Хамгийн шилдэг зомбитой кинонууд

2

Амьд үхдлүүдийн тухай сонирхолтой түүх – IMDb-ийн 7-оос доошгүй үнэлгээ авсан шилдэг кинонууд.

1. 28 Days Later…

  • Их Британи, 2002 он
  • Аймшиг, уран зөгнөл, триллер, уянга
  • Үргэлжлэх хугацаа: 113 минут
  • IMDb: 7,6

Зомбины тухай алдартай киноны нэг болох уг кинонд ямартай ч бусдаас ялгагдах хоёр онцгой шинж бий.

Нэгдүгээрт, үйл явдлаас гадна үзэгчдэд бодит уянгын мэдрэмжийг төрүүлнэ. Бүүдгэр Лондонд киноны гол дүр зэрлэг байгалийн хүнтэй нүүр тулж түүнтэй тэмцэхийн тулд бүхий л арга чаргаа хэрэглэнэ.

Хоёрдугаарт, жүжигчдийн бүрэлдэхүүний хувьд маш этгээд. Дэлгэц дээр – нэгдүгээр зэргийн жүжигчид багтжээ: Киллиан Мёрфи (Batman Begins, Sunshine), Наоми Харрис (Skyfall, Pirates of the Caribbean: Dead Man’s Chest), Брендан Глисон (Braveheart, In Bruges).

Бас дөрвөн ч өөр төгсгөлтэй гэдгээрээ алдартай. Стандарт хувилбарын хувьд бусад гурван хувилбар нь илүү пессимист болсон гэж хэлж болно.

 

2. 28 Weeks Later

  • Их Британи, Испани, 2007 он
  • Аймшиг, уран зөгнөл, драм
  • Үргэлжлэх хугацаа: 100 минут
  • IMDb: 7,0.

“28 Days Later…” киноны үргэлжлэл, гэхдээ хоёрдугаар анги нь өмнөх ангиасаа илүү болсон цөөн кинонуудын тоонд багтдаг.

Аймшигт вирус ямартай ч Лондонг бараг бүрэн устгаж чадсан, хорио цээрийн хугацаа дуусах гэж байдаг, АНУ-ын арми эмх цэгцийг тогтоож хотын анхны оршин суугчид гарч ирнэ. Тэр дунд аймшигт вирус тээгч байвал яах вэ? Вирус бусад хүмүүст халдаж – аймшиг дахин эхэлнэ.

Киног анхлан Дэнни Бойл найруулах байсан боловч найруулагчийн суудлаа Хуан Карлос Фреснадильод тавьж өгсөн гэдэг.

 

3. Shaun of the Dead

  • Их Британи, Франц, 2004 он
  • Аймшиг, инээдэм
  • Үргэлжлэх хугацаа: 100 минут
  • IMDb: 7,9

Саймон Пеггтэй жинхэнэ англи инээдэм, аймшгийн кино. Инээхийн зэрэгцаа айхыг хүсэж байгаа хүмүүст зориулав.

Гол дүрийн баатар Шон – ахуйн цахилгаан барааны дэлгүүрийн зөвлөхөөр ажилладаг, түүний амьдралд онц сонирхолтой зүйл юу ч байхгүй. Гэтэл нэг л өдөр бүх зүйл өөрчлөгдөнө – хотод өлсгөлөн зомбинууд орж ирнэ.

Одоо л өөрийгөө илэрхийлэх боломж олдлоо. Шон сайн найз Эдийн хамтаар хайртай хүмүүсээ амьд үхдэлүүдээс хамгаалахаар шийднэ.

 

4. Braindead

  • Шинэ Зеланд, 1992 он
  • Аймшиг, инээдэм
  • Үргэлжлэх хугацаа: 104 минут
  • IMDb: 7,5.

Үйл явдал үнэхээр итгэмээргүй: хотын амьтны хүрээлэнгийн сармагчин гол дүрийн ээжийг хазаж орхино. Халдвар авсан эмэгтэй галзуурч хархүү төрсөн эхийнхээ эсрэг тэмцэхээс өөр аргагүй болжээ – дэлхийг амьд үхдэлүүдээс аварна.

Уг киног маш их “цусархаг” гэж тодорхойлж байсан удаатай, нэг удаагийн зураг авалтанд л лав 300 литр хиймэл цус зарцуулжээ.

Бас нэг сонирхолтой зүйл гэвэл залуу Питер Жексон – оршуулгын газрын эзний туслахын дүрийг бүтээсэн байна.

 

5. Zombieland

  • АНУ, 2009 он
  • Аймшиг, уран зөгнөл, инээдэм, адал явдал
  • Үргэлжлэх хугацаа: 84 минут
  • IMDb: 7,7.

Зомбитой бас нэгэн инээдмийн кино, энэ удаад – роуд-муви хэв маягийг агуулсан.

Америк бүсгүй вирусын халдвар авсан мэт жүжиглэнэ. Коламбус гэх гол дүрийн залуу – зомбины дайралтыг давж гарч чадсан цөөн хүмүүсийн нэг. Залуу эцэг эхээ амьд эсэхийг олж мэдэхийн тулд маш их зам туулна. Замдаа ч элдэв адал явдалтай учирна.

 

6. Night of the Living Dead

  • АНУ, 1968 он
  • Аймшиг
  • Үргэлжлэх хугацаа: 96 минут
  • IMDb: 7,9.

Домог болсон зомбитой кино. Аль 1968 онд америкийн найруулагч Жорж А.Ромеро өөрийн анхны уран бүтээлийг хийсэн гэдэг – амьд үхдэлүүдийн тухай бүтээл нь энэ салбартаа үлгэр дуурайлал нь болж чадсан.

Хар-цагаан киноны үйл явдал оршуулгын газар өрнөнө. Эгч, дүү хоёр аавынхаа шарилыг эргэхээр оршуулгын газар иржээ, харин хаягдсан эзэнгүй байшинд зомби нар амилжээ.

 

7. [Rec]

  • Испани, 2007 он
  • Аймшиг, триллер, детектив
  • Үргэлжлэх хугацаа: 75 минут
  • IMDb: 7,5.

Зомбины тухай үнэхээр аймшигтай кино, мокьюментари жанраар авсан юм.

Сэтгүүлч Анхелла Видаль редакцдаа шуугиан тарихын тулд юунд ч явахад бэлэн. Нэгэн байранд оньсого мэт үйл явдал болсныг мэдээд бусдаас түрүүлж сурвалжлага хийхээр яаран гарна. Тэрээр өөрийгөө ацан шалаанд орсноо ойлгоно: байшингийн оршин суугчид вирусын халдвар авчээ, тэд шинэ золиосоо хайж байгаа. Анхела амьд гарахын төлөө тэмцэнэ, харин камер өөрийн ажлаа хийсээр л…

Жүжигчдэд кино зохиолыг дуустал нь уншуулаагүй гэдэг. Тийм ч учраас киноны үйл явдал илүү бодит болсон гэж үздэг байна.

 

8. Dawn of the Dead

  • АНУ, Канад, Япон, 2004 он
  • Аймшиг, триллер, тулаант
  • Үргэлжлэх хугацаа: 109 минут
  • IMDb: 7,3

Зомбитой сонгодог кино, Жорж А.Ромерогийн 1978 оны бүтээлийг дахин амилуулсан.

Америк зомбигоор дүүрсэн, гэхдээ амьд үлдэж чадсан хэсэг хүмүүс бий: сувилагч, түүний нөхөр, цагдаа, залуу хос бас зарим нэг оршин суугчид худалдааны төвд нуугдана. Тэд нэг газраа удаан байж болохгүй гэдгээ ойлгож зугтаах төлөвлөгөө зохионо.

Тусгай эффект үзэх дуртай хүмүүст уг кино тохиромжтой.

 

9. I Am Legend

  • АНУ, 2007 он
  • Аймшиг, уран зөгнөл, триллер, драм
  • Үргэлжлэх хугацаа: 96 минут
  • IMDb: 7,2.

Сонгодог гэж хэлэхгүй ч гэлээ зомбитой үйл явдлыг гайхалтай гаргаж чадсан.

Үл мэдэгдэх вирусын халдвараас амьд гарч чадсан цорын ганц хүн бол цэргийн эмч Роберт Невилл. Дэлхий ертөнцийг зомби нар эзэлжээ. Невилл хүн төрөлхтнийг аврах эм гаргаж авахын тулд ажилласаар…

Киног уран зөгнөлт зохиолч Ричард Мэтисоны романаар сэдэвлэн бүтээсэн. Нью-Йоркийн эзэнгүй хоцорсон гудамжны дүр зураг яг л бодит мэт харагдаж байна гэж кино шүүмжлэгчид онцолж байжээ.

 

10. Planet Terror

  • АНУ, 2007 он
  • Аймшиг, уран зөгнөлт, тулаант, триллер, инээдэм, адал явдал
  • Үргэлжлэх хугацаа: 95 минут
  • IMDb: 7,1

Туршилтанд явж байсан биологийн зэвсэг алдагдаж хэдэн мянга хүн зомби болж хувирна. Техас гаралтай гоу-гоу бүжигчин бүсгүй Черри харин бууж өгөх бодолгүй ажээ. Хуучин найз залуу, хотын дарга, доктор зэрэг хүмүүстэй нийлж амьд гарахын төлөө тэмцэх ажээ. Черри тэднээс зөвхөн хотынх нь бус дэлхийн хувь тавилан шалтгаалж байгааг ойлгоно.

Уг кино богино хугацаанд орлого олох л зорилгоор хийгдсэн ч гэлээ үзэгчдийн дунд багагүй алдаршиж чаджээ.

 

11. I Walked With a Zombie

  • АНУ, 1943 он
  • Аймшиг, драм, уянга
  • Үргэлжлэх хугацаа: 69 минут
  • IMDb: 7,2

Уг  кино Стивена Шнайдерын “Таны үзэх ёстой 1001 кино”-д багтсан, тэгээд ч үнэлгээгээ одоо ч алдаагүй байна.

Канад сувилагч Бетси Өмнөд-Энэтхэгт ирж баян фермерийн эхнэр Жессикаг асарна. Жессика хүнд өвчин тусжээ: өдөр нь нэг их зүйл ярихгүй тайван, харин шөнө дөлөөр зомби шиг авирлана. Бетси нутгийн ардууд туршилт хийж байгааг олж мэдэх бөгөөд энэ нь Жессикигийн “өвчин”-ийн шалтгаан болохыг илрүүлнэ.

Танд зомбитой ямар кино таалагддаг вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр саналаа хуваалцаарай.

18
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Boogii Baagii

    Boogii Baagii

    2018/07/29 at 00:58

    World war z!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *