Таныг хэт хурдан хөгшрөхөөс хамгаалах, Солонгос бүсгүйчүүдийн хэрэглэдэг гоо сайхны 12 нууц

3

Дэлхий дахинаа гоо үзэсгэлэнгээрээ гайхагдаж буй Солонгос бүсгүйчүүдийн мөнхийн мэт залуу төрхний нууц юу вэ? Олон улсын зах зээлд асар олон төрлийн солонгос гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалагддаг болсон ч зарим голлох нууцууд нь өнөөг хүртэл тодорхойгүй байсаар байгаа юм. Манай сайт уншигч танд Солонгос бүсгүйчүүдийн өдөр тутамдаа хэрэглэдэг гоо сайхны 12 нууцыг хүргэж байна.

Будааны маск хийж хэрэглэх.

© Unsplash.com, © Smile In Style / YouTube

Ядуу тарчиг амьдралтай иргэд бүх л өдрийн турш наранд ажиллаж, харин язгууртнууд ордонд амардаг байсан тул олон зууны туршид Солонгос оронд цагаан, толигор сайхан арьс нь дээд зиндааныхны бэлгэдэл болон иржээ. Ийнхүү солонгос бүсгүйчүүд арьсаа цайруулахын тулд будаа, тосны маскыг нүүр төдийгүй бүх л биедээ тавьдаг байсан гэдэг.

 

Ам орчмын арьсны сунгалт хийдэг.

© Unsplash.com

Солонгос бүсгүйчүүд нүүрний арьсанд үрчлээс суухаас сэргийлж, цусны эргэлтийг сайжруулах олон аргатай. Тухайлбал, тэд “Э-И-А-О-Ү” үсгийг уг дарааллаар давтан дуудаж ам орчмын арьсыг сунгаж үрчлээсээс сэргийлдэг.

 

Мицилийн усны оронд чийгшүүлж, цэвэрлэх тос хэрэглэх.

© Faiza Inam / YouTube, © Wishtrend TV / YouTube

Чийгшүүлж, цэвэрлэх тос нь мицилийн усны цэвэрлэж чадахгүй бохирдлыг ч гүн цэвэрлэж чадах бөгөөд 7 хоногт 2-3 удаа хэрэглэж хэвших нь зүйтэй.

 

Гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө хөргөгчинд хийж хөргөх.

© TopNoff / Reddit, © Depositphotos.com

Үрчлээс үүсгэхээс сэргийлж, арьсаа сэргээх зорилгоор Солонгос эмэгтэйчүүд арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хөргөгчинд хэсэг байлгаж хөргөсний дараа арьсанд иллэг хийх бус зөөлөн товших замаар түрхдэг аж.

© Jun Sato / WireImage / Getty Images, © Han Myung-Gu / WireImage / Getty Images

 

Нүүрний тоник хэрэглэх.

© Niky Macaleen / YouTube

Солонгос бүсгүйчүүд нүүрний маскнаас гадна хөвөнд чийгшүүлэгч тоник шингээж нүүрэндээ тавьж хэрэглэдэг.

 

Будааны шүүсээр нүүрээ угаах.

© Depositphotos.com, © Smile In Style / YouTube

Солонгосчууд будааны шүүс нь арьсыг залуужуулж, нарны хортой туяанаас арьсыг хамгаалдаг хэмээн үздэг.

 

Эмгэн хумсны залхаг агуулсан бүтээгдэхүүн сонгож хэрэглэх.

© Pexels.com, © Shutterstock.com

Эмгэн хумсны залхаг нь арьсан дахь коллагены хэмжээг нэмэгдүүлж, нөсөө толбо үүсэх магадлалыг бууруулдаг тул Солонгос бүсгүйчүүд эмгэн хумсны залхаг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх туйлын дуртай байдаг ажээ.

 

Уруул өнгөлөгч хэрэглэж уруулын будагнаас татгалзах.

© Pexels, © Iwasaka Miyuki / YouTube

Уруул өнгөлөгч хэрэглэдэггүй бүсгүйг Өмнөд Солонгос улсаас олох хэцүү. Учир нь тэд уруулын будаг нь богино хугацаанд ахин сэргээх шаардлага тулгардаг тул ихэвчлэн уруул өнгөлөгчийг сонгон хэрэглэдэг аж.

 

Суурь будагтаа тос нэмж хэрэглэдэг.

© Richelle Alexandra / YouTube

Хуурай арьстай Солонгос бүсгүйчүүд өөрийн арьсанд зориулан хийгдсэн үнэтэй бүтээгдэхүүнээс зайлсхийж, суурь будагтаа багахан хэмжээний нүүрний тос, серум нэмж түрхдэг ажээ.

 

Нарны туяанаас хамгаалах тос авахаа бүү март.

© Unsplash.com, © Soo Beauty 수뷰티 / YouTube

Орчин цагийн Солонгос эмэгтэй хүн бүрийн цүнхэнд нарны туяанаас хамгаалах тос байдаг гэхэд хилсдэхгүй. Тэд уг тосыг бага наснаасаа эхлэн хэрэглэж хэвшсэн байдаг. Түүнчлэн солонгос арьс арчилгааны гол суурь болох газрын халуун рашаан тогтмол цацлага хэлбэрээр хэрэглэж арьсаа илүү өнгөлөг, гэрэлтсэн болгодог ажээ.

 

Нүүрэндээ өдөр тутам иллэг хийдэг.

© AVA LEE / YouTube

Иллэг нь арьсыг залуу байдлаа хадгалахад нэн чухал үүрэгтэй. Тухайлбал, халуун усанд дүрсэн алчуураар нүүрээ арчих нь нүүр орчмын цусны эргэлтийг нэмэгдүүлж, үрчлээс үүсэх магадлалыг бууруулдаг.

 

424 аргыг хэрэглэдэг.

© Sia Ree 이시아입니다 / YouTube, © Sia Ree 이시아입니다 / YouTube

424 хэмээх арга нь нийт 10 минутын турш нүүрээ угааж, цэвэрлэх арга бөгөөд эхний 4 минутад нүүр будалтаа цэвэрлэж, 2 минут хөөсөөр угаагаад сүүлчийн 4 минут нүүр болон хүзүүний арьсаа цэвэр усаар угаах арга юм. Эл аргыг хэрэглэсний дараа тоник түрхэж илүү үр дүнг мэдрэх боломжтой.

31
ГайхмаарГайхмаар
20
ГоёГоё
17
ХөөрхөнХөөрхөн
15
Ха ХаХа Ха
13
ХарамсалтайХарамсалтай
7
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Naive Tseegii

    Naive Tseegii

    2022/06/28 at 20:15

    Ene jujigchin 51 bizdee odoo

  2. Баяр Цэнгэл

    Баяр Цэнгэл

    2022/06/28 at 21:19

    О. Анухатан

  3. Н. Батдэлгэр

    Н. Батдэлгэр

    2022/06/28 at 21:50

    Naive Tseegii 47той

  4. Нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэдэг шүү дэ

  5. Odnotsetseg Jiidee

    Odnotsetseg Jiidee

    2022/06/29 at 23:44

    Bayasah Bayasaa

  6. Luwsandorj Ochiro

    Luwsandorj Ochiro

    2022/06/30 at 06:45

    Насны зөрүү нэг их ялгагдахгүй хоёулаа цэл залуу нас шүү дээ юун нууц бэ хүн бүхэнд байдаг л царай зүс шүү дээ

  7. Tuya Tuya

    Tuya Tuya

    2022/06/30 at 10:54

    setgel sanaa taivan bhdal hugshruhgui.

  8. Dorj Duya

    Dorj Duya

    2022/06/30 at 15:16

    Солонгос бол чийглэг дулаан уур амьсгалтай орон байхад иргэд нь яаж хуурай арьстай байх юм бэ? Ямар ч логикгүй юм бичих юм аа!

  9. 성효박

    성효박

    2022/06/30 at 22:40

    Оюунааааа Оюундариа solongos mongol tes oor mash ih ylgaatai shvv, mongol haluun huurai oron. Solongos hvmvvs chin chiigleg orond amidardag, chiigleg ornii hvmvvs bolhoor bid nar shig arisnii asuudalda sanaa zowdgul bhq yu. Solongos geheeree l mes zasaltai hvmvvs bdg gej endvvreh hereggviee. Bvgdiig ni oroltsuuld ymr hereg bn

  10. 성효박

    성효박

    2022/06/30 at 22:41

    Dorj Duya tm shvv ted chin chiigleg ornii hvmvvs

  11. 성효박 мэднэ

  12. 성효박 мэдэлгүй дэ хэхэ урлагын хүмүүс ба со охид бүсгүйчүүд нь бараг гоо сайхны мэс засалд орсон бдаг юм.

  13. Narantuya Dawaajargal

    Narantuya Dawaajargal

    2022/07/01 at 00:11

    нүүрний арьс гоё бсан ч нүдний өнгө өөрчлөгддаг

  14. 성효박

    성효박

    2022/07/01 at 08:56

    Оюунааааа Оюундариа tng ym yriad blda hha

  15. Энэрлэн Б.

    Энэрлэн Б.

    2022/07/01 at 19:19

    H.e. Diimaa

  16. Ц. Мөнхцэцэг

    Ц. Мөнхцэцэг

    2022/07/01 at 20:49

    Нэг хүний будагтай будаггүй зураг л тавьцийн бишү

  17. H.e. Diimaa

    H.e. Diimaa

    2022/07/01 at 21:36

    Энэрлэн Б. Bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *