Эдгээр 8 хүнсний бүтээгдэхүүнийг одооноос дахин бүү хэрэглэ – xорт хавдар үүсгэдэг болохыг хавдрын эмч нар анхааруулж байна!

2

Анагаахын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол хорт хавдар – олон муу асуудлуудын нийлбэр цуглуулга ажээ. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлж болно:

  • Ген
  • Амьдралын хэв маяг (чанаргүй хоол хүнс, идэвхтэй хөдөлгөөнгүй байх, тамхи)
  • Тодорхой асуудал болон халдварууд
  • Байгаль орчны бохирдол
  • Химийн бодис, радиаци

Чанаргүй хоол хүнс болон хөдөлгөөний дутагдал нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж мэргэжилтнүүд үзэж байна. Америкчуудын 20 хувь нь эрүүл бус хоолны дэглэм баримталдаг, үүний зэрэгцээ спортоор хичээллэдэггүй – мөн өөхлөлт, илүүдэл жин, архи тамхины хэрэглээ өндөртэй ажээ.

Хорт хавдрын эрсдэлийг бууруулах арга бий:

  • Цэвэр байгалийн гаралтай, эрүүл хоол хүнс хэрэглэх
  • Тамхинаас татгалзах
  • Бэлтгэл сургуулилт хийх
  • Эрүүл жинтэй байх

Хэрэглэхээс татгалзвал зохих 8 хүнсний бүтээгдэхүүн

Боловсруулсан хүнс болон сахар

Хиймэл бодис агуулсан хүнс, сахар, мөн эрдэнэшишийн сироп зэрэг нь бүгд эрүүл бус хүнс юм. Энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүн нь инсулины хэмжээг нэмэгдүүлж хавдрын тархалтыг түргэсгэдэг. Хоол хүнс судлалын Америкийн нийгэмлэгийн 2006 оны сэтгүүлд нэгэн судалгааны үр дүн хэвлэгджээ, дээрх хоол хүнсийг түлхүү хэрэглэдэг хүмүүс эрүүл хоол хүнсний дэглэм барьдаг хүмүүсийг бодвол нойр булчирхайн хорт хавдраар өвдөх эрсдэл маш өндөр байв. Тиймээс сахарыг зөгийн бал, меласс эсвэл агч модны сиропоор орлуулах хэрэгтэй.

 

Боловсруулсан улаан мах

Химийн бодис болон консервантаар ханасан байдаг: бекон, хиам, салями, гахайн утсан мах зэрэг. Мөн давсны агууламж хэрээс хэтэрсэн. “Хооллолт болон хавдар” сэтгүүлд бичсэнээр, энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэт их хэрэглээ нь шулуун гэдэсний хавдарт хүргэнэ. Мөн махан бүтээгдэхүүн түрүү булчирхайн хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Боловсруулсан улаан махыг хоол хүнсэндээ бүү хэрэглэ.

 

Утсан, даршилсан хүнсний бүтээгдэхүүн

Утсан мах эрүүл мэндэд тустай биш. Даршилсан хүнсний бүтээгдэхүүнд нитрозо-нитрат агуулагдана, энэ бүгд хавдрын шалтгаан болдог байна. Мөн хадгалах хугацааг уртасгахын тулд элдэв хортой бодис ч ашигладаг – энэ нь бие махбодийн эд эсийг гэмтээж хавдарт хүргэх ажээ.

 

Цагаан гурил

Одоо цагт цагаан гурилыг хоол хүнсэндээ их хэрэглэх болжээ. Энэ хүнсэнд нүүрс ус л бий, тэгээд бас эрүүл бус. Хэтэрхий их нүүрс ус хэрэглэж байсан эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусаж байгааг олон удаагийн судалгаа баталжээ. Мөн цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэг хүнс юм. Тиймээс цагаан гурилыг бүхэл үрийн гурил, бүйлс, лууль (лебеда), үр тариагаар орлуулахыг хичээгээрэй.

 

 

Уcтөрөгчийн тос

Энэ төрлийн тос яг л хортой адил үйлчилгээ үзүүлнэ. Ногоог химийн аргаар боловсруулж гаргаж авдаг, өөрөөр хэлбэл хадгалалт даах чадварыг нь нэмэгдүүлдэг байна. Транс тос болон омега 6-д ихээр агуулагдана. Устөрөгчийн тосны хэт их хэрэглээ нь биеийн эд эсийг гэмтээж хавдрын эх үүсвэр болох ажээ, ялангуяа арьсны хорт хавдар. Үүнээс гадна транс тос нь шулуун гэдэс, хөхний, нойр булчирхайн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс цөцгийн тос, далдуу модны самрын тос хэрэглэх нь зүйтэй юм.

 

Богино долгионы зууханд болгох попкорн

Уг хүнсэнд перфтороакнийн хүчил гэх химийн бодис агуулагддаг. Судалгааны үр дүнгээс харахад аймшигтай дүр зураг гарсан: давсаг болон бөөрний хорт хавдрын шалтгаан болох ажээ. Өөр бусад судалгаануудаас харахад, уг химийн бодис нь эмэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэх эрсдэлтэй. Харамсалтай нь уг бүтээгдэхүүн нь мөн генийн өөрчлөлттэй бөгөөд пропилгаллат агуулсан байдаг.

 

Яргай загас

Зэрлэг болон үржүүлгийн яргай загасанд маш их ялгаа бий. Зэрлэг яргай загас – эрүүл мэндэд тустай, харин фермерийн аж ахуйн үржүүлгийн загас – канцерогенн хэмээгдэнэ. Үүнээс гадна фермерийн аж ахуйн үржүүлгийн яргай загас хорт хавдрын эх сурвалж болж байна. Чухам “Шинжлэх ухаан” сэтгүүл энэ чиглэлээр судалгаа хийжээ: фермерийн аж ахуйн үржүүлгийн загасанд олон төрлийн химийн хортой бодис агуулагдаж байгааг тогтоосон байна. Зарим нэг нь токсафен, диоксин, антипирен, мөнгөн ус, полихлоририйн бифениламээр ханасан тохиолдолд ч бүртгэгдсэн. Яргай загас худалдаж авахдаа үүсэл гарлыг нь сайтар шалгаж байгаарай.

 

Төмсний чипс

Төмсний чипсийг хийхэд тос, давс ихээр хэрэглэх бөгөөд өндөр хэмд болгоно – үр дагаварт нь акриламид, канцергон үүсдэг ажээ. “Хавдрын сэтгүүл”-д нийтэлсэн нэгэн судалгааны үр дүнг харахад, чипсэнд агуулагдах хортой бодис нь шулуун гэдэс, өндгөвч, хөхний болон хоол боловсруулах эрхтний хорт хавдарт хүргэдэг гэжээ. Чипс нь калори, тос, давсны өндөр агууламжтай гэдгийг бид бүгд сайн мэднэ – цусны даралтны тогтвортой байдлыг алдагдуулна. Холестерин нь илүүдэл жинд хүргэдэг. Алим, гадилаар эрүүл чипс өөрсдөө бэлдэж хэрэглэхийг зөвлөе.

20
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Lhagvaa Natsagdorj

    Lhagvaa Natsagdorj

    2020/02/29 at 18:00

  2. Geska Dash

    Geska Dash

    2020/02/29 at 23:38

    Unen

  3. Hana Flower

    Hana Flower

    2020/03/01 at 01:06

    Boldsaihan Erdenebileg

  4. Munkhzul Zulaa

    Munkhzul Zulaa

    2020/03/01 at 10:20

    Batbold Bagi

  5. Gunjmaa Adiyakhuu

    Gunjmaa Adiyakhuu

    2020/03/01 at 14:52

    😲😵👎🏿

  6. 😕😞😞😞

  7. Enkhoyun Chimeddorj

    Enkhoyun Chimeddorj

    2020/03/01 at 21:50

    за

  8. Enkhjargal Myagmar

    Enkhjargal Myagmar

    2020/03/01 at 23:10

    End oroo ugui bga

  9. Lhagvadulam Bavuudorj

    Lhagvadulam Bavuudorj

    2020/03/02 at 12:37

  10. Batbayar Sumiya

    Batbayar Sumiya

    2020/03/02 at 12:41

    Хужаа юм бүү ид хорт хавдар бүх өвчин тусна бүх өвчин тусна оилгож бна уу бага багаар явсаар байгаад хавдар болно ийм учираас хужаа юм бүү ав бүү ид

  11. Munhzul Battseren

    Munhzul Battseren

    2020/03/03 at 15:50

    Г. Цогбадрах

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *