Ойр дотны хүнээ ямар нэгэн энгийн бөгөөд таатай зүйлээр баярлуулмаар санагдаж яваа бол бидний нийтлэл танд зориулагджээ. Хэрвээ хайртай хүндээ бидний зөвлөмжийн дагуу иллэг хийж өгвөл таатай мэдрэмж төрүүлэх нь дамжиггүй. Иллэг гэх жирийн зүйлд ч мөн хориглох зүйл гэж бий, нийтлэлийн төгсгөл хэсэгт танд танилцуулах болно. Бонуст нь таны хийж байгаа иллэгийг мартагдашгүй болгох нууцыг ч дэлгэнэ.
1. Тайвшруулах нөхцөл бүрдүүл
Утас энэ тэр гээд тайвшрахад саад болох бүх зүйлийг хураа. Танд ч, иллэг хийлгэх гэж байгаа хүнд ч тухтай байхаар бүгдийг урьдчилан бэлдэнэ. Аядуу зөөлөн хөгжим, лаа, иллэгийн тос, хэдэн бүлээн алчуур – гар дор байх ёстой. Иллэг хийснийхээ дараа бүлээн алчуураар бэгнэж боогоорой.
2. Хөлнөөс эхэлнэ
Хөлөнд маш их ачаалал хуримтлагддаг, тиймээс хөлийн улнаас эхэлж иллэг хийнэ. Иллэгийн даралт чанга биш, эс бөгөөс таагүй мэдрэмж төрүүлж эхэлнэ шүү. Хөлийн хурууг ээлжлэн бага зэрэг дээш татаарай.
Хөлийн улны дараа дээш шилбэний булчинд иллэг хийнэ, гэхдээ өвдөгний арын хэсэгт иллэг хийхгүй тойрно. Өвдөгнөөс гуя руу шилжинэ. Нэг хөлөө дуусгаад бүлээн алчуураар бэгнэж бооно. Дараагийн хөлийн иллэгийг эхлүүлнэ.
3. Нуруу, мөрний иллэг
Хөлийн иллэгийг хийж дуусгаад бэлхүүсэнд иллэг хийнэ, гэхдээ энэ хэсэгт чанга дарж огт болохгүй. Зөөлөн дарж, булчинг татах зэрэг маягаар иллэгийг хийнэ. Иллэг хийлгэж байгаа хүнийхээ дээр нь гараад нурууны булчингаас хоёр гараа салгаж зөөлөн иллэг хийгээрэй. Дараа нь гарынхаа алгаар бүхэлд нь нуруугаар жигд явж иллэгийг гүйцэтгэнэ, үүнд бас мөр хамаарах юм. Мөрөнд иллэг хийхдээ эрхий хурууны даралтаар хийнэ, даралтыг хэтрүүлж болохгүй.
4. Гарт анхаарал хандуулаарай
Иллэг хийлгэж байгаа хүний гарыг их биеийн дагуу байрлуулж дарах байдлаар иллэг хийнэ. Дараа нь алгыг нь аваад эрхий хуруугаараа иллэг хийнэ. Иллэгийг зөөлөн тойрог байдлаар гүйцэтгэнэ. Хуруу болгоныг зөөлөн татаж иллэг хийхээ мартаж болохгүй.
5. Иллэгийг толгойгоор дуусгана
Иллэг хийлгэж байгаа хүнийг нуруугаар нь дээш харуулан хэвтүүлнэ. Эрхий хуруугаараа үс ургаж байгаа хэсгийг дагуулан иллэг хийнэ, толгойг нь зөөлөн маажсан ч болно. Долоовор хуруугаараа чихний ар хэсэгт зөөлөн илнэ. Гарын алгаа иллэг хийлгэж байгаа хүний хацар дээр байрлуулж эрхий хурууг духан дээр авчирна. Ингээд дух, хөмсөг орчмоор цэгэн иллэг хийнэ. Иллэгийг зөөлөн илж дуусгана.
Хориглох зүйлийг санаж яваарай
Дараах тохиолдолд иллэг хийхийг хориглоно:
- Арьс гэмтсэн эсвэл том мэнгэтэй бол
- Нурууны асуудалтай бол (суулт, сколилоз зэрэг)
- Цус бүлэгнэлт муу бол
- Судасны хана гэмтэлтэй бол
- Остеопороз, хавдар, чихрийн шижин зэрэг өвчин даамжирсан үед
- Өндөр халуунтай үед
Бонус: таныг иллэг мартагдашгүй болгох арга
- Иллэг эхлэхээс өмнө тосоо гарынхаа алганд бүлээсгэнэ. Шууд нуруу, гар, хөл дээр гоожуулахгүй.
- Үндсэн хөдөлгөөнд гарын алганы уг, бусад тохиолдолд гарын алгыг бүхэлд нь ашиглана.
- Ясан дээр дарахгүй, зөвхөн булчингийн дагуу л иллэг хийнэ
- Иллэгийг зөөлөн хийнэ
- Биеийн бүх хэсгүүдэд адил хугацаагаар иллэг хийнэ.
zochin
2018/04/10 at 13:36
vvniig gedeg ni yu um we?guril um uu,davs um uu , shohoi,zamask yu ni ch medegdehgvi nuntag tsagaan um
Энхбаатар Гарамзадь
2018/04/10 at 13:40
Ariuka Ariuka