Ухаантай нохой дэлгүүрийн ажилтны бие нь муудсаныг мэдмэгцээ гадагш гарч тусламж дууджээ. Түүний ачаар бүсгүйн амь насыг аварч чадсан байна

0

Харбины Аляска хочит хаски нохой дэлгүүрийн ажилтны бие муудсаныг хараад дэлгүүрээс өөрөө гарч эзнээ дуудан тусламж үзүүлж чаджээ. Нохойны ачаар бүсгүй амьд үлдэж чадсан юм.

Хятадын Харбин хотод байрлах амьтны дэлгүүрийн эзэн Ю нэгэн бичлэгийг сошиал сүлжээнд байрлуулжээ. Бичлэгт нохой нь ухаан алдсан худалдагч бүсгүйд туслахаар тусламж эрж байгаа нь гарна. Эмэгтэйн бие таагүй байгааг ойлгосон нохой тусламж гуйхаар яаран гарчээ.

Амьтны дэлгүүрийн худалдагч бүсгүйн бие ажлаа хийж байхад таагүй болов. Дэлгүүрийн танхимд бүсгүй бас нохойны зам дээр гүйж байсан нохойноос өөр хэн ч байсангүй.

Бүсгүйн бие муудаж байгааг хаски тэр дороо анзаарч байна.

Бүсгүйг газар унахад хаски юу болж байгааг ойлгохоор дөхөж очжээ.

Энэ бүгдийг дэлгүүрийн хяналтын камер бичиж авсан байна.

Бүсгүйн бие муудсаныг ойлгосон нохой өөрөө дэлгүүрийн хаалгыг нээж тусламж гуйхаар гарна.

Тун удалгүй нохой дэлгүүрийн эзэнтэйгээ цуг орж ирэх бөгөөд дэлгүүрийн эзэн Ю бүсгүйд анхан шатны яаралтай тусламж үзүүлсэн юм.

Дэлгүүрийн эзэн Ю ажилтнаа нуруун дээрээ үүрч эмчид үзүүлэхээр яарчээ. Эмч нар үзээд бүсгүйн цусан дахь сахарын хэмжээ огцом унаснаас болж ухаан алдсаныг тогтоосон. Зохих эмчилгээг хийлгэсний дараа бүсгүйн бие дорхноо сайжирч төд удалгүй эмнэлгээс гарчээ.

Бүсгүйд өөрийнх нь тусламж шаардлагагүй болсныг ойлгосон хаски гүйлтийнхээ зам дээр буцаад очжээ.

Аврагч, ухаантай хаски нохойг Аляска гэдэг бөгөөд 5 настай нохой гэж эзэн нь танилцуулав. Ю-гийн нохой үнэхээр ухаантай гэнэ, маш олон комманд мэддэг ажээ. Мөн дэлгүүрийн хаалгыг яаж онгойлгодгийг хоёрхон удаа л түүнд заасан, тэр цагаас хойш хаалгыг хоёр талаас төвөггүй онгойлгодог болсон гэж дэлгүүрийн эзэн Ю нэмж хэлжээ. Нохойны сурсан эрдэм хүний алтан амийг аврахад тус болжээ.

Нохой хүний үнэнч анд нөхөр гэдэгтэй та санал нийлдэг үү?

22
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *