Урт, гоёмсог үстэй болоход чинь туслах 5 төрлийн маскны жор. Үсний ургалтыг эрчимжүүлэх байгалийн гаралтай эрүүл арга

2

Урт, гоёмсог үстэй байх нь олон эмэгтэйн мөрөөдөл байдаг. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд эмэгтэйчүүдийн нэг хэсэг нь тусгай эмчилгээнд явна, зарим нэг нь өндөр үнэтэй маск худалдан авч үснийхээ ургалтыг дэмжинэ гэж найдна, нөгөө хэсэг нь ямар ч арга хэмжээ авахгүй буюу гоёмсог үстэй байх боломжгүй гэж үзэцгээнэ. Мэргэжлийн хүмүүсийн батлан хэлж байгаагаар, хэрвээ үсээ ургуулахыг хүсэж байгаа бол янз бүрийн туршилтыг хийхээс айх хэрэггүй байна. Тэгвэл юунаас эхлэх вэ? Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнээр арчлах – эрүүл мэндэд ямар нэг гаж нөлөө үзүүлэхгүй, бүтээгдэхүүнүүд нь ч гарын дор бэлэн. Ашиглагдахаа хүлээгээд л байж байна.

Урт бөгөөд гоёмсог үстэй болоход туслах үр дүнтэй 5 маскны жорыг танд бэлдлээ. Бидний санал болгож байгаа жагсаалттай бүрэн танилцаад өөрт тохирохыг нь сонгоорой.

Хүний бие махбодь болгон харилцан адилгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хуйхандаа маскыг түрхэхээс өмнө бугуйндаа эхлээд багаханыг түрхэж туршиж үзэх хэрэгтэй. Хэрвээ харшлын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бол бэлдсэн маскаа хуйхандаа зоригтой түрхээрэй.

1. Зуун настын маск

Tatevosian Yana / Shutterstock.com

Орц:

  • Зуун настын навч

Бэлдэх болон хэрэглэх арга:

Зуун настын навчийг хоёр хуваагаад шүүсийг нь шахаж авна. Дараа нь хуйхандаа түрхээд толгойдоо иллэг хийнэ. 2 цагийн дараа үсээ шампуниар угааж цэвэрлэнэ. Хэрвээ танайд зуун наст байхгүй бол ампултай зуун настын экстрактыг эмийн сангаас авч болно.

 

2. Гичээр бэлдсэн маск

Орц:

  • 2 х.х нунтаг гич
  • 2 х.х халуун ус
  • 1 ц.х ургамлын тос

Бэлдэх болон хэрэглэх арга:

Нунтаг гичээ халуун усанд хийж хутгана, гэхдээ буцлам халуун биш шүү. Дараа нь ургамлын тосоо хийнэ. Репейн, кастровын эсвэл чидун жимсний тос илүү тохиромжтой. Үсэндээ иллэг хийх маягаар түрхээд, хүнсний гялгар уутаар ороож 15 минут байлгаад, дараа нь өдөр тутамдаа хэрэглэдэг шапмуниар үсээ угаагаарай. Энэхүү маск нь үсний ургалтыг эрчимжүүлж, үсний бүтцийг бэхжүүлдэг.

 

3. Нимбэгтэй маск

Kolomiec / Shutterstock.com

Орц:

  • ½ жижиг сонгино
  • 1 ц.х репейн тос
  • 20 дусал нимбэгийн шүүс

Бэлдэх болон хэрэглэх арга:

Тал сонгины шүүсийг шахаад дээрээс нь нимбэгийн шүүсээ хийнэ. Дараа нь репейн тосоо нэмээрэй. Бэлдмэлийг халуун усны ууран дээр бага зэрэг бүлээсгээд үсний угт түрхээд, 1 цагийн дараа угаана. Дараа нь усаар шингэлсэн алимны уксусаар (0,5 л усанд 1 х.х уксус) үсээ зайлж угаана. Үнэрээс нь санаа зовох зүйлгүй, танд л үнэртэнэ. Гэхдээ маскыг амралтын өдрүүдэд тавих нь илүү дээр. Ингэснээр даваа гаригт танд ямар ч асуудал учрахгүй.

 

4. Цинамонтой маск

Орц:

  • 2 ц.х цинамон
  • 4 ц.х хөх шавар
  • 1 ц.х репейн тос
  • 4 дусал розмарины тос

Бэлдэх болон хэрэглэх арга:

Бүх орцуудыг саванд хийж сайтар хутгаад хуйхандаа түрхэнэ. Үсээ гялгар уутаар боож, алчуураар бэгнэнэ. Цагийн дараа шампуниар үсээ угаагаарай. Цинамон нь үсний өнгийг сэргээх үйлчилгээ үзүүлнэ.

 

5. Лаврын навчтай маск

gowithstock / Shutterstock.com

Орц:

  • 5 ш лаврын навч
  • 1 аяга буцалсан ус
  • 1 зүсэм хар талх

Бэлдэх болон хэрэглэх арга:

Лаврын навчаа буцалсан усанд хийгээд 1 цаг таглаж хандална. Ханданд хар талхыг үйрүүлж хийнэ. Бэлэн болсон маскыг үсэндээ түрхэж нэг цаг байлгасны дараа үсээ угаадгаараа угаана.

Энэ маскыг угаасны дараа усаар шингэлсэн алимны уксусаар (0,5 л усанд 1 х.х уксус) зайлна. Ингэснээр таны үс илүү гялалзаж, өнгө нь сэргэх юм.

Үс арчилгааны эдгээр маскны жорыг өөртөө хадгалаад аваарай. Бидний танилцуулсан маскуудын тусламжтайгаар та үсний ургалтаа эрчимжүүлж, илүү эрүүл үстэй байх болно. Хамгийн гол нь тогтмол арчилгаа гэдгийг мартаж болохгүй. Долоо хоногтоо 1-2 удаа маскыг тавина.

4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *