Япончууд өнгөгүй Кока-кола бүтээжээ

0

Энэ ундааг ууж үзсэн хүмүүс амт нь маш этгээд гэх болов уу: стаканд хийгээд харахад цэвэр ус шиг, харин үнэр, амт нь – жирийн л кока-кола.

Тун удахгүй өнгөгүй хийжүүлсэн Coca-Cola Clear-ийг Японд худалдаанд гаргана, дараа нь дэлхийн зах зээл дээр гарна. Москвад ийм ундаа урьд нь ууж байсан түүхтэй – Дэлхийн 2-р дайны дараа маршал Жуков үүнд бүр орсон гэж хэлж болно: зөвхөн түүнд зориулж америкчууд өнгөгүй кока-кола тусгайлан үйлдвэрлэдэг байжээ.

Япончууд өнгөгүй кока-кола хийх туршилтаа үргэлжлүүлсээр л байна: саяхан гэхэд л ундааг согтууруулах үйлчилгээтэй болгож гаргасан, харин одоо өнгөгүй болгож байна.

6-р сарын 11-нд Coca-Cola Clear өнгөгүй ундаа худалдаанд гарсан – ямар ч өнгөгүй, нимбэгийн амттай, калорийн агууламжгүй. Шинэ ундааны үзэл баримтлалыг Япон дахь Coca-Cola үйлдвэрийнхэн боловсруулсан бөгөөд АНУ-аас ирсэн мэргэжилтнүүд жилийн турш жорыг сайжруулж ажиллажээ.

Сэтгүүлчид ундааг амсаад үзсэн, тэд ам сайтай байна. Шинэ төрлийн коланы чихэрлэг амт жирийн колаг бодвол сахарын карамель огт байхгүй. Чухам карамель л коланы уламжлалт бор өнгийг оруулдаг ажээ.

Урьд нь PepsiCo компани Crystal Pepsi нэртэй өнгөгүй пепси гаргах оролдлого хийж байсан удаатай. 2007 онд тус компани кофеингүй, өнгөгүй кола гаргаж байсан – уламжлалт ундааны эрүүл хувилбар хэмээн сурталчилж байлаа. Худалдаанд гарч эхлэнгүүтээ шуугиулж байсан бол төд удалгүй худалдааны эргэлт эрс буурчээ. Хэрэглэгчид уламжлалт коланд илүү дуртай байсан нь эргэлзээгүй.

Энүүхэндээ гэхэд, өнгөгүй хийжүүлсэн ундааг хэн ч хийж чадна: үүний тулд танд сайн чанарын шүүлтүүр л хэрэгтэй. 2013 онд нэгэн бичлэг яваад байсныг та мэдэх үү? Нэг япон нөхөр шүүлтүүртэй шилэн саваар кола хийгээд л булгийн цэвэр ус шиг болгож байсан юм.

Ийм аргад нэг дутагдалтай тал байгаа л даа – ундаанд ямар ч нүүрсхүчлийн хий үлдэхгүй. Тийм учраас хэвийн амтыг сэргээхийн тулд сифон гэх зүйл шаардлагатай болно.

10
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2018/07/27 at 16:27

    woow

  2. Зочин

    2018/07/27 at 23:37

    uuhiimsan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *