Хүнсний зүйлээ муутгаж хаяхгүй байхад туслах 9 зөвлөгөө

5

Байнга дэлгүүр явж худалдан авалт хийсний дараа хүнсний зүйлээ бөөн бөөнөөр нь хаяж залхсан бол энэхүү нийтлэл танд зориулагджээ. Жишээ нь, өөрөө вакумжуулсан уут хийж болохыг та мэдэх үү? Бидний нийтлэлтэй танилцаж мэдэж аваарай.

Та бүхэндээ тэр болгон хүмүүсийн мэддэггүй хүнсний бүтээгдэхүүн хадгалах аргуудыг танилцуулъя. Уншаад тэмдэглэж аваарай.

1. Бүтээгдэхүүн хадгалах вакум уут өөрсдөө хийцгээе

Махаа уутанд хийгээд эцсийг нь хүртэл түгжихгүй, аажим усанд хийхэд уутан дахь агаар гадагшилна. Агаар гарч дуусангуут амыг нь түгжээд хөргөгчинд махаа хийнэ. Ингээд л вакумжуулах үнэтэй хэрэгсэл худалдаж авах хэрэггүй болж байгаа юм.

 

2. Талхаа хөргөгчинд хадгалах хэрэггүй

Хөргөгчинд хийсэн талх хатаж крахмал нь талсждаг. Гэхдээ сайн мэдээ бий: гурилан бүтээгдэхүүнийг хөлдөөж болно. Үүний тулд талхаа хэрчээд хуванцар саванд хийнэ. Энэ тохиолдолд крахмал нь талсжихгүй, шинээрээ удаан хадгалагдана.

 

3. Ногоон навчит ногоог саванд хийхээс өмнө даавуунд ороогоорой

Хэрвээ ногоон навчит ногоог удаан хадгалахыг хүсэж байгаа бол хөргөгчинд хийхээсээ өмнө гал тогооны цэвэрхэн алчууранд ороож бүх чийгийг нь аваарай. Чийг нь ногоог хурдан муудахад нөлөөлдөг байна.

 

4. Өндгөө хөргөгчний хаалганд хадгалахгүй

Хөргөгчний хаалганд өндөг хадгалах тусгай тавиур байдаг ч гэлээ өндөг хадгалах тохиромжтой газар биш юм. Хаалганы хэсэг дулаахан байдаг тул өндөг байнга хэмийн өөрчлөлтөд ороход хүргэнэ. Тиймээс өндгөө савлагаатай нь цуг хөргөгчний гол тавиур хэсэгт хадгалаарай.

 

5. Спаржа зэрэг анхилуун үнэртэй ногоог баглаа цэцэг шиг хадгална

Спаржа зэрэг анхилуун үнэртэй ногоонууд, жишээ нь: базилик, гааг багахан устай шилэн саванд баглаа цэцэг шиг хийж хадгална. Ийм “баглаа”-г урьдчилан угаахгүй харин яг хэрэглэхээсээ өмнө угаана.

 

6. Шинэхэн гүзээлзгэнийг хадгалахдаа усаар шингэлсэн уксусанд хадгална

Уксус нь хортой мөөгөнцөр бас хөгцийг арилгана. Жимсгэнээ урсгал усанд угаана. Дараа нь усаар шингэлсэн уксусанд (1:10 харьцаатай) хийнэ. Дараа нь цэвэр усаар зайлж хатаагаарай.

 

7. Цагаан гааг хөлдөөгчинд хадгална

Цагаан гааг үрж жижиглээд хөлдөөгчинд хийж хадгална. Битүү саванд хийвэл хадгалах хугацааг илүү уртасгаж чадна.

 

8. Мөөгийг гялгар уутанд хадгалахгүй

Гялгар уутанд хийсэн мөөг амархан мууддаг, харин цаасан уутанд хийсэн мөөгний чийг багасч удаан хадгалагдана. Хамгийн гол нь мөөгийг удаан хадгалах хэрэггүй.

 

9. Жигнэмэгээ хатаахгүйн тулд алим нэмээрэй

Жигнэмэгээ хатахаас хамгаалах сонирхолтой арга бий: жигнэмэг хийх саванд зүсэм алим хийнэ. Хэрвээ жигнэмэг чийгтэй болсон гэж үзвэл алимаа аваад зүсэм талх хийнэ.

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь хадгалах ямар арга мэдэх вэ? Бидэнтэй хуваалцаарай.

15
Ха ХаХа Ха
9
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *