан боловч тодорхой шалтгааны улмаас энэ дүрийг Фурдик бүтээхээр болсон байна.
Фурдик өмнө нь хэд хэдэн дэлгэцийн бүтээлд туслах дүр бүтээж байсан бөгөөд тухайлбал, 2013 онд нээлтээ хийсэн “Thor: The Dark World” болон 2012 оны дэлгэцийн бүтээл “Skyfall” зэрэг кинонуудыг дурдаж болно. Мөн “Sherlock Holmes: A Game of Shadows” кинонд Прометейн хөлөг онгоцуудын нэгнийх нь хамгаалагчийн дүрд тоглоод амжжээ. Харин Шөнийн хааны дүр бол түүний бүтээсэн хамгийн том дүр болсон байна.

Шөнийн хааны дүрийг харахад айдас хүргэм бөгөөд дэлхийг сүйрүүлэх зорилготой бол Владимир бодит амьдрал дээр тэс өөр нэгэн юм. Түүний хувийн амьдрал болон бүтээж буй дүрийг нь хооронд нь харьцуулах юм бол газар тэнгэр шиг ялгаатай гэж хэлж болно.



2014 оноос хойш жүжигчин, туслах жүжигчин, хянагч гэсэн чиглэлээр ажилласаар ирсэн Фурдик, сошиал медиад Arya Stark-ийн дүрд тоглож буй Maisie Williams-тай хамт зургаа авахуулан, кино багийханд хандаж сэтгэгдлээ илэрхийлжээ. “Тэр намайг инээмсэглэж байгаад үгүй хийсэн” гэжээ. Тэрээр өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан, зарим нэг зураг авалтын үеийн фото зургуудыг олон нийтэд үзүүлжээ. Хамтдаа түүний амьдралаар аялцгаая!


Дандаа инээмсэглэж байдаг, энэ сэтгэл татам залуу өдгөө 48 настай бөгөөд ихэнх цагийг шар айраг ууж, кино багийхантай хамтдаа ярьж хөөрч, өнгөрүүлэх дуртай. Түүний Инстаграм хуудсанд жүжигчин Gwendoline Christie (Ser Brienne), Kristofer Hivju (Tormund Giantsbane) нартай авахуулсан болон кино зураг авалтын үеийн олон фото зургууд бий.

Түүний “Tower of Joy” дэлгэцийн бүтээлийн зураг авалтын үеийн бичлэгийг сонирхоно уу:







