Танд урам зориг, итгэл үнэмшил өгөх 16 хүчирхэг фото зураг. Эдгээрийг үзсэндээ та хэзээ ч харамсахгүй!

2

Фото зургууд бидний ой санамжийг сэргэг байлгаж, хором мөч бүрт биднийг өмнө нь ямар байсныг харуулдаг. Мөн бидэнд энэ дэлхий ертөнц дээр юу хамгийн чухал болохыг ойлгуулахад тусалдаг. Тэдгээр фото зургууд таны эсвэл өөр хэн нэгний зургийн цомогт байх эсэх нь хамаагүй. Гол нь фото зургуудын өгөх мессеж, мэдрэмж болон сэтгэл хөдлөл юу юунаас илүү чухал билээ.

Дараах фото зургууд таны сэтгэлийн нарийн утсыг хөндөж чадна гэдэгт итгэлтэй байна.

Энэ хосууд хүүхэд байхаасаа хойш буюу 15 жилийн турш цус багадах өвчний эсрэг хамтдаа тэмцжээ. Одоо тэд эхнэр нөхөр болсон.

© goodmorningamerica.com

 

Энэ гал сөнөөгч түймрийн улмаас гэмтсэн мууранд хиймэл амьсгаа хийж, амийг нь аварч байна.

© e1.ru

 

“Аав маань сэтгэцийн олдмол өвчинтэй, миний нэрийг санах гэж хичээж байгаа нь”

© Ma6icmark / Reddit

 

Түүний эзэн нь бурхан болсон ч, тэр одоог хүртэл эзнийхээ хэвтэж эмчлүүлж байсан орны хажууд эзнээ ирэхийг хүлээсээр л…

© NorthStar Pet Rescue / Facebook

 

24 цагийн дараа, сэтгэл гутралын үр дүнд ингэтлээ өөрчлөгджээ.

© takemetotheplaya / Reddit

 

Та урьд өмнө нь хараагүй нохой нуурын чимээ сонсож, байгаль дэлхийг мэдэрч байгааг харж байсан уу?

© LadyBlaze92 / Reddit

 

Эмэгтэйчүүдийг орохыг хориглодог цэнгэлдэх хүрээлэнгийн гаднаас энэ Иран эмэгтэй өөрийнхөө дуртай хөл бөмбөгийн багийг дэмжиж байна.

© Cyrus-V / Reddit

 

“Ээж маань сэтгэцийн олдмол өвчнийг өөрийнхөө мэдэрч байгаагаар зуржээ”

© Camjilla / Reddit

 

Бид бүгдэд үлдэх зүйл бол ердөө л дурсамж:

© Master1718 / Reddit

 

Филиппин дэх нийгмийн 3 давхаргыг нэг зурагнаас харж болно

© trumoe / Reddit

 

“Миний нэг найз шилэн бөмбөлөг хийдэг юм, аавын маань чандраар надад үүрд хадгалагдах шилэн бөмбөлөг хийж өгсөн учир, би үүнийг хаана ч явсан авч явах боломжтой болсон.”

© nikitamichellecuster / Reddit

 

“Тэр надад өөрийнхөө амьдралын 11 жилийг зориулсан, тиймээс би ч бас түүнд адилхан зүйлийг зориулж чадна гэж найдаж байна.”

© cequijano / Reddit

 

“Жилийн өмнө миний бага дүү хорвоог орхисон юм. Энэ амралтын өдрүүдээр түүний зүрхийг шилжүүлэн суулгуулсан өвчтөн ээжтэй маань уулзаж, дүүгийн минь зүрхний цохилтыг сонсгосон.”

© Necoya / Reddit

 

“Гал түймрээс амьд гарч чадаагүй гэж бодсон нохой чинь амьд гараад ирэх тэр агшин”

© CarolinaGrace / Reddit

 

“3 сарын өмнө бид хорвоод мэндэлсэн бяцхан үрээ хараагүй гэдгийг олж мэдсэн юм. 2 долоо хоногийн дараа эмч нар буруу оношилсноо хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр тэр минь нүдний шилтэй болсон.”

© Hcrocke2 / Reddit

 

“Би зүгээр л чамаар маш их бахархаж байна!”

Өнөөдөр охин маань цэцэрлэгээ төгссөн юм. Төгсөлтийн үйл ажиллагааны дараа хүү маань түүн рүү очиж, дүүгээ тэвэрсэн. Ингэхдээ тэр “Би зүгээр л чамаар маш их бахархаж байна” гэж хэлсэн. Дараа нь мэдээж, охин маань уйлсан. Бид тэдний нулимсыг арчиж, нөхөр маань “Хулуухан минь, чи яагаад уйлаа вэ?” гэхэд тэр хариуд нь: “Би зүгээр л жаргалтай байна” гэсэн юм.

© aundreasmith / instagram

Зураг бүхэнд өөрийн гэсэн гайхамшигтай түүх бий. Аль зураг нь таны сэтгэлд хамгийн их хүрсэн бэ?

45
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Нансалмаа Нангаа

    Нансалмаа Нангаа

    2019/07/24 at 18:16

    Хүмүүсээ бие биендээ урам хайрлаж яваарай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *