Нэгэн бүсгүй камертай хоолны сав байрлуулаад хооллохоор ирсэн зочид ямар өхөөрдөм бас инээдтэй болохыг харуулжээ

0

Амьтны аймгийг ажиглаж суухад өөрийн эрхгүй тайвшрах мэдрэмж төрдөг. Энэ мэдрэмжийг авахын тулд заавал цэцэрлэгт хүрээлэн явах хэрэг алга, гэрийнхээ ойролцоо багахан хоолтой сав суурилуулаад л болно. Мичиганы Лиза Остдросель яг л ингэсэн юм.

Бүсгүй ойр орчимд амьдарч байгаа жигүүртэн, сүүлт ан амьтдыг гэрийнхээ ойролцоо цуглуулахаар шийджээ. Тэрээр жижигхэн саванд самар зэрэг амттан хийгээд хооллохоор ирэх амьтдын гэрэл зургийг дарах камер хажууд нь суурилуулсан байна. Хамгийн сонирхолтой гэсэн гэрэл зургуудыг Лиза инстаграм хуудсаараа (одоогийн байдлаар 43 мянган хүн дагадаг) дамжуулан бусадтай хуваалцдаг. Цэцэрлэгтээ хөөрхөн амьтдыг цуглуулах орчин үеийн Цасан гоогийн сонирхолтой 16 гэрэл зургийг сонирхоосой гэж хүсэж байна.

Хэн нэгэн их л цадсан харагдаж байна даа

ostdrossel / Instagram

 

Нэг самрыг хоёулаа хувааж идвэл улам илүү амттай болно

ostdrossel / Instagram

 

Бас л сүртэй ниснэ шүү

ostdrossel / Instagram

 

Хоолны төлөөх тyлаан

ostdrossel / Instagram

Лиза Германаас Мичиганд нүүж ирснээсээ хойш буюу 2012 оноос эхлэн шувуудыг ажиглаж эхэлжээ. Бүсгүйн хэлснээр шувуудын гоо үзэсгэлэн түүний сонирхлыг үнэхээр татсан гэнэ. Мөн шувуудын үйл хөдлөл, зан араншин үнэхээр таашгүй гэжээ.

 

Нямбай байх – миний хоёр дахь нэр

ostdrossel / Instagram

 

Чиний яаж хооллож байгааг хэн нэгэн ажиглаж байгаа олж мэдэх үеэр

ostdrossel / Instagram

 

Хамгийн томыг нь л олоод авлаа

ostdrossel / Instagram

 

Жирх өвлийнхөө нөөцийг хацартаа хийгээд авчих шиг боллоо

ostdrossel / Instagram

Сав дүүрэн хоолыг хэн өнөөдөр зооглох бол гэдгийг хүлээж суух хамгийн сайхан ажээ. 12 жилийн турш ингэж суугаа Лиза үнэхээр сонирхолтой зочдыг угтаж авсан байна.

 

Танай энд самар байгаа гэж би сонслоо

ostdrossel / Instagram

 

Тaгнуулч туулай

ostdrossel / Instagram

 

Дүүргийн хамгийн том аюул

ostdrossel / Instagram

 

Зургаа авахуулахад бэлэн болоогүй байна шүү дээ

ostdrossel / Instagram

Лиза өөрийнхөө сонирхлын дагуу энэ зүйлийг хийж байгаа. Тэрээр ус үл нэвтрэх хайрцагт хийсэн экшн-камер ашигладаг ажээ. Мөн макро дурантай гэнэ. Ийм л техникийн ачаар амьд бас тод гэрэл зургууд дардаг байна.

 

Энэ тагтаа хоолноосоо холдолгүйгээр өдөө цэвэрлэхээр шийджээ

ostdrossel / Instagram

 

Шүдэт хэрээ

ostdrossel / Instagram

 

Чи одоо яагаад байгаа юм, зураг аваад байгаа юм уу?

ostdrossel / Instagram

 

Энэ сайхан шувуу өнөөдөр цэлмэг xөх тэнгэртэй өрсөлдөхөөр шийдсэн бололтой

ostdrossel / Instagram

Лизагийн дарсан өөр бусад гэрэл зургуудыг түүний Инстаграм хуудсаас сонирхож болно.

49
ГоёГоё
19
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *