Сүүлийн 20 жилийн хугацаанд “Алтан Бөөрөлзгөнө” (“Golden Raspberry”)-ийн шагналыг хүртээд буй 21 дүгээр зууны хамгийн муу 20 кино

0

Өнгөрсөн оны шилдэг кинонуудыг  шалгаруулах “Оскар 2021”–тай мөр зэрэгцэн хамгийн муу кинонууд ч бас нэрлэгдэж эхэллээ. Гэхдээ бид энэ удаад 21 дүгээр зууны хамгийн муу кинонуудыг танилцуулахаар бэлдсэн юм. Эдгээр бүтээлүүд “Алтан бөмбөрцөг”-өөс зохих “шагнал”-аа хүртжээ.

“Бөөрөлзгөнө”-ийг 1981 оноос эхлэн олгох болсон бөгөөд сүүлийн 20 жилд хэн хэн авсныг одоо мэдэцгээх болно. Энэ зууны хамгийн бүтэлгүй уран бүтээлчид хэн бэ? Магадгүй зарим нэг нь танд таалагдахгүй байж болох юм, гэхдээ ямар нэгэн шалтгаанаар эдгээр кинонуудыг хамгийн мууд тооцсон байна. Тэгээд ч үзэгчдийн үнэлгээ үүнийг батлаад өгч байгаа юм л даа. Гэхдээ бид 2017 оны “ялагч”-ийг алгаслаа: “Hillary’s America: The Secret History of the Democratic Party” баримтат киног АНУ-аас бусад улсын кинонд шимтэгчдээс хэн ч сонирхож үзээгүй юм.

2001 он – Battlefield Earth

Warner Bros.

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 2.5

Жон Траволта продюссерээр ажилласан бөгөөд гол дүрээ мөн өөрөө бүтээжээ.

 

2002 он –  Freddy Got Fingered

Regency Enterprises

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 4.7

 

2003 он – Swept Away

Columbia Pictures

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 3.6.

Гай Ричигийн найруулсан гурав дахь кино (“Lock, Stock and Two Smoking Barrels”, “Snatch”), гол дүрд нь Мадонна тоглосон. Ричи, Мадонна хоёр тэр үед гэрлэсэн байсан юм, ингээд хамгийн муу найруулагч, хамгийн муу эмэгтэй гол дүр гэдэг шалгуураар “бөөрөлзгөнө” хүртжээ.

 

2004 он – Gigli

Columbia Pictures

Үзэгчдийн үнэлгээ – IMDb 2.5.

Киноны гол дүрүүдэд Бен Аффлек, Женнифер Лопес нар тогложээ. Тэд энэ үед ид алдаршиж байсан юм.

 

2005 он – Catwoman

Warner Bros.

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 3.4.

 

2006 он – Dirty Love

First Look International

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 3.6.

 

2007 он – Basic Instinct 2

Metro-Goldwyn-Mayer

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 4.4.

Киноны эхний анги бүр Оскарт хоёр ч төрлөөр нэр дэвшиж байсан удаатай. Харин дараагийн анги нь “Алтан бөөрөлзгөнө”-өөр 4 төрөлд шагнал хүртээд авчээ, үүнд: хамгийн муу эмэгтэй гол дүр болон хамгийн муу сиквел шагнал орно.

 

2008 он – I Know Who Killed Me

TriStar Pictures

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 3.6.

 

2009 он – The Love Guru

Paramount Pictures

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 3.8.

Майк Майерс кино зохиолчдын бүрэлдэхүүнд багтаж байснаас гадна гол дүрийг бүтээлцсэн хүн. “Бөөрөлзгөнө”-ийг хамгийн муу эрэгтэй дүр болон хамгийн муу зохиол төрлөөр хүртжээ.

 

2010 он – Transformers: Revenge of the Fallen

DreamWorks Pictures

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 6.0.

Угтаа бол нэг их муу үнэлгээ аваа ч үгүй, бүр шилдэг дуу оруулгаараа бүр Оскарт нэр дэвшиж байжээ. Гэхдээ “Алтан бөөрөлзгөнө”-нд дараах төрлөөр шалгарчээ: хамгийн муу найруулагч, хамгийн муу кино зохиол.

2011 онд – The Last Airbender

Paramount Pictures

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 4.0.

“Avatar: The Last Airbender” хүүхэлдэйн олон ангит киногоор (2005-2008) бүрэн хэмжээний уран сайхны кино хийжээ.

 

2012 он – Jack and Jill

Columbia Pictures

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 3.3.

“Алтан бөөрөлзгөнө”-ийн түүхэнд дээд амжилт тогтоосон цорын ганц кино, авч болох бүх л “шагнал”-ыг авчээ – 10 шагналын 10-ыг. Нэгэн зэрэг ихрүүдийн эрэгтэй болон эмэгтэй дүрийг бүтээсэн Адам Сэндлер бас л нэгэн зэрэг “бөөрөлзгөнө”-ий хоёр “шагнал” хүртсэн: хамгийн муу шилдэг эрэгтэй болон эмэгтэй дүр.

Харин хамгийн муу туслах эрэгтэй дүрээр Аль Пачино шалгарчээ.

 

2013 он – The Twilight Saga: Breaking Dawn – Part 2

Summit Entertainment

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 5.5.

“The Twilight Saga” киноны сүүлчийн ангид “бөөрөлзгөнө” долоон “шагнал” гардуулжээ. Хамгийн сонирхолтой нь, хамгийн муу эмэгтэй дүрийг Кристен Стюарт, хамгийн муу хосын дүр, хамгийн муу дэлгэцийн ансамбль зэрэг төрлүүдээр “шагнал”-уудыг цуглуулсан. Гэхдээ Роберт Паттинсон хамгийн муу эрэгтэй дүрийг авалгүй нэг юм үлджээ, угтаа бол нэр нь бас л дэвшсэн байсан юм.

Магадгүй шүүгчид Паттинсоны амжилттай ирээдүйг олж харсан юм болов уу даа.

 

2014 – Movie 43

Relativity Media

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 4.3.

Киноны түүхэнд хэзээ ч тохиолдож байгаагүй хамгийн муу инээдмийн кинонд яагаад ч юм Хью Жекман, Кэйт Уинслет, Эмма Стоун, Ричард Гир, Ума Турман болон Хэлли Берри нар тоглосон байх юм.

 

2015 он – Saving Christmas

Camfam Studios

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 1.4.

 

2016 – Fantastic Four

20th Century Fox

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 4.3.

 

2016 – Fifty Shades of Grey

Universal Studios

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 4.1.

Хамгийн муу киноны төрлийг хоёр ч кино хувааж авсан цорын ганц он бол 2016.

 

2018 – The Emoji Movie

Columbia Pictures

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 3.3.

“Алтан бөөрөлзгөнө”-ийн түүхэнд бүртгэгдсэн цорын ганц хүүхэлдэйн кино – оны хамгийн муу хүүхэлдэйн киноны төрөлд “шагнал” хүртсэн юм.

 

2019 он – Holmes and Watson

Columbia Pictures

Үзэгчдийн үнэлгээ: 3.9.

 

2020 он – Cats

Universal Pictures

Үзэгчдийн үнэлгээ: IMDb 2.8.

Хамгийн сүүлд шалгараад байгаа хамгийн муу кино. Энэ киноноос уг нь их юм хүлээж байсан юм даанч үзэгч, шүүмжлэгчдийн үнэлгээнээс болоод прокатад ч олигтой явж чадаагүй. Киног зүгээр л аймшиг гэж хүлээж авсан юм. Ингээд холливудын бүтэлгүй киноны жагсаалт нэгээр нэмэгдэх нь тэр. Тэр жилийн “Оскар”-ын шагналтнуудаас илүүгээр нэр нь дурдагдсан (мэдээж муу нэрээрээ) кино бүтээл гэж хэлэхэд буруудахгүй.

12
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *