Тусгал бүлгийн бүтээлүүд

0

Тусгал бүлгийн бүтээлүүд

2010 оны 9-р сарын 11-ний өдөр бол Тусгал бүлгийн гэрэл зураг сонирхогч залуусын хувьд албан ёсоор нэгдсэн түүхэн өдөр. Анх Biznetwork сайтаас гараагаа эхэлсэн залуус 9-р сарын 11-ний Бямба гаригт фото аялал зохион байгуулж, Драмын театрын үүдэнд цугларч билээ. Ингээд л олон олон аялал эхэлсэн. Тусгал гэдэг энэ нэр тусах, ойх гэсэн дүрслэлийн утга санаанаас гадна үр дүн, үйлийн үр, шалтгаан гэсэн утга агуулга шиг санагддаг. Амьдралын тусгал, бодол санааны тусгал, хүсэл мөрөөдлийн тусгал…
Өнгөрсөн бүх сайхан дурсамжуудаа эргэн дурсахын зэрэгцээ бид маргаашийн сайхныг ярилцаж, маргаашийн сайхныг төсөөлдөг. Ирээдүйд бид бүр олуулаа болчихсон, зарим нь удам дамжсан Тусгалчууд болно. Энэ бүхний гэрч, энэ бүхний бичилт, түүх нь бидний авч буй сая сая гэрэл зургууд байх болно. Харин өнөөдөр бид тэр л сая сая түүхийн нэгээхэн агшин болсон цөөн хэдэн бүтээлээрээ эрхэм таны мэлмийд мялаалга өргөн барьж байгааг таалан болгооно уу.
Гуниг баярын явдал хэмжүүр
Гурван цагийн зангилаа эмжээр
Энгүүн өчүүхэн орчин юмс
Элдэв зүйл миний садан
Ахуй төрх агшин төдийг
Гэрлэн дардсаар мөнхрөөн хэтийнэ
Агаар орон зохироо бүгдийг
Тод, бүгээн өнгөөр барламуй бид
ТУСГАЛ БҮЛЭГ


 
Гүн нуур
Өгий нуур, Архангай
Startrails Persiad
Дэлгэр мөрөн, Баянзүрх, Хөвсгөл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/09/12 at 18:35

    гоё зурагнууд бна

  2. Зочин

    2013/09/12 at 21:31

    Амжилт хүсье залуусаа гайхалтай байнаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *