Итгэмээргүй боловч 15 бодит үнэн баримт

2

Ямар оронд топ модель хоолны дэглэм барьж болдоггүй вэ? Хаана зарим хөвгүүдийг эмэгтэй болгож өсгөдөг вэ? Шувуунууд яах гэж тамхины иш цуглуулдаг вэ?

Буцаж ирсэн цэргийн үзэгдэл

“Буцаж ирсэн цэргийн үзэгдэл” гэдэг нь дайны дараа эрэгтэй хүүхэд их төрөхийг хэлдэг. Энэ нь дэлхийн хоёр дайн дээрээс батлагдсан статистикийн том судалгаа юм. Гэвч энэ үзэгдлийг шинжлэх ухааны хувьд тайлбарлаж чадаагүй байна.

Итгэмээргүй боловч 15 бодит үнэн баримт 4

Ангараг гариг дээрх шуурга

Ангараг гаригийн гадаргуу дээрх атмосферийн даралт ойролцоогоор 600 Па байдаг. Харин энэ нь дэлхийн даралтаас 160 дахин бага юм. Энэ нь Ангараг гариг дээрх хамгийн хүчтэй салхин шуурга үс арзайлгах төдий л байдаг гэсэн үг юм. Зохиолч Энди Уирын хэлэхдээ энэ нь “Martian” киноны хамгийн том алдаа байсан гэжээ.

kinopoisk.ru

Самоагийн оршин суугчид дотор “гурав дахь хүйс” гэж байдаг

Самоад хөвгүүдийн ихэнхийг бага наснаас нь эхлэн яг эмэгтэй хүүхэд шиг хүмүүжүүлдэг байжээ. Ийм хүмүүсийг гуравдагч хүйстэй буюу “Fa’afafine” (“фаафафина”) гэж үздэг. Эмэгтэй хүний хувцсаар гангарсан хөвгүүд эмэгтэй хүний бүх ажлыг хийх ба тэд өөрсдийгөө гэр бүлдээ зориулж хүүхдүүдээ хүмүүжүүлдэг. Тэд ихэвчлэн эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ордог. Харин эмэгтэй эсвэл бусад Fa’afafine-уудтай унтдаггүй юм байна. Энэ байдал нь самоагийн соёлд энгийн зүйл учир хэн ч үүнийг этгээд, гаж зүйл гэж боддоггүй ажээ.

Итгэмээргүй боловч 15 бодит үнэн баримт 1

Францаар ярьдаг комикс

Францаар ярьдаг комиксын хамгийн том төв Францад биш харин Бельгид байдаг. Бельги улс Смурф, Тинтин, азтай Люкийн орон болсон юм.

Итгэмээргүй боловч 15 бодит үнэн баримт 7

Австри акцент

Арнольд Шварценеггер герман үзэгчиддээ зориулан өөрийн дүр болох Терминаторын дууг өөрөө оруулахыг хүсжээ. Гэсэн хэдий ч борлуулагчид түүний австри акцент хэт зөөлөн учир дүрдээ тохирохгүй гэж шүүмжилжээ. Эцэст нь Арнольд өөрөө дуу оруулж чадаагүй юм.

kinopoisk.ru

Уфимцевийн салхин эрчим хүчний станц

Курск-д инерцийн зайтай дэлхийн хамгийн анхны салхин цахилгаан станцыг барьжээ. Үүнийг 1931 онд А. Г. Уфимцева зохион бүтээгчийн удирдлага дор барьж босгосон байна. Салхин цахилгаан станцыг зохион бүтээгч үүнийг өөрийн төсвөөр барьжээ.

Итгэмээргүй боловч 15 бодит үнэн баримт 8

Шувууны үүрэн доторх тамхи

Хотын шувууд тамхины ишийг ашиглах нэгэн аргыг олжээ. Мексикийн байгаль хамгаалагчид хотын болжморуудыг судлахад ацетат целлюлозын агууламж өндөртэй үүрнүүдэд шимэгч хачиг маш бага байгааг олж тогтоосон байна.

Итгэмээргүй боловч 15 бодит үнэн баримт 9

Ялагчийн шампанск

Формула-1 уралдааны индэр дээр зогсох ялагчийг шампанскаар биш харин хөөсөрхөг согтууруулах бус ундаагаар угаадаг. Энэ нь Исламын орнуудад архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх уламжлалтай холбоотой юм.

Итгэмээргүй боловч 15 бодит үнэн баримт 10

30,000 жилийн настай ургамал

Оросын эрдэмтэд мөнх цэвдэг уулнаас олсон үрийг ургуулж чаджээ. Үрийн насыг 30,000 жил гэж тооцоолж байгаа юм байна. Эхлээд мэргэжилтнүүд найлзуурыг ургуулж дараа нь үржих боломжийг хангасан юм.

Итгэмээргүй боловч 15 бодит үнэн баримт 11

Хиагт – Монгол улсын хил дээрх хот

Хиагт (Оросоор Кяхта) хот нь Оросын нутаг дэвсгэр дээр байрладаг ба дэлхий дээрх цорын ганц өөр улс орны шагнал авсан хот юм. Хиагт хотыг Сүхбаатарын одонгоор шагнасан ажээ.

Итгэмээргүй боловч 15 бодит үнэн баримт 12

Эм, эвшээх хоёроос дур тавьж болох уу?

Антидепрессант кломипрамин маш сонин гаж нөлөө үзүүлдэг. Энэ эмийг хэрэглэгчдийн ойролцоогоор 5% нь эвшээх үедээ дур тавьж байсан удаа бий гэнэ.

Итгэмээргүй боловч 15 бодит үнэн баримт 13

Ямар оронд топ модель хоолны дэглэм барьж болдоггүй вэ?

Израиль хэт туранхай моделиудыг ажиллахыг хориглосон хууль гаргасан хамгийн анхны хот болжээ. Хуулийн зорилго нь залуу охидын стандарт галбирын тухай буруу ойлголтыг арилгахад оршдог юм байна. Шийдвэрийн дагуу загвар өмсөгчид хуульд заасан болон түүнээс бага жинтэй байж болохгүйд хүрчээ.

A model presents a creation during the Victoria's Secret Fashion Show in New York November 7, 2012. REUTERS/Carlo Allegri (UNITED STATES - Tags: FASHION)

Сүүний харшил

Дэлхийн оршин суугчдын тэн хагасаас илүүгүй хувь нь лактозыг хэрэглэдэг. Өмнөд Африк мөн Зүүн Өмнөд Азийн оршин суугчдын дунд лактозын харшил ажиглагдаж байна. Америкийн Индианчууд ч мөн адил сүү ууж чаддаггүй аж.

Итгэмээргүй боловч 15 бодит үнэн баримт 15

Жирийн дугуйн дээр патент авч болох уу?

2001 оны 7 сард Австрийн хуульч Жон Kэo “ачаа тээвэрлэхэд хэрэглэдэг дугуйт төхөөрөмж” гэсэн тодорхойлолтоор дугуйн дээр патент авчээ. Энэ патентаараа Жон Kэo олны анхаарлыг Австрийн патентын хуулийн дутагдалтай тал дээр татахыг хүсжээ.

Итгэмээргүй боловч 15 бодит үнэн баримт 14

Гүүр хулгайлж болох уу?

Македонид 2007 оны 2 сард гүүр хулгайлж байсан 2 этгээдийг баривчилжээ. Сонирхолтой нь тэр гүүр 9 метрийн өндөртэй бөгөөд 200 000 кг жинтэй байсан гэнэ шүү.

Итгэмээргүй боловч 15 бодит үнэн баримт 2

30
Ха ХаХа Ха
9
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
6
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Үл мэдэх

    2016/03/18 at 06:43

    Гадаад гүүр хулгайлж байхад манайд чинь танктай хөшөөг хулгайлж байсан. Хулгайлах ч юу юм нэг гар хятад нөхөрт зараад нөгөөдөх нь нутагруугаа авч явхаар байж байсан даа.

  2. xaxa

    2017/11/11 at 15:31

    ene bolson yavdal chin dornodod uu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *